Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монголиан Стар Дистрибюшин ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
БРЕНД МЕНЕЖЕР /МАРКЕТИНГ/

Компанийн албан ёсны эрхтэйгээр борлуулдаг брэнд бүтээгдэхүүний болон шинэ бараа бүтээгдэхүүний зах зээлийг нарийвчлан судлах замаар компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлд эзлэх хувь хэмжээ, нэр хүнд, өрсөлдөх чадвар, борлуулалтын үзүүлэлтүүдийг тогтмол судлан шинжилгээ хийх; Хариуцсан категорийн маркетингийн нэгдсэн бизнес төлөвлөгөөг боловсруулах,  хэрэгжилтийг хангаж ажиллах; Маркетингийн хөрөнгө оруулалтын үр ашгийг төлөвлөгөөт түвшинд хүргэж, зах зээлд буюу хэрэглэгчдийн худалдан авалт хийх шийдвэрт бодит нөлөө үзүүлж чадахуйц зар хүрээ сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийн ажлуудад чанарын хяналт тавих; Хариуцсан категорийн маркетингийн үйл ажиллагааны үр ашиг, өгөөжийн тооцооллыг гаргаж, төлөвлөх, хэрэгжилтийг хангаж ажиллах, үр ашгийг байнга сайжруулж ажиллах.

ГАДААД ХАРИЛЦААНЫ АХЛАХ МЕНЕЖЕР

Ажлын байрны зорилго Компанийн гадаад харилцааны хэлтсийг удирдан зохион байгуулах замаар бэлтгэн нийлүүлэгчдийн харилцаатай холбоотой аливаа үйл ажиллагааны хэвийн жигд, үр ашигтай байдлыг хангах, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх. Хийж гүйцэтгэх үүрэг Компанийн гадаад бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудтай хамтын ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах харилцаа холбоог хангаж ажиллах; Хамтын ажиллагааны гэрээ хийх, гэрээний гүйцэтгэлд хяналт тавих; Гадаад тээврийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй байдлыг хангах, хяналт тавих, холбогдох албан тушаалтыг мэдээллээр хангах; Гадаад харилцааны хэлтсийг удирдлагаар хангах, хөгжүүлэх.

ГАДААД ХАРИЛЦААНЫ АХЛАХ МЕНЕЖЕР

Ажлын байрны зорилго Компанийн гадаад харилцааны хэлтсийг удирдан зохион байгуулах замаар бэлтгэн нийлүүлэгчдийн харилцаатай холбоотой аливаа үйл ажиллагааны хэвийн жигд, үр ашигтай байдлыг хангах, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх. Хийж гүйцэтгэх үүрэг Компанийн гадаад бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудтай хамтын ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах харилцаа холбоог хангаж ажиллах; Хамтын ажиллагааны гэрээ хийх, гэрээний гүйцэтгэлд хяналт тавих; Гадаад тээврийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй байдлыг хангах, хяналт тавих, холбогдох албан тушаалтыг мэдээллээр хангах; Гадаад харилцааны хэлтсийг удирдлагаар хангах, хөгжүүлэх.

КРЕАТИВ МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР

Компаний брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хэрэглэгчдэд таниулах /Хэвлэл, контент, зар суртчилгаа/; Креатив маркетингийн төсөв, төлөвлөгөөг боловсруулан батлуулах, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах; Хэлтсийн ажилтнуудын ажил үүргийн хуваарийг гаргах, хэрэгжилтэд хяналт тавих; Постер, брошюр, танилцуулга зэрэг эх бэлтгэлийн ажлын төлөвлөгөө гаргах гүйцэтгэлд хяналт тавих; Маркетингийн идэвхжүүлэлттэй холбоотой ажлуудад судалгаа дүгнэлт хийж тогтмол сайжруулах; Компаний веб сайтыг хариуцан ажиллах.

ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ

Компанийн борлуулалтын төлөвлөгөөг биелүүлж, байгууллагыг төлөөлөн харилцагч байгууллагуудад борлуулалт хийх, захиалга авах, шинэ харилцагч нээх, харилцагчийн үйлчилгээ үзүүлж, хэрэгцээг хангаж, сэтгэл ханамжийг дээшлүүлж ажиллах

ГАДААД ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР

Компанийн ханган нийлүүлэгч, тээврийн компани, компанийн хэлтсүүдтэй харилцах, гэрээ байгуулах, хамтран ажиллах Импортоор ирж байгаа барааны татан авалт, тээвэрлэлтэд хяналт тавих, тайлагнах  

ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ

Компанийн нягтлан бодох бүртгэлийг бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох тайлан, балансыг хугацаанд нь гаргах, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулалт хийх, санхүүгийн программ дээр зохицуулалт хийх ажил үүргүүдийг гүйцэтгэнэ. 

Түгээлтийн туслах

Харилцагчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь бүрэн гүйцэд хүргэж өгч үйлчлэх, түргэн шуурхай, найдвартай байдлыг хангаж ХАБЭА-ийн журмын дагуу эрсдэлгүй ажиллах.

АГУУЛАХЫН ТУСЛАХ

Харилцагчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь бүрэн гүйцэд ангилан бэлтгэх, агуулахын зай талбайг зөв зохистой ашиглаж, агуулахын бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангаж,  ХАБЭА-ийн журмын дагуу эрсдэлгүй ажиллах.

ТҮГЭЭЛТИЙН ЖОЛООЧ

Захиалагдсан бараа бүтээгдэхүүнийг тогтсон маршрутын дагуу цаг хугацаанд нь бүрэн гүйцэд харилцагчдад хүргэж өгөх, Ажлын тайланг цаг хугацаанд нь бүрэн гүйцэд үнэн зөв гаргаж өгөх. Түгээлтийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн аюулгүй ажиллагаа найдвартай байдлыг ханган ажиллах.

БОРЛУУЛАЛТЫН СУПЕРВАЙЗЕР

Борлуулалтын сувгийн үйл ажиллагааны хяналтыг сайжруулж оновчтой маркетинг идэвхжүүлэлт болон хэрэглээний үйлчилгээг үзүүлж ажиллах, зах зээлийн хамрах хүрээг өргөжүүлэхийн тулд нягт хамтын ажиллагаатай шилдэг борлуулалтын багийг бүрдүүлэн, борлуулалтыг нэмэгдүүлэн ажиллах Хамтран ажиллах гэрээ, гэрээний санал, хэрэгжилт, гэрээний сунгалтын үйл ажиллагааг хариуцан ажиллах Дэлгүүрүүдийн касс, борлуулалтын тайланд анализ шинжилгээ хийж, дэлгүүрийн онцлог, барааны сонголтын тооцооллыг хийж, барааны менежмент хийх Талбарын хяналт хийх, үнэлгээ хийх, асуудлыг шийдвэрлэх, санал гаргах Харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж хамтран ажиллах Борлуулалтын сувгийн багийг шууд удирдлагаар хангаж, чиглүүлж ажиллах

САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ

Өглөө бүр тайлан мэдээ гаргах, танилцуулах Богино болон урт хугацааны төлөвлөлт хийх, гүйцэтгэл гаргах, тайлагнах Төлбөр тооцоо нийлэх Бараа бүтээгдэхүүний өртөг, зардлын тооцоолол хийх, шинжилгээ хийх Бараа материалын нөөцийн удирдлагад хяналт тавих, зохистой түвшинг удирдах Удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээ тайлангаар хангаж ажиллах  

САНХҮҮГИЙН АХЛАХ МЕНЕЖЕР

Ажлын байрны зорилго Компаний урт болон богино хугацааны санхүүгийн стратеги төлөвлөгөө боловсруулан батлуулах, хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллах, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, гадаад, дотоод санхүүгийн эрсдэлийг бууруулах бодлого боловсруулан хэрэгжүүлэх,  санхүүгийн харьцаа үзүүлэлтийг зохист түвшинд барих, сайжруулах замаар компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх.    Хийж гүйцэтгэх үүрэг Мөнгөн хөрөнгийн урсгалын төлөвлөлт, түүний удирдлага хяналтыг хэрэгжүүлэх; Ашигт ажиллагааг хангах, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, шаардлагатай тооцоо судалгааг боловсруулах талаар санал зөвлөмж гаргах; Хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх; Санхүүгийн эрсдэлээс сэргийлэх; Санхүүгийн нөөцийн менежментийг хэрэгжүүлэх; Судалгаанд суурилсан үнэн зөв санхүүгийн төлөвлөлтийг урт болон богино хугацаанд хийж, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх.

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН /СУРГАЛТ, ХӨГЖИЛ, PR/

- Компанийн дотоод болон гадаад сонирхол бүлгүүдийг тодорхойлох, судлах бөгөөд түүнд тохирсон PR стратеги төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх үүнтэй холбоотой тайлан мэдээ бэлдэх - Компанийн хүний нөөцийн бодлого /ХН-н бүх функцууд багтана/-н хүрээнд дотоод болон гадаад харилцааны тохирох сувгуудыг ашиглан оновчтой, үнэн зөв, утга найруулгын алдаагүй, компанийн өнгө төрхөд нийцсэн мэдээ, мэдээлэл, контент бэлдэж хүргэх /Компанийн веб сайт, фэйсбүүк пэйж болон дотоод харилцааны суваг гэх мэт/ - Компанийн соёлыг төлөвшүүлэх, эерэг хамт олон бий болгох, хэлтсүүдийн уялдаа холбоог нэмэгдүүлэхтэй холбоотой бүх ажилтныг хамарсан үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх - Компанийн сургалт хөгжлийн бодлогын хүрээнд сургалтын бэлтгэл ажлыг хангах, мэдээлэл хүргэх, сургалтын төлөвлөгөөний дагуух тайлангуудыг гаргах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Ганди гудамж, “Galaxy tower”, 9 давхар, 901 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.