Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Сэрүүн ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР

Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт боловсруулах, хэрэгжүүлэх. Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт хийх. Хөдөлмөрийн харилцааны болон захиргааны баримт бичиг боловсруулах, бүртгэж хөтлөх. Сургалт, хурал, олон нийтийн ажил зохион байгуулах. Захиргаа, оффисийн үйл ажиллагааг удирдан, зохион байгуулах. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад чиг үүргийг АБТ-д заасны дагуу хэрэгжүүлэх.

ТӨСӨВЧИН

Инженерингийн бүх шатны зураг төслийн төсөв, тооцоолол хийх.

АХЛАХ ИНЖЕНЕР

Инженерингийн үйл ажиллагааг удирдан, зохион байгуулах. Хариуцсан төслийн бүх шатны зураг төсөл, санхүүжилттэй холбоотой гүйцэтгэлийн акт, барилга угсралтын ажлын ил далд ажлын акт, фото акт боловсруулах, тооцоо хийх, батлуулах. Өдөр бүрийн ажлын зааварчилгаагаар шууд харъяалах ажилтнуудаа хангаж ажиллах, ажлын биелэлтийг шалгаж дүгнэх. Ажиллагааны гарын авлага, заавар зааварчилгаа, сургалт хөтөлбөр, системийн шугам хоолой, тоног төхөөрөмжийн хаягжуулалтын загвар, төслийн материалын түүвэр боловсруулах, батлуулах. Хийж гүйцэтгэсэн ажлыг улсын комисст хүлээлгэн өгөх. Гүйцэтгэсэн төслүүдийн баталгаат хугацааны үзлэг оношлогоо, засвар үйлчилгээ хийх болон АБТ-д заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

НЯРАВ

Компанийн нягтлан бодох бүртгэийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, агуулахын зохион байгуулалтыг хангаж ажиллах. Эд хөрөнгийн өдөр тутмын ажил гүйлгээг зохион байгуулж, анхан шатны баримтыг үндэслэн бүртгэлд хөтлөх.                                Эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах.        Эд хөрөнгийн төлөвлөгөөт болон гэнэтийн хяналтын тооллогыг хийн, тооцоог бодож, тооллогын үр дүнг тайлагнах.                Өөрийн шууд удирдлагын зааварчилгаа, мэргэжлийн арга зүйг баримтлах, өгсөн хууль, ёсны үүрэг даалгаварыг цаг тухайд нь хэрэгжүүлэх.

БИЗНЕС ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА

Компанийн бизнес төлөвлөгөөний дагуу борлуулалт, маркетинг, гадаад харилцааны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, бизнесийн ашигт байдлыг нэмэгдүүлэх, урт болон богино хугацааны төлөвлөлтийг хийж хэрэгжүүлэх.

ГАДААД ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР

Компанийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэхэд шаардагдах судалгаа, өртгийн тооцоолол, захиалга, худалдан авалт, тээвэрлэлт, хангамжийн үйл ажиллагааг гүйцэтгэх. Бүтээгдэхүүн, бизнес хөгжүүлэлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гадаад харилцааг хөгжүүлэх, төсөл, тендер, харилцагч байгууллагын зарласан ажлын шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, бусад хэлтэст шаардлагатай мэдээллийг олж өгөх, судалгааг хийх, тоног төхөөрөмжийн гарын авлага орчуулах. Ажлын төлөвлөгөө, тайлан гаргах, байгууллагын дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулах.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 90, УБ Тауэр оффис 16-р давхар 1602 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.