Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Степ Голд

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Хөдөлмөрийн эрүүл ахуйч

Ажлын байрны үндсэн чиглэл:   Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн бүхий л бодлого, дүрэм журмыг компанийн дотоод журам болон тухайн хууль дүрэмд нийцүүлэн боловсруулах. Эрүүл хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн бодлого дүрэм журмуудыг цаг ямагт шалгаж мөрдөгдөж буй эсэхэд анхаарч ажиллана. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, ажилчдаар байгууллагын аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих Сайтад 14/14 ээлжийн хуваарийн дагуу ажиллана   Ажлын байрны үндсэн үүрэг, хариуцлага    Ажлын байрны эрүүл ахуйн асуудал дээр хяналт тавьж, бүх ажлын байранд Эрүүл ахуйн шалгалтыг хийж, холбогдох тайланг боловсруулж, хариуцсан хэлтэс, удирдах ажилчдад танилцуулна. Ажлын байрнуудын хөдөлмөрийн нөхцөл, эргономик нөлөөллийг үнэлж дүгнэх Шуугиан, доргион, дулааны стресс ионжуулагч цацраг, үйлдвэрийн агааржуулалт, химийн бодис, муу гэрэлтүүлэг, агааржуулалт зэргээс үүсэх эрүүл мэндэд сөрөг нөлөө бүхий физикийн хүчин зүйлсийн өртөлтийг хэмжиж үнэлэх, эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх Ажлын байрны эрүүл ахуйн системийг нэвтрүүлэх, Хөдөлмөрийн эрүүл ахуйн журамтай нийцэх сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх Үзлэг шалгалтын тайланд заагдсан хугацаанд хийгдсэн болон аливаа асуудалд арга хэмжээ авагдсан эсэхэд хяналт тавих. Хүнсний эрүүл ахуйн үзлэг шалгалт хийж, заавар зөвлөгөө өгч, засаж сайжруулах үйл ажиллагааг хянах, Ажлын байрны аюултай нөхцөл байдал бий болбол түүнийг илрүүлж засаж залруулах Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн бодлого практикийг байнгын сайжруулах, нэвтрүүлэх Бусад холбогдох хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн ажлууд хамаарна Хөдөлмөрийн ЭА-н хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, техникийн зохицуулалт хариуцах Хэмжилтийн багажийн программ хангамжийг ашиглах, хэмжилтийн өгөгдөлтэй ажиллах, үр дүнг бүртгэх, хэмжилтийн багажийн бүрэн бүтэн байдлыг хангах, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн талаар судалгаа дүгнэлт хийх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулан, стандартын шаардлага хангасан ажлын байранд ажилтан ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс компанийн эрүүл мэндийн ажилтантай хамтран ажиллах                                            Нэгдсэн удирдлагын тогтолцоо  Нэгдсэн удирдлагын тогтолцоо (НУТ)-ны бүх холбогдох журам, зааврыг дагаж мөрдөх Өдөр тутмын ажил эхлэхийн өмнөх хурал (pre-start meeting)-д оролцох, ажлын зааварчилгааг дагаж мөрдөх Ажил эхлэхээс өмнө ажлын шаардлагатай танилцсан байх Ажил эхлэхээс өмнө ажлын байран дах аюулыг тодорхойлох, ажлын байран дээрх бүх талын хяналт хангалттай эсэхийг нягтлах Холбогдох НУТ-ны сургалт болон сэдэвчилсэн уулзалтад оролцох Ажлын байран дах аюулыг нягталж, шууд удирдлагадаа тайлагнах Бүх ослын тохиолдлыг шууд удирдлагадаа нэн даруй мэдэгдэх, шаардлагатай тохиолдолд ослын судалгаанд оролцох НУТ-ны бодлого, зорилго, зорилтын гүйцэтгэлд идэвхтэй оролцох

Барилгын техник хяналтын ээлжийн ахлах ажилтан

Төслийн бүтээн байгуулалт холбогдох захиалагчийн техникийн хяналтыг хариуцан ажиллана. Барилгын болон бусад холбогдох зөвшөөрөл бичиг баримтуудын бүрдлийг хангаж холбогдох байгууллагуудад танилцуулах, материал бүрдүүлэлт хийх ажлыг хариуцна. Уурхайн талбайд байрлах барилга байгууламж үзлэг шалгалт хийх мэдээллэх Стандартыг дагаж мөрдөх Аливаа зөвшөөрөл болон барилгын зөвшөөрөл зэрэг бичиг баримтуудыг холбогдох газраас авах, мэдүүлэх Шаардлагатай барилгын зураг төсөл боловсруулах,хянах Удирдлагуудад байгууллагын барилгын холбоотой болон бусад зөвшөөрлүүдийн талаарх мэдээллийг цаг тухайд өгөх Дотоод хяналтын хэлтэст сар бүр техникийн хяналтын тайлан гаргаж мэдээллэх Хяналтын ажлыг гүйцэтгэхдээ холбогдох хууль дүрэм журам Барилгын тухай хууль, Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, ажлын дүрэм зэргийг баримтлан мөрдлөг болгож ажиллах Уурхайн талбарт ашиглагдаж буй барилга байгууламжид хууль тогтоомжийн дагуу хувийн хэрэг үүсгэн, хөтлөх. Уурхайн талбай дахь нийт барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээг хариуцан, хяналт тавьж ажиллах. Зураг төслөөр тогтоогдсон хэмжээнээс давсан ус, дулаан, эрчим хүч хэрэглэх, инженерийн шугам сүлжээнд хэт ачаалал өгөхгүй байх тал дээр хяналт тавих. Гэрээт компаниудаас шаардлагатай бичиг баримтуудыг шаардах, авах бүрдүүлэлтийг бүрэн байхад анхаарч ажиллах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Шангрила оффис 1201 тоот Сүхбаатар дүүрэг 1 хороо олимпийн гудамж Улаанбаатар 14241

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.