Ажилд авах үр дүнгүй аргууд
2017, 7 сарын 25. 10:260

1. Цалингаар хуурах

Цалингаар худалддаг цаг нэгэнт ард үлджээ. Өмнө нь бол “би сарын хоёр сая төгрөгийн цалин авдаг гэх төдийд л өндөр цалингийн тоог дуулаад л тухайн ажлыг сонирхдог байлаа.

Харин одоо бол орчин нөхцөл болох амьдралын чанар, гэрээс ажиллах боломж, хувьцаа эсвэл тогтвортой компанид тайван ажиллах зэргийг анхаардаг болсон.

Хүмүүс цалингийн хэмжээнд өмнөх шигээ ач холбогдол өгөх нь багассан нь шаргуу хөдөлмөрлөөд олж авах зүйлсэд тэдний хүссэн зүйл багтаагүйтэй холбоотой. Хэрэв та өндөр цалингийн талаар дурдвал тэдний хариулт “Бас?”

  1. Бүгдэд хүртээлтэй байдлаар зар тавих

Интернет дөнгөж хөгжөөд байхад шууд л зараа зарын сайт дээр байршуулдаг байлаа. Төд удалгүй шилдэг хүмүүс манай хаалгыг тогшино. Харамсалтай нь одоо тийм биш ээ.

Одоо бол цагийн гарз болсон. Та хэдэн зуун хүмүүсээс анкет, CV хүлээн авч, яг тохирсон хүн нь гарын таван хуруунд багтахгүй эсвэл огт олохгүй ч байж мэднэ.

  1. Утсаар шууд залгах

Өмнө нь бол сайн гэж сонссон хүн рүү шууд залгана. Тухайн хүн ч гэсэн ажлын байрны талаар сонирхох дуртай байдаг байлаа. Тухайн үеийн хамгийн үр дүнтэй арга гэж болно.

Харин одоо бол хүмүүс утсаа авахгүй, танихгүй дугаар авахгүй, ярих завгүй мөн танихгүй хүнтэй ажлын талаар хамаагүй ярихаа больсон. Амьдрал өмнөх шигээ өрнөхөө больжээ. Хүмүүсийг таньдаг байж л тэдэнд ойртдог цаг.

  1. Резумед бичигдээгүй зүйлийг харах

Өмнө нь бол заасан ажлын туршлагаас хэдэн жил дутсан эсвэл яг тохирох чадвар бичигдээгүй бол нэг танил залгаад ярина. Тэр таван жилийн ажлын туршлагатай, чи уул нь найман жилийн туршлагатай хүн гэсэн л дээ. Гэхдээ үнэхээр мундаг хүн байгаа юмаа. Чи надад итгэж үзээд арван минут ярилцаад үз. Хэрэв буруу бол намайг загнаж болно гэдэг байлаа. Ингээд л санал болгосон хүнтэй нь уулзана.

Харин одоо бол бидний ‘заавал хийх ёстой ажлын жагсаалт’ уртаас урт болж, уулзах ёстой хүмүүс ч дуусдаггүй. Иймд резумед бичигдээгүй зүйлийг харна гэдэг хэцүү бас хоцрогдож буй арга барилын нэг болжээ.

  1. Түнштэйгээ оройн хоол хамт идэж, дарсаар дайлна

Өмнө нь байгууллагын түншийн хүссэн газар луу явдаг байлаа. Харин өнөөдөр хүмүүст гадагш гарах цаг хомс болсон. Хэрэв харилцаагаа зузаатгахыг хүсвэл илүү бүтээлч байдлаар хандах хэрэгтэй.

Хүмүүсийн ажлын хувиар шахуу болсноос оройн цагаар л завтай  гэдэг. Энэ нь хүүхдээ цэцэрлэг, сургуулиас авах ёстой хүмүүсийн хувьд мөн л ажлын цаг юм. Ингээд харвал бид өглөөнөөс шөнө хүртэл гүйсээр л байдаг. Иймд таны холбоо тогтоох арга барил даган хувьсах хэрэгтэй болжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47