Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Петровис Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Сантехникийн механик

- Төв оффисын барилгын сантехникийн засвар үйлчилгээ, техникийн бэлэн байдлыг хангаж ажиллана.

Автоматжуулалтын инженер

Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцын сав, тоног төхөөрөмжийн автоматжуулалт хийх, тасралтгүй ажиллагаа, техникийн бэлэн байдлыг хангаж ажиллах

Газрын тосны бүтээгдэхүүний сав оношилгооны инжен

Газрын тосны бүтээгдэхүүний босоо болон хэвтээ сав, шугам хоолойн үл эвдэх сорилыг (металл оношилгоо) нүдэн үзлэг, шингэн нэвчүүлэх болон хэт авианы аргаар хийх, ашиглалтын нөөц тогтоох,  ашиглалтын нөөц тогтооход илэрсэн гэмтэлийг засварлах, оношилгооны тайлан бичих, дүгнэлт гаргах, газрын тосны бүтээгдэхүүий хэмжих хэрэгсэл болох мерник, сүмбэнметрийн шалгалт тохируулага хийх, савны оноололын хүснэгт зохиох хэмжилт авах, сав оношилгооны төлөвлөгөө, гүйцэтгэлийн тайлан гаргах, Оношлогоо шалгалт тохируулгын итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагаанд мөрдөж бичиг баримтын хөтлөлт хийнэ, мэдээ тайлан гаргана.

Автын засварчин /Петротрак ХХК-ийн УБ ЗҮТ/

Автомашины засвар үйлчилгээ гүйцэтгэх Техникийн үйлчилгээ, засварын ажлыг хийх үеийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөж ажиллах

Хүний нөөц, бичиг хэргийн ажилтан /Дархан салбарт/

Компанийн баримталж буй хүний нөөцийн бодлогыг салбарын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллах Салбарын хэмжээнд архив, бичиг хэргийн ажлыг хариуцан ажиллах Салбарын дотоод ажлыг хариуцан ажиллаж олон нийтийн ажлыг зохион байгуулах

Системийн инженер

МТ-н систем болон дэд бүтцийн байнгын мониторинг, хяналт хийх МТ-н 1-р түвшний саппорт, туслалцааг эхлэн үзүүлэн, тоног төхөөрөмж болон програм хангамжийн суурилуулалт, ситап хийж хангах МТ-н асуудал, тусламж болон шийдлийг боловсруулах, танилцуулах Сервер, системүүдийн хэвийн ажиллагааг хангах, хандах эрхийн зохицуулалт хийхэд туслалцаа үзүүлэх МТ Хэлпдэск-н үйл ажиллагаанд хяналт тавьж сайжруулах, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хариуцах Группын хэмжээний МТ-н бүх төрлийн туслалцааг үзүүлэх

Сүлжээний инженер

Сүлжээ болон дэд бүтэц, камерийн системийн хэвийн ажиллагааг хангах, байнгын мониторинг, хяналт хийх Төв оффис, салбаруудын, агуулахын болон ШТС-н камерын систем, дэд бүтцийг хариуцах Дотуур болон утсан холбоо, видео хуралын систем хариуцах МТ-н 1-р түвшний саппорт, туслалцааг эхлэн үзүүлэн, тоног төхөөрөмж болон шаардлагатай програм хангамжийн суурилуулалт, ситап хийж хангах Сүлжээний ахлах инженерийн удирдлага доор дэмжэг туслалцаа үзүүлэх

ХАБЭА инженер /Орхон НХС/

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт үнэлгээний менежментийг байгууллагын онцлогт тохируулан нэвтрүүлэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хүрээнд байгууллагын ХАБЭА, байгаль орчны бодлого, удирдлагын тогтолцооны хөтөлбөр, бичиг баримт, журам, заавар, дүрмийг боловсруулж батлуулах Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүрэг

Борлуулалтын менежер

Борлуулалтын үйл ажиллагаанд оролцох, борлуулалтыг нэмэгдүүлэх, шинэ харилцагч татах, борлуулалтын төлөвлөх, нийцүүлэлтийн удирдан зохион байгуулах, борлуулалтын мэдээ тайлан, ажлын гйүцэтгэлийг сар бүр гаргаж удирдлагад танилцуулах Харилцагчтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хангуулах, хяналт тавих, харилцагчийн үйлчилгээ, идэвхжүүлэлтийг хийж гүйцэтгэх, үр дүнг улирал бүр танилцуулах, Борлуулалтын суваг, бусад худалдааны сувагуудыг судалж шинэ харилцагч, үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад ажил үүргийг гүйцэтгэх  

Шатахуун тээврийн жолооч

Группын аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдөн орон нутгийн НХС-т болон УБ хотын шатахуун түгээх станцуудад шатахууныг цаг алдалгүй, чанарын алдагдалгүйгээр хүргэх, тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэнэ.  

Комплаенсын менежер

Групп компанийн хэмжээнд мөрдөх хууль тогтоомж, зохицуулагч байгууллагаас тавьсан шаардлага, мөрдөх ёстой хэм хэмжээний хэрэгжилтийг хангуулах, тайлан мэдээ гаргах, холбогдох нэгжүүдэд хүргүүлэх; • Комплаенс эрсдэлийн үнэлгээ хийх, тайлан мэдээ гаргах; • Групп компанийн комплаенсийн соёлыг бүрдүүлэх, төлөвшүүлэх, сургалт зохион байгуулах;

Нягтлан бодогч

Санхүүгийн тайланг цаг хугацаанд нь гаргах, илгээх, тайлагнах, Тооллогын бүртгэл, тайлан тооцоог бодож өр авлага, хэвийн бус хорогдолд хяналт тавин шийдвэрлүүлэх арга хэмжээ авах, Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг зохих дүрэм, журмын дагуу хийж гүйцэтгэх,

Ачигч буулгагч /Толгойт агуулах/

Агуулахын ачих төхөөрөмж,  автомат тоолуурын хэвийн ажиллагаанд  хяналт тавьж ажиллах. Газрын тосны бүтээгдэхүүнийг вагонцистэрнд ачих, буулгах технологи үйл ажиллагаанд оролцож  автоцистерний ачилтыг хариуцан ажиллах Агуулахаас вагонд ачих үед вагонэстакад дээр холболт ачилтыг хариуцан ажиллах Гал хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөн аливаа осол зөрчилгүй ажиллах Чанар (ISO 9001:2015); ХАБЭА(ISO45001:2018); Байгаль орчин (14001:2015) менежментийн  тогтолцоонуудыг  хэрэгжүүлж  үйл ажиллагаандаа төлөвшүүлэх  Бусад

Авто баазын ерөнхий инженер

- Тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах - Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах өртөг зардалд хяналт тавих  - Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих, удирдлагын түвшинд шийдвэр гаргаж ажиллах  - Чанар (ISO 9001:2016); ХЭМАБ ISO(45001:2018);  Байгаль орчин (14001:2015) менежментийн тогтолцоог хэрэгжүүлж үйл ажиллагаандаа төлөвшүүлэх 

Хөгжүүлэгч

- Санхүүгийн үйл ажиллагаанд ашиглагддаг Dynamics 365 системийн хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай шинэчлэлт хөгжүүлэлтийг хийх, систем хоорондын уялдаа холбоог сайжруулах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, СБД 8-р хороо Ерөнхий сайд Амарын гудамж-7, Петровис компаний байр. /Спортын төв ордны баруун талд Петровис компанийн төв байр/

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.