Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Есөн Шижир Инвест ББСБ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР

Хүний нөөцийн сонгох шалгаруулалт хийх, Хөдөлмөрийн харилцаа, байгууллагын үндсэн үйл ажиллагаатай бүх төрлийн журам боловсруулах, Ажилтнуудыг идэвхижүүлэх, соёлыг бий болгох, тогтвортой байдалыг хангах, ажиллагсдын сэтгэл ханамжыг өсгөх, Сургалт хөгжил, хөдөлмөрийн харилцаатай бүх чиг үүргийг гүйцэтгэх,

Захирлын жолооч

Захирлын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх автомашинаар саадгүй үйлчлэх Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг ханган, захирлын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, автомашинаар саадгүй түргэн шуурхай үйлчлэх Машин техникийн өдөр тутмын арчилгаа, тосолгоог хийж, замын хөдөлгөөний болон хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг ханган ажиллах Ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой дүрэм журмыг мөрдөх

Туслах хуульч

Эрх зүйн бичиг баримт боловсруулах, гэрээ хянах, Компанийг хууль, шүүх төрийн байгууллагад төлөөлөх, зээлийн нэхэмжлэл гаргах, шийдүүлэх, байгууллагын эрх ашгийг хамгаалах зэрэг хуульчийн ажилд бүхий л талаар туслан, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах.

Дэд захирал

Компанийн урт, дунд, богино хугацааны бодлого чиглэл тодорхойлох, зорилгод хүрэх стратеги, бизнесийн төлөвлөлт боловсруулах, хэрэгжүүлэх Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, удирдан зохион байгуулах, гүйцэтгэлийг хянах Компанийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, санхүүгийн анализ хийж зөв оновчтой шийдвэрийг шуурхай гаргах, ашигт ажиллагааг дээшлүүлэх

Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн захирал

Хүний нөөцийн стратеги бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, хүний нөөцийн нэгжийг чиглүүлэн ажиллах Компанийн дүрэм, журам боловсруулах, хэлэлцүүлж батлуулах Цалин хөлс, ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системийг удирдах, сайжруулах  Хүний нөөцийн сургалтын бодлого, хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангуулах Карьер төлөвлөлт, ур чадварын үнэлгээний системийг оновчтой хэрэгжүүлэх, Чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, тогтоон барих, хүний нөөцийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллах Хүний нөөцийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад багаа чиглүүлэх

Хуульч

Компанийн бизнесийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн явуулахад мэргэжлийн зөвлөгөө өгөх, хууль зүйн дэмжлэг үзүүлэх, хууль, эрх зүйн үр дагавар бүхий эрсдэлээс урьдчилан сэргийлэх Гэрээ, контракт болон эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн бүх төрлийн бичиг баримтыг боловсруулах, хянах Байгууллагын дотоод журам, түүнтэй холбогдон гарсан бусад дүрэм журам, хөдөлмөрийн гэрээ бусад гэрээг боловсруулж, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавина. Компанийг хууль, шүүх төрийн байгууллагад төлөөлөх, байгууллагын эрх ашгийг хамгаалах Дотооддоо дагаж мөрдөх хэм хэмжээний акт, шаардлагатай тушаал, шийдвэрийн хууль эрх зүйн үндэслэлийг хянах, санал өгөх, Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүрэг

ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧ

Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилан борлуулах, Зах зээлийн судалгаа хийх, зээлийн эргэн төлөлтөд дүн шинжилгээ хийх, хяналт тавих Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийн дагуу.  

Хөрөнгийн нягтлан бодогч

Байгууллагын үндсэн хөрөнгө, түүнтэй холбоотой тооцоо, хөрөнгийн хөдөлгөөнийг санхүүгийн программд бүртгэх, картлуулах, тайлан нэгтгэл гаргах, хяналт хийх, шилжилт хөдөлгөөн болон бусад холбогдох  харилцааг зохион байгуулж ажиллана. Бараа материалын нөөц бүрдүүлэлтийн процессын дагуу нөөцийг бүрдүүлж тасалдал үүсгэхгүй байх. Эд хөрөнгөтэй холбоотой байгууллага хоорондын үйл ажиллагааг хангаж ажиллана. Албан тушаалын тодорхойлолтод заагдсан бусад ажил үүргүүдийг гүйцэтгэнэ.

22 АВТОХУДАЛДААНЫ САЛБАРТ- ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧ

Зээл хүсэгчийн үйл ажиллагаа, барьцаа хөрөнгийг судлан эрсдэлийг үнэлэн зээл олгох эсэх шийдвэр гаргах; Зээлийн явцын хяналтыг хийж зээл бүрийг цаг хугацаанд нь төлүүлэхийг зорьж ажиллах; Зээлийн үйл ажиллагааны холбогдох тайлангуудыг гаргах; Албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан үндсэн ажил үүргийг хийж гүйцэтгэнэ  

Аудитор

ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны удирдлага дор ажиллана; Дотоод аудитын үйл ажиллагааг дотоод аудитын олон улсын стандарт, батлагдсан төлөвлөгөө удирдамжийн дагуу үр дүнтэй зохион байгуулах, хэрэгжүүлэх; Компанийн үйл ажиллагаанд дүгнэлт шинжилгээ хийж зөвлөмж өгөх; Оновчтой, хэрэгжүүлэх боломжтой зөвлөмж өгөх, биелэлтийг хангах; Аудитыг үр дүнтэй гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх;

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Төв оффис, /БГД 2-р хороо Энх тайваны өргөн чөлөө Гранд плаза 701 тоот/-1

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.