Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 –р хороо, Шаравын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Хан Уул цамхаг, 602 тоот

Нээлттэй ажлын байрууд

2017-11-23
ЭМЧ ТӨЛӨӨЛӨГЧ

ЗОРИЛГО :

Тодорхой нутаг дэвсгэрт компаний бүтээгдэхүүний зах зээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээгдэхүүний сурталчилгаа хийх
Компанийн бүтээгдэхүүний үр дүнтэй, аюулгүй байдлын талаар мониторинг хийх
Эмч нарын эмийн эмчилгээний сонголтонд компаний бүтээгдэхүүнийг оруулах, тоо хэмжээг нэмэгдүүлэх, ингэснээр эмийн сан, тасаг, дистирбьюторуудын тухайн бүтээгдэхүүний худалдан авах байдлыг нэмэгдүүлэх
Сандозын бүтээгдэхүүнийг эмийн жагсаалт, стационарын бүртгэл, эмийн сангийн сүлжээнд оруулах

 
ҮНДСЭН ҮҮРЭГ : 

Сандоз компаний бүтээгдэхүүнийг сурталчилах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, явуулах:


Бүтээгдэхүүний эмнэл зүйн судалгаатай холбоотой шинжлэх ухаан-боловсролын мэдээлэл өгөх, анагаахын болон эмзүйн ажилтнуудын эмийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эм бэлдмэл хэрэглэх зааварчилгаанд заагдаагүй сөрөг нөлөө, эм бэлдмэл хэрэглэх үед илрэх гаж нөлөө гарсан тухай, бусад эм бэлдмэлтэй харилцан үйлчлэлийн онцлогын тухай мэдээлэл цуглуулах, эмийн сан болон эрүүл мэндийн  байгууллагуудад арга хэмжээ зохион байгуулах (лекци, презентаци, семинар, бага хурал, үзэсгэлэн гэх мэт).
Дистирбьютор эсвэл эм ханган нийлүүлэх байгууллагын ажилтанаас мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах, ажилд шаардлагатай мэдээллийг түгээх, бүтээгдэхүүний нэр төрөл хангалттай байгаа эсэхийг хянах, хадгалах, зохистой зарцуулах
Тодорхой цаг хугацаанд компанийн тогтоосон ажлын хуваарь, төлөвлөгөөний дагуу, мөн холбогдох удирдлагын батласан маршрутын төлөвлөгөөний дагуу хариуцсан нутаг дэвсгэр дэх бүх үндсэн үйлчлүүлэгч нарыг бүрэн хамруулах
Тухайн нутаг дэвсгэр дээр үйлчлүүлэгчдийн мэдээллийн санг тогтмол баяжуулах
Компаниас зохион байгуулах бүтээгдэхүүний борлуулалтыг идэвхижүүлэлтийн ажилд идэвхтэй оролцох, өөрийн хариуцсан нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа зохион байгуулах, өрсөлдөгчдийн бүхий л үйл ажиллагааг анхааралтай ажиглах, ажлын бүх тайланг тогтоосон хугацаанд, компанийн стандартын дагуу гаргаж өгөх.



Төлөвлөгөөний дагуу:





Нутаг дэвсгэр дээр бүтээгдэхүүний тархалтын түвшин болон тухайн ангилалд бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх
Худалдааны цэгүүдэд бүтээгдэхүүний нийт нэр төрлийн хамгийн сайн байршилыг бий болгох, хангалттай тоо хэмжээгээр байршуулах
Өөрийн хариуцсан нутаг дэвсгэр дээрх эмийн сангуудад мэдээллийн материалыг байрлуулах
Харилцагч, дистрибьюторуудын компанийн бүтээгдэхүүний захиалгыг дэмжих, тэдэнтэй цаашид хамтран ажиллах
Эмнэл зүйн судалгаа, шинжлэх ухаан-боловсролын тухай мэдээллийг бэлтгэснээр бүтээгдэхүүний тухай мэдлэгээ сайжруулах
Компанийн эм бэлдмэлийн үр дүнтэй, аюулгүй байдлын мониторинг хийх





 

Хариуцсан нутаг дэвсгэрийн эм зүйн зах зээлийн тухай мэдээлэл цуглуулах:


Компанийн бүтээгдэхүүний тархалтын байдал болон тухайн нутаг дэвсгэрт эмийн сангуудад байгаа үндсэн өрсөлдөгч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн тоо, эмнэлгийн тусламжийн бүтэц зохион байгуулалт, бүтээгдэхүүний хангамж, татан авалтын давтамж, бүтээгдэхүүний үр дүн, гаж нөлөө, өрсөлдөгч компанийн ажиллах арга хэлбэрийн тухай мэдээллийг цуглуулж, цаг тухайд нь менежерт бичгээр хүргүүлэх
Эрүүл мэндийн болон эм хангамжийн байгууллагад санал гаргах удирдагчдыг оролцуулан арга хэмжээ явуулах шаардлагын тухай тогтмол мэдээлэл цуглуулж, бичгээр менежерт хүргүүлэх  
Тогтсон форматаар улиралд нэг удаа харилцагч бүх байгууллагын мэргэжилтнүүдийн мэдээллийн санг шинэчлэхдээ компанийн бүтээгдэхүүнийг хэрэглүүлсэн байдлыг тусгах (үр дүнтэй, үр дүнгүй, онцгой бүлгийн өвчтөнгүүд хэрэглэсэн: жирэмсэн, хүүхдүүд, настай хүмүүс гэх мэт). Эрүүл мэндийн салбарын шинэ мэргэжилтнүүдийн мэдээллийг тогтмол нэмж, хуучирсан мэдээллийг засварлах



 

КАМ-тай хамтран ажиллах

Дистрибьютор болон сүлжээ эмийн сангийн бүтээгдэхүүний хангалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, шаардлагатай үед хамтран ажиллана.
 

Эмийн санд Сандоз эм бэлдмэлийн хяналт ба хөдөлгөөн

Эмийн санд бүтээгдэхүүн хангалттай тоогоор байгаа эсэхэд хяналт тавих, хангалтгүй тохиолдолд дистрибьюторын агуулахаас түгээлт хийлгэх ажлыг зохион байгуулах
 

Тайлан гаргах:




Тогтмол хугацаанд, компанийн стандарт, даргын өгсөн үүрэг даалгаварын дагуу гүйцэтгэсэн ажлын тайланг гаргаж танилцуулах
Ажлын гүйцэтгэлийн тайланг товлосон хугацаанд файлаар илгээх, тайланг алдаагүй, эмийн сан эсвэл эмч нартай тухайн нөхцөл байдлыг бүрэн илэрхийлэхүйц, хийсэн ажилтай уялдуулан бичнэ
Тайлангийн бүх баримт бичгийг үнэн зөв, цэвэр бөглөх
Мэдээлэл илгээх тухай. Үүнд:








Сандоз компанийн ажилтаны амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй байдлын тухай мэдээлэл – нэн даруй
Компанийн материаллаг үнэт зүйлс алдагдсан эсвэл хулгайлагдсан тухай мэдээлэл – нэн даруй
Урьдчилсан тайланг компанийн дотоод дүрэм журмын дагуух хэлбэр, хугацаанд





 
Бусад ажил үүрэг

Өөрийн ажилдаа Монгол Улсын Хөдөлмөрийн болон иргэний хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, Компанийн ёс зүйн дүрэм, Компанийн бодлого, журам, дотоод дүрэм журмыг ажилдаа баримтлах
Аюулгүй байдлын дүрэм болон галын аюулгүй байдлыг сахих
Энэ ажил байдлын тодорхойлолтонд заагдсан ажил үүргээ дутуу биелүүлсэн эсхүл үл биелүүлсэн тохиолдолд хүчин төгөлдөр үйлчилж буй хөдөлмөрийн хууль тогтоомжинд заагдсан хариуцлага хүлээх
Сандоз компанийн эм бэлдмэлд сөрөг нөлөө илэрсэн үед илэрснээс хойш 24 цагийн дотор компанийн эмийн чанар, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнд мэдэгдэнэ     

2017-12-11
ЭМИЙН БҮРТГЭЛ / ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

• Эм, эмийн бүтээгдэхүүний бүртгэл болон холбогдох асуудлыг удирдан зохион байгуулах; 
• Нэн чухал эмийн бүтээгдэхүүний талаар холбогдох удирдлагуудын зөвшөөрөл авах асуудлаар засгийн газрын бие бүрэлдэхүүнүүдтэй нууцын зэрэглэлээр хэлцэл хийх, шинжлэх ухааны үндэстэй хэлэлцүүлэх хийх; 
• Төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд дээр зохицуулах стратеги боловсруулах;
• Одоо хэрэгжиж буй журам, стандартуудын дагуу маркетингийн албадуудын шинэчлэл, өөрчлөлт, бусад нэмэлт/хасалтуудын талаар холбогдох бичиг баримтыг бэлтгэх;
• Зохицуулалтын орчинд хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журам, чиг хандлагыг баримталж ажиллах, тэдгээрийн хэрэгжилтийг хангаж, хүлээгдэж буй үр дүнг гаргах;
• Зах зээлийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан бүтээгдэхүүний нийлүүлэлт, хэрэглээг зохицуулах,
• Байгууллага дахь бусад үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, баг хамтын ажиллагааг хангах;
• Novartis/Sandoz –ын чанарын стандартуудад нийцүүлэн, байгууллагын чанарын стандартыг хэрэгжүүлэх;
• GMP чанарын стандартын шинэчлэлийг хариуцах; 
• Орон нутгийн хэмжээнд өвчтний аюулгүй байдлын талаар мэдээлэл хүлээн авах, хянах, Novartis/Sandoz-ынүйл ажиллагааны зарчмыг гадаад/дотоод холбогдох хууль журам, стандарт, удирдамжуудтай нийцүүлэн ажиллах

2017-12-11
Country Head (Field Force Manager), Sandoz Mongolia

Major accountabilities:

Lead, manage and develop the overall performance of the Country organization, collaborating with Global and Regional officers to set strategy for current and future product portfolio components, delivering profits and financial results within agreed budgets, and providing effective leadership of its business divisions, functional groups, and support teams.
Proactively drives Sandoz FF & marketing strategy by managing a team within a country or a cluster.
Develop business plans, local marketing and FF strategies and execute their fulfillment leveraging effectively product portfolio management.
Determining strategy/policy of the organization for the mid to long term and translating them into short-term actions; designing and proposing accordingly the relevant organization model.
Monitors market dynamic and make strategic decisions for address portfolio challenges Identify mid term and long term strategic opportunity, shaping strategic plans.
Taking care of business and financial reporting in accordance with corporate and statutory requirements, analyzing the figures and taking effective action in the event of anomalies and/or disasters.
Taking responsibility for growth and development of the organization and a sound financial position of the business in the short and long term by, among other things: Acting as head and public face of the Novartis/Sandoz country organization, ensuring legal and ethical conduct, corporate compliance, and adherence to company guidelines and procedures, taking measures to ensure compliance with law and Novartis/Sandoz policies Increasing market share, turnover rates, FF productivity, profitability and portfolio management.
Adapting the organization to changing circumstances.
Controlling costs. Managing resources allocations.
Oversee in Country joint ventures, in-licensing agreements, and other business relationships that impact long-term company results.
Strengthen Country organization by developing an excellence-oriented and customer-focused culture, fostering innovation, and building best-in-class teams that fully exploit all market opportunities, and internal systems, programs, and tools.
Drive top-level talent acquisition, succession planning and development of all associates within the country and across the region/sub-region.

Ажлын байрны зарууд

  1. ЭМЧ ТӨЛӨӨЛӨГЧ11 сарын 23. 13:01
  2. ЭМИЙН БҮРТГЭЛ / ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР2 цаг 58 минутын өмнө
  3. Country Head (Field Force Manager), Sandoz Mongolia3 цаг 4 минутын өмнө
© SANDOZ pharmaceuticals d.d. 2000-2017 он

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2017.