Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

МАДА ТББ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци ТББ нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг автомашины диллер, дистрибьютор компаниудыг нэгтгэн салбарын хөгжлийг олон улсын жишигт нийцүүлэхээр зорин ажиллаж байна. Бид өөр хоорондоо туршлага солилцох замаар гишүүн компаниудын үйлчилгээг сайжруулж, хэрэглэгчдэд найдвартай, баталгаатай, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл, үйлчилгээг хангах зорилго бүхий нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм. Одоогоор манай холбооны бүрэлдэхүүнд

  • Киа Моторс Монгол ХХК – Киа
  • Монгол Хьюндай Автомотив ХХК – Хьюндай
  • Моннис Моторс ХХК – Ниссан, Рено
  • МСМ Групп ХХК – Мерседес Бенц, Жийп,Форд
  • Таванбогд ХХК – Тоёота
  • Старчэйз Мотоспортс Монголиа ХХК – Порше, Ауди,Ланд Ровер, Жагуар
  • Оч Моторс ХХК - Фотон, Боргвард
  • Мөнххада ХХК - Тоёота
  • Номин Трейдинг ХХК-ийн Номин Моторс салбар - Шевролет
  • Бридж ХХК - Сузуки брэндүүд тус тус багтдаг.

Та эдгээр компаниудтай харилцсанаар баталгаат хугацаатай, чанартай, найдвартай автомашиныг худалдан авах боломжтой ба үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл худалдан авч, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн инженер техникийн ажилтнуудаар засвар үйлчилгээг гүйцэтгүүлэх боломжтой юм.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Автомашин, авто засвар үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    2012

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, Их хөлгөн төв, 4-р давхар

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.