Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Пи Эс Си ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Компанийн түүх

Германы хөрөнгө оруулалттай “Пи Эс Си” ХХК нь анх 2004 онд үүсгэн байгуулагдсан. Энэ үед бид Швейцарын Лихтэнштэйн улсын HILTI фирмтэй борлуулагчийн гэрээ байгуулж, албан ёсны дистрибьютерийн 70 дахь орноор бүртгэгдсэн юм.

Хилти фирм нь батарейтай болон цахилгаан өрөмдлөгийн багаж/дрилл, лазер метр, бетоны цавуу зэрэг барилга, уул уурхайн зориулалттай бүхий л тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн дэлхийн харилцагч улс орнуудад нийлүүлдэг. 2004 оны сүүлээр манай компани Хилти фирмийн мэргэжлийн сургалтад хамрагдан алмаазан өрөмдлөгийн сервисийг анх нэвтрүүлсэн.

Энэ төрлийн өрөмдлөгийн үйлчилгээг Монголд анх нэвтрүүлснээр барилгын хийцэд гажилт, цууралт үүсэхээс сэргийлж чадсан гэдэгт бид итгэлтэй байдаг. Мөн түүнчлэн химийн бэхэлгээний материалыг бид анх Монгол улсад нэвтрүүлэн шинэ стандартыг тогтоосон юм.

Өнөөг хүртэл нэмж салбартаа тэргүүлэгч фирмүүд болох Dräger, Leica Geosystems, Elora, Testo зэргийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж амжилтаа ахиулсаар байна. Манай нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний гол төв нь Герман болон Швейцар улсад байрлах ба тухайн бүтээгдэхүүний төрлөөс хамааран үйлдвэрлэгчээс өгөгдсөн баталгаат хугацаатай худалдаалагддаг.

Инженерчлэлийн тооцоолол хийх, зөвлөгөө өгөхөөс гадна өөрсдийн сервис үйлчилгээний төвийг ажиллуулж байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2004

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж 68/1

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.