Брэнд имиж
2017, 8 сарын 29. 11:580

Вэб хуудаснаас эхлээд нэрийн хуудас, логоноос эхлээд савлагаа бол бизнесийн анхны сэтгэгдэл төрүүлэх брэнд имиж. Жижиг бизнесүүд тохирох имижээ олно гэдэг нэг талаар урлаг нөгөө талаар шинжлэх ухаан юм. Үүнд хүрэхийн тулд дизайнаа харах нүдтэй, хүргэх санаагаа зөв өнгө, байршил, арга хэлбэрээр зах зээлд таниулах стратегитай байхаас яг хэнд хүргэх гэж буйгаа сайн мэддэг байх хэрэгтэй. Брэнд имиж бол лого, үсгийн фонт, өнгө, график загвар гээд таны брэндийг онлайнаар ба биетээр илэрхийлж чадахуйц нүдэнд үзэгдэх бүх зүйлсийг хамааруулна.. Танд таалагдах эсэх нь хамаагүй бөгөөд таны хэлэх гэсэн зүйлийг үйлчлүүлэгч хэрхэн хүлээж авах бол гэдгийг онцолдог.

Брэнд имижээ бүрдүүлж эхлэхийн өмнө үйлчлүүлэгч, хэрэглэгчид ямар сэтгэгдэл, мэдрэмж төрүүлэхийг хүсэж буйгаа сайн мэддэг байх хэрэгтэй. Юуны түрүүнд брэндээ бүрэн ойлгоход тань туслах асуулт бол:

  • Танай бизнесийн үйл ажиллагаа юу вэ? Юуг эрхэмлэж ажилладаг вэ?
  • Танай бизнес ямархуу вэ? Брэндийн харагдах байдлыг гурваас таван үгээр дүрсэлнэ.
  • Таны брэндийг харсан хүмүүс юу бодож, мэдэрч байхыг хүсэж байна вэ? Тантай бизнес хийх, хамтрахдаа юу бодож, мэдэрч байгаасай гэж хүсэж байна вэ?
  • Зах зээлийн бусад өрсөлдөгч нартай харьцуулахад ямар вэ? Юу нь адилхан байна? Юу нь ондоо байна?

Энэ асуултын хариулт нь өнгөний сонголт, брэнд уриа, вебсайтын зэргийн ерөнхий бүтэц, дизайныг гаргахад нөлөөлнө.

Тууштай байх

Бизнесийн хэсэг бүр уялдаа хамааралтай байсан цагт хүргэх гэсэн санаа, өнгө аяс нь ойлгомжтой байж чадна. Тухайлбал сошиал сувгууд нь хэвлэмэл материалаас ондоо сэтгэгдэл төрүүлэхгүй байх хэрэгтэй. Үүний адилаар вэб сайт тань биечлэн уулзахаас ондоо мэдрэмж төрүүлэх учиргүй. Брэндтэй харилцах бүхий л харилцаанд брэнд төрх нэвт шингэсэн байх тул сурталчилгааны суваг бүр тань тууштай байх хэрэгтэй.

2B Organized ийн захирал Бетси Миллерийн хэлж буйгаар өсөлтөд чиглэсэн жижиг бизнест тууштай байдал нэн шаардлагатай аж. Түүний брэнд олонд танигдсан байсан тул зургаан байршилд бизнес франчайзаа нээж, хүрээгээ саадгүй тэлжээ. Бизнесийн хэсэг бүхнээс таны брэнд имиж харагдвал сайн. Үүгээр хэрэглэгчийн дурсамжид удаан үлдэх юм. Тэр тусмаа том бизнесүүдтэй өрсөлдөж байгаа тул маркетингийн энэ төлөвлөгөөнд илүү цаг зарцуулах хэрэгтэй.

Бүх зүйлийг нэгэн жигд байлгахын тулд таалагдсан зураг, өнгөний код, мэдээлэл зэргийг нэг хавтсанд (фолдерт) хадгална. Google drive, dropbox зэрэгт хадгалбал хүссэн байршлаас хэрэгтэй мэдээллээ авах боломжтой.

Зөв хамтрагч

Дизайны санаа төрөхгүй, стратегиа төлөвлөж чадахгүй бол брэнд хөгжүүлэлтэд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Энэ бол зөв хамтрагч. Бид бүгдийн давуу тал, ур чадвар ондоо. Дизайны мэдлэггүй хүн сурталчилгааны хуудас бэлтгэх гэж хэдэн цаг зарцуулах атлаа эцсийн үр дүн нь тийм ч таатай бус байх нь бий. Тэгэхээр надаас сайн ажил хийдэг, миний бизнесийг надаас сайн харагдуулж чадах хүнтэй яагаад хамтарч болохгүй гэж?

Харилцагчтай холбогдох эхний алхам бол брэнд имиж. Энэ алхамд хангалттай цаг зарцуулж, хөрөнгө оруулъя. Нэн тэргүүнд өөрийн бизнесийг бүрэн ойлгож, дизайны зөв хамтрагчтай болоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01