​Надад хамгийн сайн тохирох байгууллагын соёлыг ингэж оллоо
2017, 6 сарын 27. 1:570

Бидний үүрэг бол тун энгийн: таны мөрөөдлийн ажлыг олж өгөх.

Өнөөдөр бид Жавиер Гонзалезтай яриа өрнүүллээ. Тэрээр хүнсний аюулгүй байдлын шинжээчийн ажилд саяхан орсон. Хоол хүнс, орц, хамгийн чанартай хоол хүнс үйлвэрлэхэд туйлын дуртай бөгөөд RXBARкомпаниа түүнд дуртай зүйлээ хийх боломжоор хангаж байгаа аж. Гонзалез яагаад RXBAR-т ажиллах дуртай байна вэ? Идэхэд амттай эрүүл мэндийн тэжээл үйлдвэрлэж, ажлын гадаа спорт тоглоом тоглож, ажлынхантайгаа дасгал хийдэг.

Бидэнд өөрийгөө танилцуулна уу?

Би Испанийн Валладолид гэдэг хотод төрсөн. Би хүнсний технологийн мэргэжилтэй. Бас хөдөө аж аж ахуйн инженерийн зэрэгтэй. Карьераа шар айрагны үйлдвэрээс эхлүүлсэн ч хоол хүнсний салбарт илүү анхаарч эхэлсэн. 2015 онд Чикаго хотруу нүүж, Иллинойсын технологийн институтад Хүнсний аюулгүй байдал ба технологи гэсэн мэргэжлээр суралцаж, хүнсний салбарт ажиллах гайхалтай боломжийг олсон. Би хүнсний чиг хандлага, тэжээлийн талаар судлах сонирхолтой. Харин ажлын бус цагаар спорт сонирхдог.

Хүнсний аюулгүй байдлын шинжээч юу хийдэг вэ?

RXBAR компанийн хувьд чанар хамгийн чухал. Манай бүтээгдэхүүнийг бүтээж, инноваци нэвтрүүлдэг судалгааны бас хөгжүүлэлтийн баг бий. Би бол энэ багийн нэг хэсэг. Би хүнсний чанарын менежментийн хөтөлбөрийг удирддаг. Ажлын үүрэг бол бүтээгдэхүүн бүрийн найрлага хамгийн сайн болж чадсан эсэхийг хянаж үзэх. Бид бүтээгдэхүүндээ өндөр стандарт тавьдаг. Иймд би ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллаж, манайхаас тавьсан шаардлагад түүхий эдийн чанар хүрсэн эсэхийг хянадаг. Манай компанийн зорилго бол хэрэглэгчид зах зээлийн хамгийн чанартай бүтээгдэхүүн хүргэх.

Та шинэ ажилдаа орохын өмнө юу хийж байв?

Би Иллинойсын их сургуульд мастерын зэргээ хамгаалж байсан.

RXBAR-ийн юу хамгийн ихээр таалагдсан бэ?

Тэдний хийдэг бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний цаадах гүн учир хамгийн их таалагдсан. Өндөр чанартай, шударга, маш их макро тэжээл агуулсан. Тус компанийн видеог үзээд л байгууллагын соёл сайтай, би ч өөрийгөө нэгэн хэсэг нь болж чадна гэж бодсон. Би бас сошиал медиагаар спорт, фитнесийн үлгэр дууриал болдог хүмүүсRXBAR-ийн тухай постлохыг харж байсан юм. Ингээд тус компанийг улам ихээр сонирхсон.

RXBAR-т ажиллах ямар байна?

Би өөр компаниудад ажиллаж байхдаа энд байгаа шиг ажилдаа бүрэн шингэж байсангүй. Эхний өдрөөс л хамтын ажиллагаа, ямар зарчмаар ажилладаг болохыг ойлгосон. Бусдын туслалцаагүйгээр ажил дуусахгүй гэдэг ойлголттой болсон.

Ажлын эхний долоо хоногтоо хүн бүр харилцагч хариуцан ажилладаг. Ингэснээр бүтээгдүүхүүний талаар ойлголтыг авч, хэрэглэгчтэй шууд холбогддог. Мөн компанийн бусад хэлтсүүдтэй ганцаарчилсан уулзалт хийдэг бөгөөд үүгээр тэдгээрийн гүйцэтгэх үүргийн талаар ойлгож авсан. Би тэр даруйдаа бусдын хийдэг ажилтай холбоотой болж, намайг байгууллагын чухал хэсэг гэх мэдрэмжийг төрүүлсэн.

RXBAR-ийн ажиллахын юу нь хамгийн сайхан байна вэ?

Нэгийг сонгох хэцүү юм!

Хийдэг бүтээгдэхүүндээ дуртай бас багийнхандаа үнэхээр их дуртай байна. Би багийн гишүүн бүрийн талаар мэддэг. Бидэнд нийтлэг сонирхол, хобби бий. Энэ бол манай компанийн хосгүй тал. Бидний ихэнх нь фитнес, спортоор хичээллэдэг, сонирхдог. Гүйх, кроссфит, сагс, йогагаар хичээллэдэг гэдгээс үл хамаарч хамтдаа спортоор хичээллэх дуртай.

Та анкет бөглөх явцдаа ямар нэгэн онцгой зүйл хийсэн үү? Ер нь таныг бусдаас авуу болгосон зүйл юу вэ?

Би RXBAR-ийн бүтээгдэхүүнд дуртай байсан.Энэ ажилд орохын өмнө хэрэглэгч нь байсан. Тиймээс тэдний бүтээгдэхүүн ямар их дуртай, мөн тэдэнтэй ажиллахад ямар таатай байгаагаа ойлгуулж, имэйлээрRXBAR-ийн худалдан авалтын баримтаа хавсаргасан.

Мөн мастерийн төсөл ажлынхаа талаар дурдсан. Би зууш болгож идэж болох уурган протейн бар үйлдвэрлэгч компанийн талаар төлөвлөгөө боловсруулж байсан юм. Бас нэгэн төсөл бол хүүхдэд зориулсан баяжуулсан микро тэжээлийн унд. Энэ хоёр төсөл хоёул RXBAR-ийн философитай нийцэж, ажилтан шалгаруулагч менежерийн сэтгэлд хүрсэн.

https://www.themuse.com/advice/how-i-found-a-compa...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
02024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28