Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эс Девелопмент ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бидний тухай

Манай компани нь 2011 оны 04-р сарын 18-нд байгуулагдсан бөгөөд Барилга,дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах, төслийг удирдлагаар хангах, мэргэшсэн зөвлөгөө үзүүлэх, үл хөдлөх хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээ үзүүлэх зэрэг үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг. Мэргэжлийн чадварлаг боловсон хүчин, дэвшилтэд техник технологид тулгуурлан Дэлхийн стандартыг монголдоо нэвтрүүлэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

Дээрх үндсэн чиглэлүүдийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна: Үүнд:

1. Барилгын ерөнхий эскиз зураг төслийг боловсруулах, томсгосон төсвийг гарган хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцоолон гаргах, төсөл хэрэгжүүлэх хугацааг төлөвлөх

2. Барилгын ажлын зураг төслийг боловсруулах, нарийвчилсан төсөв, төслийн календарчилсан графикийг гаргах, тендерийн бичиг баримт боловсруулах

3. Тендерийг дүгнэх, гүйцэтгэгчийн судалгаа/харьцуулалт хийх, гэрээлэх

4. Материалын судалгаа сонголт хийх, хэрэгцээт материалыг үйлдвэрлэгчээс шууд нийлүүлэх

5. Барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэх, хяналт тавих, ажлын уялдаа холбоог хангах, эрсдлээс сэргийлэх арга хэмжээг авах

6. Мөнгөн урсгалыг тооцоолон, хөрөнгө оруулалтыг хамгийн үр ашигтай зарцуулах, зардлыг төсвийн дагуу хянах

7. Төслүүдэд маркетингийн судалгаа хийх, борлуулалтийн төлөвлөгөө гарган борлуулалтийг удирдан явуулах

8. Барилгын ашиглалт, урсгал засвар, ҮХХ-ийн менежментийн үйл ажиллагаа явуулах

Бид бүхийл үйл ажиллагааны туршид хөдөлмөрийн аюулгүй байдал, өндөр хариуцлага, тогтвортой байдал, хүний нөөцийн боловсролыг бүрэн хангаж ажиллаж байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2011

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ХУД-ийн 2-р хороо Капитал хаус 4 давхар

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.