Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монжаргалант групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ГРУППИЙН ТАНИЛЦУУЛГА

"Монжаргалант” ГРУПП нь1999 онд нийтийн хоол, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Одоогоор манай компани нь худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны
( ресторан, паб, кафе, түргэн хоолны газар), аялал жуулчлал (зочид буудал, тур оператор) 3 үндсэн чиглэлээр 6 охин компанитай 15 салбар нэгжтэйгээр 250 гаруй ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2007 оны дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх жилийн хүрээнд тус компани нь БЗД-ийн 14-р хороонд
6 давхар иж бүрэн цогцолбор 3 одны зэрэглэлтэй "Royal House” зочид буудлыг ашиглалтанд оруулж, 60 гаруй ажлын байрыг нэмэгдүүлэн ажиллаж байсан.
Хэрэглэгчээ хаанд өргөмжлөн худалдаа нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, маркетинг менежментийг боловсронгуй болгож амт чанартай хоол хүнс, соёлтой үйлчилгээг дээдэлж ажилласнаар үйлчлүүлэгч олноосоо сайшаал хүртэж 2004 онд Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс "Хэрэглэгийн найдвартай түнш байгууллага” өргөмжлөлөөр шагнагдсан.
Мөн бидний ажлыг төр засгийн байгууллагаас өндрөөр үнэлж 2004, 2005 онд Нийслэлийн засаг даргын хүндэт өргөмжлөл, БЗД-ийн засаг даргын хүндэт өргөмжлөл, Аялал жуулчлалын салбарын "International Tour 2007” үзэсгэлэнгээс "Монголчуудын бахархал” өргөмжлөл, 2010 онд БЗДүүрэг үүсч байгуулагдсаны түүхт 45 жилийн ойн дүүргийн "Тэргүүний аж ахуйн нэгж”, МХЕГ-ын хамтран ажиллагч байгууллагын "Хүндэт өргөмжлөл”, 2012 онд Royal House зочид буудалд "3 одны гэрчилгээ”,
ТЕГ-аас "Найдвартай татвар төлөгч” батламж, БЗД-ийн ИТХурлын "Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шалгарч шагнагдсан юм.
Манай компаниас 10 жилийн хугацаанд төр захиргааны байгууллагад ажил хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлсэн олон алдартан төрж гарсан. Тус компаний ерөнхий захирал З.Цацрал "Алтан гадас” одонгоор, ХХААХҮЯамын "Худалдааны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр "Алтан титэм” ресторан, Royal Irish Pub-ын ахлах тогооч Х.Еркегүль, И.Насанбаяр, "Салхит-I” дэлгүүрийн эрхлэгч Б.Отгончимэг нар шагнагдсан бол, салбарын яамдын "Хүндэт жуух бичиг”-ээр 6 хүн, бусад төр захиргааны байгууллага болон мэргэжлийн холбоодын шагналаар 14 хүн тус хугацаанд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шагнагдсан. Мөн 2012 онд тус компаний ерөнхий захирал З.Цацрал нь БЗД-ийн нийтийн хоолны салбарын "Хөдөлмөрийн аварга”, Нийслэлийн 2012 оны "Хөдөлмөрийн аварга” тус тус болсон.
Одоогоор манай компани нь зочид буудал, гадаад дотоод аялал жуулчлал, зоогийн газар, түргэн хоолны чиглэлээр 250 гаруй ажилтан, албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:
•"Royal House” I зочид буудал
•"Royal House” II зочид буудал
•"Алтан өргөө ” хүлээн авалтын ресторан
•Royal Irish Pub- I,II
•Royal Lounge Pub
• Royal Grill Pub
•Royal VIP Karaoke-I, II ,III
•"Цэцгэн бууз”-I, II,III түргэн хоолны газар
• ББСБайгууллага
• Хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл

ROYAL HOUSE ЗОЧИД БУУДАЛ

Royal House зочид буудал нь 2007 онд байгуулагдсан бөгөөд 2012 онд зочид буудлын одны зэрэглэлийн шалгалтаар дэлхийн жишигт хүрсэн 3 одтой зочид буудлын стандартын зэрэглэл авч, гадаад дотоодын бизнес зочид, төлөөлөгчид, хурал зөвөлгөөний гишүүд болон жуулчид гийчдийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Манай зочид буудал байгуулагдсанаас хойш өндөр ур чадвартай боловсон хүчнийг бүрдүүлж, соёлч боловсон шинэлэг үйлчилгээ, орчин үеийн техник технологийг цаг алдалгүй үйлчилгээндээ нэвтэрүүлж ирсэн.
Та "Royal House” зочид буудалд зочноо байрлуулсанаар бид зочидын тань аюулгүй байдал, тав тухыг ханган ажиллаж, сэтгэл хангалуун буцаах болно.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ: WEB:WWW.ROYALHOUSEHOTEL.MN
ХАЯГ: БЗД, 13-Р ХОРООЛОЛ, ЗҮҮН 4 ЗАМ УРУУДАХ ЗАМ ДАГУУ ROYAL HOUSE ЗОЧИД БУУДАЛ
УТАС: 94034088 , 99034088, 99098859 , РЕСЕПШИН: 11-464088
Guests staying at Royal House Hotel can enjoy the following;
  • 34 comfortable guest rooms
  • Meeting room (occupied 50 people)
  • Royal Irish Pub (live music every night),
  • "Altan titem” banquet restaurant
  • Conference & Banqueting Facilities for up to 300 guests,
  • Sauna & Massage service,
  • Snooker billiard VIP room
  • Royal Karaoke VIP rooms

Guest Rooms

  • Deluxe Rooms 6
  • Semi lux Rooms 3
  • Standard triple Rooms 3
  • Standard twin Rooms 19
  • Standard single Rooms 4
  • Total Rooms 34
Guest Room Facilities
The best facilities for your total satisfaction
  • TV with international channels
  • Domestic and International Direct Dial Telephone
  • Individually controlled air conditioning
  • High speed internet access
  • Work desk with Lamp
  • Mini refrigerator
  • Mini bar products
  • Tea and coffee cups/ spoon/ plate
  • Bathrobe
  • Private bathroom /Shower/
  • Hairdryer
  • Disposable amenities for guests
  • Алсын хараа

    Монгол улсын нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн үйлчилгээ, оюунлаг хамт олон байна.

  • Эрхэм зорилго

    Олон улсын стандартад нийцсэн чанартай хоол, ундаа, найрсаг үйлчилгээг хүргэж үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээдэлсэн чадварлаг баг хамт олон болох нь бидний эрхэм зорилго мөн.

  • Уриа

    Үйлчилгээний соёлыг бид түгээнэ.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ

  • Үнэт зүйлс

    Үйлчлүлэгчийн сэтгэл ханамж Бүтээгдэхүүн, үйлчилгээ Баг хамт олны оролцоо, хамтын ажиллагаа

  • Байгуулагдсан он

    1999

  • Ажилтны тоо

    250

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, УБ, БЗД, 14-р хороо, Их тойруу 196 тоот, Royal house hotel

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.