Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43

Нээлттэй ажлын байрууд

2018-09-19
Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн

Компанийн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хангах, энэ чиглэлээр журам боловсруулах, хэрэгжүүлэх;
Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, дүрэм журам, стандартыг шинэчлэх, хэрэгжилтийг тогтмол хянах;
Аюулгүй байдлын бодлогыг дагаж мөрдүүлэх зориулалттай  гэрчилгээжүүлэлтийн үйл явцыг бий болгох, удирдах;
Мэдээллийн системийн хэрэглэгчийн бүртгэлийг нягтлах, хэрэглэгчийн нэвтрэх эрхийн зөвшөөрөл, өөрчлөлт, шинэчлэлийг баталгаажуулах;
Үйл ажиллагааны нэгжүүдэд мэдээллийн технологийн эрсдлийн үнэлгээ, нөлөөллийн шинжилгээ болон бусад үнэлгээг хийх;
Нийт албан хаагчдад аюулгүй байдлын мэдлэг олгох сургалт зохион байгуулах;
Мэдээллийн системүүд, мэдээллийн технологийн хатуу, зөөлөн дэд бүтцүүдийн тоног төхөөрөмжүүдийн үүсгэсэн мэдээллийг хянаж, хортой болон сэжигтэй шинж тэмдгийг илрүүлэх;
Техникийн гэмтэл, цахилгааны саатал, хүний хүчин зүйл, байгалийн гамшиг, осол зэрэг бүхий л эрсдлийн үеийн нөхөн сэргээх журам, төлөвлөгөө боловсруулах, шалгалт, туршилтыг зохион байгуулах;
Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргүүд

2018-09-18
Ерөнхий нягтлан бодогч

Ажлын байрны тодорхойлолтын дагуу Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль, журмуудын хүрээнд компанийн санхүүгийн тайлан балансыг нэгтгэж, цаг хугацаанд нь гаргах, төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавих, компанийн бодлого, санхүүгийн заавар, журмуудыг боловсоруулах, хэрэгжилтэнд хяналт тавьж, тооцооны нягтлан бодогч нарын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллах
Охин компаниудын санхүү тайлан бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, заавар зөвлөмж өгөх

2018-09-10
Гүйцэтгэх захирал /Үйлдвэрлэл, худалдаа/

Компанийн богино, дунд, урт хугацааны бизнес төлөвлөгөө болон стратегийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах
Хөрөнгө оруулалтын өгөөжийг өсгөх, бизнесийн цар хүрээг тэлэх, шинэ санал санаачилга гарган багаар амжилттай хэрэгжүүлэх
Компанийн хөрөнгө, санхүүгийн нөөцийг үр ашигтай хуваарилах
Бүтэц зохион байгуулалт, бүтээмжийг дээшлүүлж, албадуудын уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааг зохион байгуулах, удирдах, чиглүүлэх, заавар зөвлөмж өгөх
Компанийг төлөөлж гэрээ хэлэлцээр хийх, санхүү төсөв, хүний нөөц, үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах
Байгууллагыг хөгжүүлэх, үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангах, зөв зохистой засаглалыг хэрэгжүүлэх
Сар, улирал, жилийн тайлан бэлтгэж ТУЗ-д тайлагнах
Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргүүд

2018-09-10
Гүйцэтгэх захирал /Худалдаа, үйлчилгээний салбар/

Ажлын байрны тодорхойлолтын дагуу

2018-09-10
Гүйцэтгэх захирал /Зочид буудал, ресторан/

Ажлын байрны тодорхойлолтын дагуу

2018-08-28
Санхүү хариуцсан дэд захирал /Худалдаа, үйлчилгээ/

Компанийн хэмжээнд бизнесийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах, зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх, санхүүгийн үр ашгийг тогтвортой өсгөхийн тулд макро орчны хүчин зүйлийн хувьсагчдын өөрчлөлтийг таамаглаж, менежментийн тоон баримтад дүн шинжилгээ хийх замаар үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн хөшүүргүүдийг оновчтой ашиглах, санхүүгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих. 
Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргүүд

© БИШРЭЛТ ГРУПП ХХК. 1994-2018 он

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2018.