Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Вэлүү Сан

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Вэлүү Сан нь анх 2007 онд хөгжиж буй орны өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан ба Малайз, Америк, Энэтхэг зэрэг орнуудад боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж зохион байгуулсаар ирсэн билээ. Улмаар Монголд 2011 оноос эхлэн нийгэмд чиглэсэн хэд хэдэн хөтөлбөрүүдийг Улаанбаатар, Эрдэнэ сум, Дархан хотуудад хэрэгжүүлсэн ба манай хамгийн гол төсөл болох “Нарны Хүүхдүүд” хүүхдийн цэцэрлэг маань 2013 оны 9-р сард байгууллагдсанаар бид тогтвортой үйл ажиллагаагаа эрхэлж байна. “Нарны Хүүхдүүд” цэцэрлэг нь Сонгинохайрхан дүүргийн 24-р хороонд байрладаг. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод нүүн суурьшисан иргэдээс дийлэнх нь ажлын байрны дутмаг байдлаас шалтгаалан Улаанчулуутын хогийн цэгийг түшин амьдрахад хүрсэн билээ. Ийнхүү хогийн цэг түшин амьдрахад хамгийн ихээр хохирч эрсдэлд өртөж байгаа нь хүүхдүүдэд билээ. Тиймээс тэдгээр хүүхдүүд өдрийг дулаан, хоол тэжээлтэй аюулгүй орчинд өнгөрөөж болох өдөр өнжүүлэхийг анх 30 хүүхэдтэйгээр эхэлж байсан бол одоо 130 хүүхдийг хооллож ундлах байртай, сурган хүмүүжүүлэх ажилтан багш нартай болж үйл ажиллагаа маань өргөжин тэлсээр байна.

  • Уриа

    making a difference one child at a time...

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Олон улсын байгууллага, Суурин төлөөлөгчийн газар

  • Байгуулагдсан он

    2007

  • Ажилтны тоо

    5

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны Зам-87, НСКБ байр, 2 давхар

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.