Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Очир Ундраа Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Очир Ундраа Холдинг нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон, стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, хими, барилга, дэд бүтэц, санхүү гэсэн салбаруудад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж буй хувийн хөрөнгө оруулалттай үндэсний тэргүүлэх групп компаниудын нэг юм.

Манай байгуулага 2000 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд бидний бизнесийн ололт, амжилтуудын гол үндэс болсон нийт 900 гаруй ажилтнуудынхаа хамтын итгэл, сэтгэл, зүтгэл дээр түшиглэн өдгөө 16 салбар компанийн бүрэлдэхүүнтэйгээр өргөжин тэлж, хөгжин дэвшээд байна.

Бид бизнесийн хөгжлийн хувьд сайн засаглалтай, бизнесийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай иргэн-байгууллагыг бүрдүүлж, орчин үеийн дэвшилтэт удирдлагын стандарт, техник технологийг улс орондоо нэвтрүүлэх замаар үндэснийхээ өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд дээшлүүлэн бэхжүүлэх үйлсэд манлайлан хувь нэмрээ оруулж, хэрэглэгч, харилцагчиддаа олон улсад өрсөлдөхүйц сайн чанартай, өндөр үнэ цэнэ, үр өгөөжийг бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж ажиллахыг цаг ямагт эрхэмлэн байгууллагынхаа эрхэм зорилго болгон ажиллаж байна.

Өнөөгийн болоод хэтийн хөгжил дэвшил, сайн сайхан байдлын төлөөх итгэл үнэмшил, үнэт зүйлсээрээ нэгдэж, хийж бүтээх хүсэл тэмүүлэл, эрч хүч, урам зоригоор жигүүрлэсэн, мэргэжлийн өндөр мэдлэг, чадвар, туршлагатай хамт олноороо дамжуулан оновчтой удирдлага, зохион байгуулалт, шилдэг техник технологи ашиглалтыг хослуулсан өндөр бүтээмж, гүйцэтгэлтэй, чанартай, найдвартай, хариуцлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бизнесийн салбарууд, тэр дундаа уул уурхай, санхүүгийн үйлчилгээний зах зээлүүдэд хэрэглэгч, харилцагчдынхаа итгэл, талархлыг хүлээн, нэр хүнд, байр сууриа бэхжүүлээд багагүй хугацааг туулаад байна.

Бид хамтдаа Монгол улсын нийт ард иргэд, үр удам, хойч үеийнхээ эрүүл энх, хангалуун сайхан аж төрөх амьдрал, ахуйн орчин, нөхцөлийг цогцлоох, улс орныхоо эдийн засгийн хөгжлийн сайн сайхан ирээдүйг бүтээлцэхэд эерэг, үнэ цэнэтэй хувь нэмэр оруулах нь бидний бизнесийн оршин тогтнох гол утга учир болсоор ирсэн билээ.

  • Уриа

    Таны амжилтын ундраа

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Менежмент

  • Байгуулагдсан он

    2000

  • Ажилтны тоо

    900

Очир Ундраа Групп-н салбар компаниуд

  • Очир Ундраа Групп
  • Очир Ундраа ОМЗ ББСБ

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.