Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Orchlon Consulting LLC

Orchlon tower
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Бараа материалын нярав

БМ-ын нягтлан бодогчийн шууд удирдлаган дор нярвын өдөр тутмын ажлыг зохион байгуулна. БМ-ын хадгалалт, хамгаалалт, хураалт, бүрэн бүтэн байдлыг хариуцах үндсэн үүрэгтэй. БМ-ын худалдан авалт, орлого, зарлагыг НББ-ийн дагуу бүртгэж /QR болон бар кодоор олгож/ тухай бүрт нь орлого зарлагаа бүртгэж өдөр бүр БМ-ын тайлан гарна. Бараа материалын тооллогыг сар бүр түүвэрчилж , бүртгэл хийж, тайлагнана. Худалдан авсан БМ-ын орлого, зарлага, ЕГ, ТГ нарын захиалгыг он, сар өдөр, цаг минутыг хаана, юунд, хэзээ хэрхэн хэрэглэхийг чеклэж, хүлээлгэн өгөхтэй холбоотой бүртгэлийг хийж олгоно. Төслдийн талбайд буй захиалагч, ЕГ-ийн контейнер, оффис, хашаа, агуулах, камер, кабельх мэт эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцна. ТГ нарт олгосон бараа материалын хойноос хяналт тавина.

Үйл ажиллагааны ажилтан

Өдөр тутмын ТАSK management программ дээр ажиллана, админ хийнэ. Компаний баримт бичиг боловсруулах, хөтлөх, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тушаал, шийдвэр, албан бичгийн төсөл боловсруулах, архив, албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу зохион байгуулах; Удирдлагын болон шуурхай хурал, уулзалт, гэрээ хэлцэл, зохион байгуулах, протокол хөтөлж албажуулах; Цахимаар ирсэн бичиг баримтыг хүлээн авах, бүртгэх, архивлах; Компанийн өдөр тутмын ажил, үүрэг даалгаврууд, хурал зөвлөгөөний шийдвэр, мэдээ мэдээллийг дамжуулж, гүйцэтгэлийг эргэн тайлагнах; Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь  гүйцэтгэх; Компанийн захиргааны чиглэлийн үйл ажиллагаатай холбоотой үүсэж буй ажлуудыг гүйцэтгэх; Ажилтнуудын ажиллах хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, оффисын тохижилтод анхаарч ажиллах; Төрийн болон төрийн бус байгууллага, компани, ААН, иргэдэд хүргүүлэх компанийн зүгээс шаардлагатай бичиг баримт, материалын бүрдүүлэлтийг хариуцан гүйцэтгэх; Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх; Байгууллагын олон нийтийн үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэх.

Барилгын ахлах инженер

БУА-ыг чанар, стандарт, норм нормативын дагуу удирдан зохион байгуулна. Тухайн барилгыг зураг төслийн дагуу баригдаж байгаа эсэхэд хяналт тавина. Урьдчилсан график төлөвлөгөө гаргаж, үүний дагуу ТГ нарын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавина. БУА-ыг батлагдсан орц, нормын дагуу төсөвлөж тооцоог гаргаж хянуулна. Хариуцсан D блокынхоо БУА-ын график төлөвлөгөөг гаргаж, хянуулж, батлуулж, ТГ нарынхаа төлөвлөгөөтэй уялдуулж ажиллана. Хариуцсан блокынхоо БУА-ыг батлагдсан график төлөвлөгөөний дагуу удирдаж, зохион байгуулж хяналт тавина. Өөрийн удирдлагад ажиллах ИТА болон ТГ нарыг манлайлж, сургаж хөгжүүлнэ. ТГ-ийн өдөр тутмын БУА-ын явцыг хянаж, чиглүүлж, мэргэжлийн удирдлагаар хангана. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Төсөв лимитийн эдийн засагч

Барилгын өртөг төсөв тооцоог ревит программ дээр гарсныг бариулж төсвийн дагуу байгаа эсэхэд хяналт тавих үндсэн үүрэгтэй. Ревит дээр бодож гаргасан бараа материалыг орц нормын дагуу эсэхэд хяналт тавина. Төслийн удирдлага менежментийн программ дээр ажиллана Төслийн менежерийн удирдлагад төслийн удирдлага менежментийн багт ажиллана. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ

Борлуулалтын ажилтан&менежер

Өөрийн бариулж буй төслийн борлуулалт дээр багаар ажиллана. Борлуулалтын төлөвлөгөө гаргах, гаргасан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх явцын тайланг өдөр бүр тайлагнах. Өөрсдийн захиалагч нараа халамжлах, явцын мэдээ мэдээллээр хангах. Төслийн онцлог, байршил, давуу талыг танилцуулж, мэдээ мэдээллээр хангадаг байх. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэх

ХАБЭА-ийн ажилтан

Төслийн талбайд ЕГ-ийн В блок хариуцсан ХАБЭА-н ажилтнаар ажиллана Туслан гүйцэтгэгч нарын ХАБЭА болон төслийн талбайн эрсдлийг илрүүлж шийдвэрлэх, зааварлах, чиглүүлэх, зөвлөмж өгөх үндсэн үүрэгтэй Хариуцсан блокынхоо ХАБЭА-н эрсдлийг илрүүлж эрсдлийн үнэлгээг хийнэ. Эрсдлийн үнэлгээг үндэслэж шийдэл, санал санаачлага боловсруулж, хариуцах туслан гүйцэтгэгч нараар хийлгүүлнэ. Төслийн жижүүрээр ажиллана Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.

ЦАМХАГТ КРАНЫ ОПЕРАТОР

Ахлах инженерүүдийн удирдлага дор тухайн өдрийн ажлыг гүйцэтгэх, тайлагнах Ажиллах үед БНбД, өргөх механизмын норм, стандарт, ХАБЭА-н зааварчилгаа авч, аюулгүй ажиллагааг бүрэн ханган ажиллах Хариуцаж байгаа техник, тоног төхөөрөмжийн шиглалт, бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллах Цутгалт авах үед уртасгасан цагаар ажиллана, илүү цагийн хөлс олгоно. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.

Зураг төслийн ажилтан

Төслийг хөгжүүлэх, сайжруулах Хариуцсан блокынхоо БУА-ын явцыг багаар хянаж ажиллана. Барилгын интерьер, тоо хэмжээ, өнгө дизайн, БА-н төлөвлөлт хариуцах Архитектор төлөвлөлт хийж, барилга гүйцэтгэлийн явцад экстерьер, интерьерийн зураг зурж, үүнийг хэрхэн хийж буйг хянана. Төслийн зургийг Revit программ руу шилжүүлэн ЕГ, ТГ нарыг ажлын зураг, интерьер, экстерьер, тоо ширхэг, өнгө дизайн, хэв маягаар хангана. Төслийн дотор төлөвлөлт, интерьер, өнгө үзэмж, хийцлэл, чанар байдал, гоо зүй, тэгш хэмийг хариуцна. ЕГ, ТГ нарын өдөр тутмын хийж буй ажлыг хянадаг, шалгадаг, аудитладаг /хэрвээ чанаргүй, муруй хазгай бол эрсдэлтэй байдлыг илрүүлж засварлуулах үндсэн үүрэгтэй./ Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэх

Талбайн туслах инженер

В блок хариуцсан Ахлах ИТА-ны удирдлаганд ажиллана. Барилгын норм стандартын дагуу ажиллах Туслан гүйцэтгэгч талын ажлын гүйцэтгэлд хяналт тавих Ерөнхий инжинер, ахлах инжинер нарын ажилд дэмжлэг үзүүлэх Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэх

Захиалагчийн хяналтын инженер

"Орчлон тауэр" төслийн барилга угсралтын бүхий л үе шатанд захиалагчийн хяналт тавих Барилгын зураг төслийн дагуу барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэл болон бусад холбогдох ажлыг удирдан зохион байгуулна, чиглүүлэн зөвлөнө, хянана. Барилга байгууламжийн төлөв байдлыг, үнэлэх, бат бөх чанарыг тооцоолох норм дүрмийн шаардлагыг хангахад хяналт тавина, биелэлтийг хангуулна. Барилгын ажлын гүйцэтгэл, ТГ нарын ажлын явц, гүйцэтгэл, чанарын талаар явцын хяналт шалгалт хийх, ажлын гүйцэтгэлийг хүлээн авах. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүргийг гүйцэтгэх.

Судалгааны мэргэжилтэн

Үл хөдлөх хөрөнгө, зах зээлийн ба бизнесийн орчны судалгааг давтамжтай хийнэ. ТГ компаниудын судалгаа хийнэ. Төсөлд хэрэглэх БМ-ын судалгааг хийнэ. Асуудлыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх Судалгааны тоон мэдээлэл боловсруулах  Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэх

Төслийн координатор

Захиалагчаас томилсон төслийн даамал нь төслийн уялдаа, менежментийг хариуцна. Талбайн эмх цэгц, дэг журам, зохион байгуулалт, техник хангамж, хүн хүчийг зохион байгуулж, хэрэгжүүлэлтийг хариуцна, тайлагнана. Төслийн талбайд ажиллаж, З, ЕГ, ТГ нарт төслийн удирдагч, төслийн менежерийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг хариуцаж буцаан тайлагнана. Төслийн удирдагч, Төслийн менежерийн өгсөн үүрэг даалгаварын биелэлт, хэрэгжилтийн түвшинд уялдуулж, тайлагнуулна. Төслийн талбайд Захиалагч, Ерөнхий гүйцэтгэгч, Туслан гүйцэтгэгч нарын хоорондын уялдаа, холбоог хангаж зохион байгуулна. Төслийн талбай болон төсөлтэй холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хурдан шуурхай дамжуулах, үнэн зөв мэдээллээр хангах, компанийн болон төслийн талбайд мөрдөгдөж байгаа дүрэм журмыг мөрдүүлнэ. Төслийн дотоод дүрэм журмын хүрээнд асуудал, шийдлийг шийдвэрлэнэ. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ахлах нягтлан бодогч

Компанийн алсын хараа, эрхэм зорилго, зорилтын хүрээнд нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын ажлыг ахалж нэгтгэж, зохион байгуулна, тайлагнана.• Компаний нягтлан бодох бүртгэлийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн туххай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн цаг хугацаандаа сар бүрийн 05-ны дотор Гүйцэтгэх удирдлагад танилцуулж/ зөвшөөрөл авна.• Сар бүр орлого, зарлага, авлага, өглөг, бараа материалын үлдэгдэл, дуусаагүй үйлдвэрлэл, үндсэн хөрөнгийн бүртгэлээр тайлан гаргаж хянуулна.• Сар бүрийн 05-ны дотор НӨАТ-ын тайланг боловсруулж, хянуулж батлуулж, тайлагнана. Тухайн сарын, тухайн улирлын, тухайн жилийн аваагүй НӨАТ-ын жагсаалтыг танилцуулж бууруулж ажиллана. • Өөрийн удирдлаганд ажиллаж буй тооцооны болон бараа материалын ня-бо-нуудыг мэргэжил, арга зүйгээр удирдаж, зохион байгуулна.• Тооцооны болон бараа материалын ня-бо-нуудын төлөвлөгөөг хянаж, биелэлт, ажил үүргийн хуваарь, үүрэг даалгаварыг нэгтгэж, 7 хоног бүр явцын тайлан мэдээг нэгтгэн боловсруулж Гүйцэтгэх удирдлагад тогтмол танилцуулна.• Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, СБД 1-р хороо, UBmart төвийн байр 405 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.