Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Наран Трейд ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Наран Шоп” нэртэй вальютын дэлгүүрийг 1990 онд Улаанбаатар хотын 13-р хороололд нээн ажиллуулснаар “Наран” группийн эхлэл тавигдсан билээ.
Бид дэлхийн нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд цаг алдалгүй, өргөн сонголттойгоор хүргэдэг. Манай групп бизнесийн чиглэлээ өргөжүүлэн, ресторан, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, гоо сайхны үйлчилгээ болон медиа зэрэг салбаруудад амжилттай ажиллаж байна. Бид үйлчилгээгээ өргөжүүлэхийн зэрэгцээ нийслэл хотын төдийгүй хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд ойр үйлчилгээг бүрдүүлж чадсан. Дэлхийн соёл, техник технологийн гайхамшигт ололтуудыг шингээсэн бараа бүтээгдэхүүнийг Монголчууддаа танилцуулж байгаа нь Наранчуудын маань бахархал юм.

Бид 1995 онд Schwarzkopf & Henkel, Carlsberg & Tuborg брэндүүдийг дотоодын зах зээлд худалдаалах эрхийг авснаараа албан ёсны дистрибьютер хэмээх ойлголтыг Монголд анх удаа нэвтрүүлсэн билээ. Ингэснээр хэрэглэгчид чанартай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс шууд хүлээн авах боломж бүрдсэн юм. Барууны жишигт нийцсэн орчин үеийн Mall хэлбэрийн дэлгүүр нээхээр шийдэж, 1995 онд Наран их дэлгүүрийг байгуулсан. Дэлхийд чанараараа тэргүүлсэн, нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүнийг тохилог, ая тухтай орчинд танилцуулах нь зүй ёсны асуудал тул хотын төвд байрлалтай, нийслэлчүүдийн нэрлэдгээр хүүхдийн 100 дугаар дэлгүүрийг сонгон авсан. Наран их дэлгүүрийн тохижуулахад бид чамгүй хөрөнгө зарцуулсан. Гүйцэтгэгчийг шалгаруулах төсөлд Малайз, Сингапур, Хонконг, Хятадын 15 байгууллага өрсөлдөж Сингапурын компани ялж, Монголд хамгийн анхны тансаг загвар тохижилттой дэлгүүрийг ашиглалтад оруулсан юм. Наран Их Дэлгүүрийн нээлтийн ёслолд төрийн тэргүүн, ерөнхий сайд, их хурлын дарга, хотын удирдлагууд хүрэлцэн ирж барууны соёлыг харуулсан, өвөрмөц өнгө төрхтэй үйлчилгээ эхлүүлж байгаад талархаж байсан нь одоо ч тодхон санагдаж байна. Дэлхийн чанарыг Монголд нэвтрүүлэхээр зорьсон Наранчууд үйл ажиллагаагаа улам өргөжүүлж охид бүсгүйчүүдэд зориулсан Ив Роше гоо сайхны төвийг 1996 онд нээсэн юм. Тус компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн салбартаа тэргүүлэгч гоо сайхны байгууллага болоод байна. Үүний зэрэгцээ “Наран Косметикс” ХХК байгуулагдан дэлхийд алдартай үнэртэн, гоо сайхны барааг импортлон оруулж ирэх болсноор манай групп энэ төрлийн цогц үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож ирсэн.

Европын алдарт Dirol, Stimorol бохийг 1996 онд албан ёсоор худалдаалах эрхтэй болссон бөгөөд амжилттай ажилласны дүнд түгээх худалдаалах асуудлыгэрхэлсэн “Долоон тэнгис” ХХК-ийг 2003 онд байгуулсан юм. Улмаар Олон улсын чанарын шаардлага хангасан, хэрэглэгчдийн амт таашаалд нийцсэн хүнсний бүтээгдэхүүнийг нийтэд хүргэх зорилгоор “Наран Фүүдс” ХХК-ыг 2005 онд байгууллаа. Мөн "Наран" группын худалдан борлуулдаг бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ найдвартай, түргэн шуурхай хүргэх үүднээс “Наран Март” хүнсний сүлжээ дэлгүүрийг нээн ажиллуулсан бөгөөд одоогоор 7 салбар дэлгүүртэй болон өргөжөөд байна.

Наран групп өнөөдөр менежмент, гадаад дотоод худалдаа, үйлчилгээ, мэдээллийн технологи, гоо сайхан, нийтийн хоол, үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ зэрэг бүхий л салбарт ажиллаж байна. Улсад төлсөн татварын хэмжээгээрээ тэргүүлсээр ирсэн Наран групп зах зээлд оруулах хөрөнгө оруулалтаа зузаатган, нийгмийн хүрээлэл дэх бүхий л салбарын хөгжлийг дэмжиж, өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө хичээн ажилласаар ирлээ.

Аливаа бизнесийн байгууллагын нийгэмд хүлээх хамгийн чухал үүргийн нэг нийгмийн хариуцлагын үүргээ бид биелүүлэхийг эрхэмлэн ажилладаг. Тиймдээ ч Наран групп нийгэмд чиглэсэн олон ажилд манлайлан оролцож ирсэн. Манай компани нийгэмд хаялагатай ногоон компани. Нарангийн зарим гадаад орноос худалдан авдаг барааны үнийн дүнгийн тодорхой хэсэг нь Дэлхийн Улаан Загалмай нийгэмлэг, Хүүхдийг ивээх сан, ан амьтныг хамгаалах нэр бүхий сангуудад ордогыг энд тэмдэглэх ёстой. Өнөөдөр өсвөр насны хүүхдүүд хавдараар өвчлөх нь өссөөр байна.

Хорт хавдараар өвчилсөн хүүхдүүдийн 76 хувь нь хожуу оношлогддог гэсэн харамсалтай тоо бий. Компьютер томо графикийн оношлогоонд хамрагдахад өртөг өндөртэй байдаг. Тиймээс бид борлогдсон Toffife шоколадны хайрцаг тутмаас 50 төгрөгийг хорт хавдартай хүүхдүүдийг эмчлэх оношлоход зориулан хандивладаг юм. Мөн хүнд нөхцөлд амьдарч байгаа өнчин хүүхдүүдэд жил бүрийн эх үрсийн баяраар бэлэг өгч, сэтгэл санааны дэм үзүүлсээр ирсэн. Наран группын Ив роше компани бол ногоон компани. Нийслэлийн хөгжилд хувь нэмэрээ оруулж, ногоон хот болгох үйлсэд нэгдэж жил бүр мод тарих ажлыг өрнүүлж байдаг.

Бид таньд:

Мэргэжилээрээ өсч хөгжих Багаар болон бие даан ажиллах таатай орчин Өрсөлдөхүйц цалин, урамшуулал санал болгож байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    1990

  • Ажилтны тоо

    1200

Наран Трейд ХХК-н салбар компаниуд

  • Наран Трейд ХХК
  • Наран Фүүдс ХХК
  • Наран Бьюти Уорлд ХХК
  • SBN TV
  • Интер Кюзин ХХК
  • Наран ЛайфСтайл ХХК
  • Наран косметикс ХХК
  • Наран Их Дэлгүүр ХХК
  • Наран Март ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, "Наран Трейд"ХХК Сүхбаатар дүүрэг 5-р хороолол, Сөүлийн гудамж 42/1, “Наран Билдинг” Улаанбаатар-44, Монгол улс 14250

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.