Энэ ажил танд хангалттай биш байна
2017, 9 сарын 11. 11:180

Сайхан зүйлс бүхэн төгсгөлтэй учирна. Нэгэн үе дуртай байсан ажил одоо хангалттай биш санагдаж орхих талаар бодно. Ажлын байрны орчин  улам тааруу болж болно. Эсвэл та улам сайжирсан байж болно.

Уул нь бол таны дотор улам ихийг хүсэх тэмүүлэл бадарч байх  учиртай. Гэхдээ олон хүмүүс энэ тэмүүллийг үл ойшоодог. Би ч бас ирээдүйн тодорхой бус харгуйгаас айснаас болоод үл ойшоодог байсан. Миний одоо өгөх зөвлөгөө бол дотоод тэмүүллээ сонс.

Илүү таатай боломжийг эрэлхийлэх цаг болсон эсэхийг хэрхэн мэдэх вэ? Цаг нь болсон гэдгийг илтгэх шинж бол:

Таныг сорихгүй байна.

Энэ бол хамгийн илэрхий шинж. Одоо та дахин суралцах зүйлгүй болж таныг сорих зүйл ч гэсэн үгүй болжээ. Таны өдөр тутмын ажил нэгэн хэвийн. Уйдаад байхаар хэвийн биш ч гэсэн тогтмол хийж дадсан ажлаа тэвдэх зүйлгүй хийдэг болсон.

Заримдаа дасал болсон тул хиймэл оюун ухаантай мэт санагдана. Асуудал шийдэхээ больсон тул толгой гашилгахгүй ажил хийнэ. Мэдээж энэ төвшинд хүрэхэд таны мэдлэг, чадвар хөгжсөн ч гэсэн одоо бол зүгээр л дадсан үйлдлээ хийгч болжээ.

Энэ үеийг цалингийн нэмэгдэл, урамшуулал, бонус, тухтай ажлын өрөө зэргээр түр аргацааж болох авч эдгээрийн аль нь ч тархины хөгшрөлтийг зогсоож чадахгүй. Үүний дүнд олон хүмүүс тав тухыг харж ажилласаар байгаад хожим өөрчлөлт хийж чадаагүйдээ харамсдаг. Тэр хүмүүсийн тоог нэгээр бүү нэмээрэй.

Суудлаа солих боломжгүй

Нислэгээ биш зөвхөн суудлаа солих боломжтой бол солиод үз. Дандаа цонхон талд суух уйтгартай. Голын суудлаас тэс өөр зүйлсийг харж болно. Хэрэв та ажлаа солихоор шийдсэн бол доорх дасгалыг хийхийг зөвлөе. Зүгээр л сэтгэл санаа таагүй болж уу эсвэл ажил дээр үнэхээр ямар нэгэн зүйл болохгүй байна уу гэдгийг ойлгуулах дасгал.

Одоогийн чадвар дээр суурилан мөрөөдлийн ажлаа дүрслээд үз.

Тэрхүү ажлын талаар аль болох олон зүйлсийг тунгаана. Ямар үүрэг гүйцэтгэх бол? Цалин нь хэд вэ? Байршил? Тус ажлын байрны төлөө хэчнээн хүн өрсөлдөх бол?

Идеал ажлаа одоогийн ажилтай харьцуулна. Юу давхцаж байна бас юу дутагдаж байна?

Дутагдаж байгаа зүйлсийг одоогийн ажил тань нөхөж чадахаар байна уу? Хэрэв чадахгүй бол дараагийн нүүдлээ хийе.

Мөрөөдлийн ажлаа бодохоор сэтгэл хөөрдөг

Хэрэв мөрөөдлийн ажлаа хийнэ, тийм асуудлыг шийднэ, тэнд ажиллана гэж бодох төдийд догдолдог бол одоогийн ажлаа орхиход нэгэнт бэлэн болжээ.

Цагийн зүү харж сууснаас дуртай ажлаа хийвэл супер хүчтэй болно. Олон цаг ажиллаж, шаргуу хөдөлмөрлөх сэтгэлийн хат, тэнхээтэй болно. Энэ үед таны ажлын үзүүлэлт цахиур хагалж байхад ажилдаа дургүй хүмүүсийн үзүүлэлт дунджаас доогуур байна. Учир нь таны хувьд энэ бол ажил биш. Харин дуртай хийх дуртай зүйл. Тэмүүллийг хорих боломжгүйгээс гадна амархан илэрдэг. Ажилдаа дуртай хүмүүс бусдаас сайн байх бөгөөд оргилд амархан хүрдэг. Энэ хүмүүсийн амжилт гаргах магадлал илүү өндөр.

Танд санал ирсээр

Бусад компани эсвэл танилуудаас ажиллах санал ирж байна уу? Тийм бол та шаггүй ажил горилогч бөгөөд одоогийн цалин, ажлын үүргээ тэлэх том боломж байгаагийн илрэл.

Эрт орой хэзээ нэгэн цагт ажлын үүрэг, цар хүрээ хангалтгүй болдог. Одоогийн ажил нэг л хангалтгүй санагдаж байгаа ч хаа нэгтэйгээс ажлын санал ирэхгүй бол өөрөө хайж болно. Гол нь одоогийн ажлын үзүүлэлтийг хадгалангаа ажил хайх хэрэгтэй.

Эзэмшсэн ур чадвар, үүрэг хариуцлагаа тэлэх ажлын байр зах зээлд байж л байдаг. Танд л гэж хэлэхэд тухтай суудлаас өндийж, эрсдэл үүрээд үз. Эндээс л жинхэнэ хөгжил эхэлнэ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02