Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна
Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна
Улаанбаатарын хамгийн таатай оффисуудын жагсаалтанд "Нано Интернэйшнл" компани маань дахин багтжээ. Бид 2018 онд бас шалгарч байсан билээ. <img class="xz74otr" src="https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tc1/1/16/1f50d.png" alt="
НАНО ГРУПП-ийн АЖИЛТНУУДДАА Кэмбрижийн их сургуулийн багш, сэлүүрт завины олимпын наадмын мөнгөн медальт тамирчин, дайны мөргөлдөөний асуудлаар мэргэшсэн олон улсын дипломатч Кэт Бишоп багш номын нээлтээр өөрийн биеэр Б.Бүжинлхам захирлын маань урилгаар Монголд айлчлан ирлээ. Монголд Кэмбрижийн Их Сургуулийн багш нар ховор зочилдог. Захирал маань ийм том боломжийг НАНО ГРУПП-ийн АЖИЛТНУУДДАА зориулан зохион байгууллаа.
"Нано интернэйшнл" ХХК-н ажилтнууд 2024 оны 1 сарын 13-наас эхлэн 3 сарын хугацаанд үргэлжилсэн англий хэлний сургалтаа амжилттай төгслөө.
Бидний уриа "Бүгд хамтдаа сэлж суцгаая" Усанд сэлэлтийн спорт нь хүнийг хамгийн өв тэгш, эрүүл чийрэг бие бялдартай болгож залуужуулдаг төдийгүй сэтгэл зүйн эрүүл мэндэд ч мөн хамгийн сайн нөлөөтэй спортын нэг юм. Тиймээс Нано Интернэйшнл компани нь ажилтнуудынхаа эрүүл мэнд , сэтгэл зүйд анхааран Nano swimming Club-ээ 2023/12/20-нд үүсгэн байгуулж, 2024/02/01- ний өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн. Дэлхийн гуравны хоёр нь ус гээд бодохоор усанд сэлэлт бол спорт төдий биш амьдралын зайлшгүй эзэмших ёстой чадвар ч гэж хэлж болно. Клубын менежерээр санхүү төлөвлөлтийн газрын ахлах Ч.Ариунжаргал ажиллаж хамт олноо усан спортод манлайлж урин дуудсаар байна.
Бүх ажилтнуудад зориулсан Бид Наночууд арга хэмжээ 2024.05.17 нд зохион байгуулагдлаа. “БИД НАНОЧУУД” арга хэмжээ нь хамт олноороо нэгдэж зохион байгуулдаг байгууллагынхаа соёл, зорилго, алсын хараа ба ажилтнууддаа болон нийгэмдээ үзүүлэх ач холбогдлыг хамгийн өндөр түвшинд нэгдсэн журмаар нийт ажилтнууддаа хүргэх зорилготой манай компанийн хамгийн томоохон арга хэмжээнүүдийн нэг юм.