Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Саусгоби сэндс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Механикч

Уул уурхайн зориулалтын авто самосвал болон бусад техник, тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг хийх, эвдрэл гэмтлийг оношлох, засварлах; Шинийг санаачлагч байж ажлын бүтээмж, чанарыг сайжруулах, зардал бууруулах ажлыг санаачлан хэрэгжүүлэх; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг ;

Хүнд машин механизмын цахилгаанчин

Хүнд машин механизмын цахилгааны системд гарсан эвдрэлийг оношлох, засварлах, цахилгаан эд ангийг солих.

Цахилгаанчин

Уурхайн тосгон, засварын газар, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүсэд байрлах үндсэн ба туслах барилга, байгууламжууд, нисэх буудал, шатахууны агуулах, замын анги, Нармандах болон Наржаргах уурхайн бүсэд байрлах түр барилгуудын гадна, дотор гэрэлтүүлэг, угсрах бүрдмэл хуваарилах байгууламж, цахилгаан тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцан ажиллана.  Өндөр, бага, дунд хүчин чадлын дизель цахилгаан үүсгүүрийн цахилгаан генератор, цахилгааны тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллуулах. Хэрэглэгчийн ашиглаж байгаа цахилгаан тоног төхөөрөмжид шаардагдах сэлбэг, материалын бэлэн байх болон байвал зохих материалын жагсаалтыг гаргах, захиалуулах арга хэмжээ авах.  

Аюулгүй ажиллагааны сургагч

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тогтоомж болон үйл ажиллагааны хүрээнд мөрдөгдөж байгаа аюулгүй ажиллагааны стандарт журмуудыг нийт ажилтнуудад танилцуулах сургалтыг зохион байгуулах, ажлын байранд хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулж, батлуулах, сургалтын агуулгад нэмэлт өөрчлөлт оруулах; ХЭМАБ-н менежментийн тогтолцоог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж шаардлагатай сургалтын төлөвлөгөө болон журмыг боловсруулах, сайжруулах, түүнд санал өгөх, ISO 45001:2018 стандартын танилцуулах сургалтанд нийт ажилтнуудыг хамруулж, сурталчлах ажлыг зохион байгуулах; Ажил мэргэжлийн онцлогоос хамаарч албан тушаал бүрээр ХАБЭА-н сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургалтын хэрэгцээнд үндэслэн шаардлагатай сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалтыг чанартай зохион байгуулах;

Хятад хэлний орчуулагч

Хятад хэлнээс монгол хэлрүү, монгол хэлнээс хятад хэлрүү бүх төрлийн бичгийн болон аман орчуулга хийх. Шаардлагатай үед англи хэлний бичгийн болон аман орчуулга хийх.

Авто краны оператор

Liebherr 50тн, 130тн даацтай автокран болон жижиг крануудыг удирдан ажиллуулах; Өргөх, оосорлох тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах, арчлах; Механик, гагнуурчин болон бусад ажилтнуудад зааврын дагуу туслах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд; 

Эмч

Уурхай дээр гарсан осол, гэмтэл бэртэлийн үед анхан шатны тусламжийг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэх, шаардлагатай бол даруй нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого гарсан тухай бүр бүртгэж, гарсан нөхцөл байдлыг судлан дахин гаргахгүй байх арга хэмжээ авахуулах үйл ажиллагааг аюулгүй ажиллагааны мэргэжилтний хамт зохион байгуулах Уурхайд ажиллаж байгаа ажилчдад эмнэлгийн үзлэг хийх, зөвлөгөө өгөх Үйл ажиллагааны явцад гарах бусад ажил үүрэг болон, удирдлагын зүгээс өгсөн аливаа ажил үүрэг, даалгаварыг биелүүлэх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Оргил стадион 22, Их монгол улсын гудамж, Моннис бьюлдинг, 8-р давхар

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.