Бидний үйл ажиллагаатай танилцан цахим хуудсанд маань зочилж буй танд талархал илэрхийлье.
Тус компани нь анх 2002 онд гадаад худалдаа зуучлалын чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл импортын үйл ажиллагаа дагнан эрхлэж байна. Одоогийн байдлаар бид дэлхийн 15 улс орны 60 орчим компанитай харилцан, захиалгаар сүүлийн үеийн шинэ ололт амжилт, шийдлийг ашиглан хийсэн, чанартай дэлхийн брэнд болсон бараа бүтээгдэхүүн, техник хэрэгслийг Монгол улсынхаа зах зээлд импортлон худалдаалж байна.
Компаний Эрхэм зорилго: Худалдан авагч үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн өндөр зэрэглэлийн, чанартай, дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүнүүдийг өөрийн зах зээлд нийлүүлэх, угсрах, үйлдвэрлэх.
Үйл ажиллагааны цар хүрээ
Өнөөдөр манай компаний импортлон оруулж ирж буй техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн 90 орчим хувь нь анхдагч буюу Монголын маань хэрэглэгчид ашиглаж байгаагүй, шинэ байгаа нь бидний эрхэм зорилго өчүүхэн ч гэсэн биелэлээ олж байгаагын илрэл юм.
Бидний амжилтыг хамтдаа бүтээлцэж буй үйлчлүүлэгчид, нийт түншүүддээ талархал илэрхийлье.
introducing new technologies
1. Худалдаа борлуулалт, маркетинг
2002
20