Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Юнитра ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай компани 2001 онд Монгол улсын иргэний санаачлага, 100%-н хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан vндэсний, хувийн өмчит аж ахуйн нэгж (компани) юм. Тус компанийн үүсгэн байгуулагчийн анх эзэмшсэн инженерийн мэргэжил, түүний үйлдвэрлэл, гадаад худалдаа, бизнесийн салбарт ажиллаж хуримтлуулсан туршлага, мэдлэг боловсрол нь компанийн vйл ажиллагааны амжилтын vндэс болсон юм. Дэлхийд нэр хvндтэй фирмүүдийн олонд танигдсан брэнд, өндөр чанартай багаж, техникийг боломжийн үнээр Монголын хэрэглэгчдэд хүргэхийн сацуу тэдгээрийн борлуулалтын дараах засвар, үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлтэд ихээхэн анхаарал хандуулдаг нь манай худалдан авагчдийн таашаалд нийцдэг юм. Бид дараах Брэндүүдийн барааг Монголын зах зээлд албан ёсоор борлуулах эрхтэйгээр ажиллаж байна. Үүнд: Японы алдарт Honda – хөдөлгүүр, усны насос, генератор, гагнуур Японы алдарт Yanmar - хөдөлгүүр, дизель станц, усны насос, гагнуур Японы алдарт Makita - төрөл бүрийн цахилгаан багаж Японы алдарт Panasonic - үйлдвэрлэлийн зориулалттай гагнуурын аппарат Японы алдарт Tsurumi - Уул уурхайн зориулалттай төрөл бүрийн насос Германы алдарт WILO – ахуйн ба vйлдвэрлэлийн цахилгаан насос Германы алдарт Wacker Neuson- барилга уул уурхайн бага оврын тоног төхөөрөмж эдгээр болон бусад брэндүүд.. Монгол инженерvvд өөрийн орны байгаль, цаг уур, техникийн нөхцөл, шаардлагыг сайн мэддэгийн хувьд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тохируулан тэдний өмнөөс олон талын ажиллагаатай, гарын ая даах багаж техникийг сонгосны үндсэн дээр өндөр хөгжилтэй орны үйлдвэрүүдэд Монголд зориулан захиалгаар үйлдвэрлүүлж, нийлүүлж байна. Бид Та бүхнийг Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянгол, ХУД дүүргүүдэд байрладаг өөрийн Хонда нэрийн барааны дэлгүүрүүдээр үйлчлүүлж байхыг урьж байна.

FACEBOOK хаяг: https://www.facebook.com/Unitrapowerhouse/

  • Уриа

    Техникийн дэвшлийг Монголд

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    2001

  • Ажилтны тоо

    70

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Юнитра ХХК (Мишээл экспогийн баруун талд)

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.