Ярилцлага авагчийн сонсох дургүй өгүүлбэр
2017, 9 сарын 1. 11:171

Аль ч салбарын ажлын ярилцлага авагчийн сонсох дургүй хэдэн өгүүлбэрийг түүвэрлэн хүргэж байна.

Миний өмнөх ажлын орчин таагүй эсвэл манай дарга хэтэрхий ихийг шаарддаг байсан.

Одоогийн болон өмнөх ажлын орчин болоод ажил олгогчийг муулж болохгүй. Нөгөө тал нь эерэг энергитэй хүнтэй ажиллахыг хүсэж байх тул та ярилцлагын үеэр бусдыг муулсаар тэнцэнэ гэж саналтгүй.

Цаад санаа нь болбоос ажил олгогч таны талаар ихийг мэдэхгүй тул ямар нөхцөлд ажиллаж ирснийг тань ойлгохгүй. Түүний хувьд таныг удирдахад хэцүү, ажлаа тааруу хийсэндээ бусдыг буруутгаж байна гэх бодол хамгийн түрүүнд төрнө. Та ч гэсэн хэдэн жил ажилтан авах ярилцлагын ширээний ард суувал мөн ялгаагүй ингэж л боддог болно.

Хэрэв ажлаас яагаад гарсан талаар ярих болбол таатай талаас нь ярих хэрэгтэй.

Гадаа аймшигтай хүйтэн/халуун байна.

Хүмүүс ‘аймшигтай’ гэх зэрэг сул үг их хэрэглэдэг. Энгийн ярианд зүгээр сонсогдох ч ярилцлагын өрөөнд бол тун эвгүй сонсогдоно. Иймд ярилцлага өгч байхдаа сул үгсийг аль болох хэлэхгүй, үгээ цэгнэе.

Надад тохирохгүй/намайг хангалттай сорихгүй байсан учраас ажлаас гарсан.

Иймэрхүү шалтаг таныг зорилгогүй, төөрөлдсөн нэгэн мэтээр харагдуулна.

Ярилцлага авагчийн толгойд: “Энэ ажил юугаараа ялгаатай юм бол? Бараг зургаан сарын дараа ажлаас гарах нь дээ” гэх бодлыг төрүүлнэ.

Тэд өөрийн хүчээр хөгжиж чаддаг, ажлаа гололгүй хийдэг, шинэ санаа гаргадаг, асуудалд шийдэл олж чаддаг хүнд л дуртай.

Танай компани юу хийдэг вэ?/ Төв салбар нь хаана байдаг вэ?

Ажлын ярилцлагын үндсэн дүрэм  ёсоор бол гүүглээр хайлт хийх төдийд олдох энгийн асуултыг асуухгүй.

Ярилцлагад ирэхийн өмнө хангалттай судалгаа хийж, мэдээлэлтэй болсон байх хэрэгтэй. Компани, үйл ажиллагааны талаар энгийн асуулт асууж болохгүй. Үүний оронд өөрийгөө сайн судалж, анхаарал тавьсан гэдгээ харуулах нухацтай, утга учиртай асуулт тавих хэрэгтэй.

Би менежер болохоор голцуу ганцаараа ажилладаг.

Хэрэв удирдах албан тушаал, менежментийн хэлтэст орох гэж байвал хамаг амжилтыг өөрт нааж болохгүй. Баг, хамтран ажиллагч нарыг хамаатуулж, тэдний ур чадварын ачаар алсыг хэрхэн харж, хэрхэн амжилт гаргасан талаар ярих хэрэгтэй. Амжилтад хүрсэн хүмүүс өөрийнх нь амжилт бол багийн амжилт болохыг ухаарсан байдаг. Ярилцлагын үеэр үүнийг хүлээн зөвшөөрвөл таатай уур амьсгал бүрэлдэнэ.

Би хэт их ажилладаг сул талтай.

Өөрийн сул талыг ч гэсэн эерэг болгох хандлага их түгжээ. Үнэндээ бол хэн ч төгс биш. Дээр нь ярилцлага авагч даруу төлөв байдал үзэхийг хүсдэг. Иймд та өөрийгөө бүрэн мэдэрч, тулгардаг сул талаа зөвөөр илэрхийлж сурах хэрэгтэй.

Би бол мэргэжилтэн л гэсэн үг.

Гаргасан амжилтаа хэт хөөрөгдөж болохгүй. Өөрийгөө мэргэжилтэн гэж дуудахад хугацаа шаардана. Алив зүйлийг гартаа бүрэн оруулахад цаг хугацаа хэрэгтэй. Иймд 'би үүнийг хийх дуртай, үүнийг гүнзгийрүүлэн судлах дуртай' гэвэл илүү эвтэйхэн чихэнд чимэгтэй.

Асуух зүйл байхгүй ээ

Тухайн карьер, байгууллагыг сонирхож, орохыг хүсэж байгаа хүнд асуух зүйл байхгүй байна гэж байдаггүй.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Азбаяр
112.72.11.118
   /
2017, 9 сарын 14. 12:46

heregtei zoriltot humuuste heregtei amar ym bain biznetwork

Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41