Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хүн-Од ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Хүн од ХХК нь 1992 онд анх үүсгэн байгуулагдсан.

Манай компани нь Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжин орж хүн амын хүнсний хангамжийн асуудал хурцаар тавигдаж байсан энэ үед ХБНГУ-ын тоног төхөөрөмж, технологиор 1994 оноос хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн анхны компаниудын нэг юм.

Орчин үеийн техник, технологийн ололтыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж 2000 онд нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эхлүүлэн улсын хэмжээнд бүрэн зогсонги байдалд ороод байсан энэхүү үйлдвэрлэлийг анхлан сэргээсэн. 2011 онд үйлдвэрлэлээ өргөжүүлэн БНХАУ-ын тоног төхөөрөмжийг суурилуулан бүх төрлийн хиам, махан бүтээгдэхүүн савлах цехийг ашиглалтанд оруулсан.

Бид төрөл бүрийн хүнсний нэмэлтгүй, химийн гаралтай консервантгүй Монгол махны уг чанарыг хэвээр хадгалсан ЭКОЛОГИЙН ЦЭВЭР бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нэн тэргүүний зорилгоо болгон ажилладаг. Мөн ариун цэвэр, эрүүл ахуйн хувьд АЮУЛГҮЙ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үйлдвэрлэлийн дамжлага бүрийн ариун цэвэр; эрүүл ахуйн хяналтыг тогтмол хийж байдаг чанарын алба түүний дэргэдэх дотоодын микробиологийн лабортори чухал үүрэг гүйцэтгэдэг.

Манай компани нь 60 гаруй ажиллагчидтай, шинээр бий болгосон ARMOS брэндийн 16 нэр төрлийн хиам, 15 нэр төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хот орон нутгийн 400 гаруй худалдаа, үйлчилгээний цэгт өөрсдийн борлуулалтын албаар дамжуулан хүргэж байна.

Манай байгууллага Нийслэлийн шилдэг аж ахуй нэгж, Хэрэглэгчдийн найдвартай түнш, Дүүргийн шилдэг татвар төлөгч, Ерөнхийлөгчийн нэрэмжит бүтээмжийн төвийн шагналт байгууллага бөгөөд манай хамт олны бүл болох

“Тослог” бүтэн утлагат хиам, Үхрийн жигнэсэн мах, нөөшилсөн Хөвсгөлийн цагаан загас, элэгний нухаш, икра, “цомбон” чанамал хиам оны шилдэг бүтээгдэхүүнээр шалгарснаас гадна олон улсын болон дотоодод зохион байгуулагддаг үзэсгэлэнгээс удаа дараа шагнал хүртэж байсан.

Гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах зорилгоор 2008 онд биеэ даасан Бонмарт ХХК-ийг байгуулсан. Бид одоогийн байдлаар ОХУ-д нөөшилсөн бүтээгдэхүүн, БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн экспортлож эхлээд байна.

2012 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтаар “ААА” зэрэглэлийн итгэмжлэгдсэн байгууллага болсон. 2014 оноос Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо НАССР-г нэвтрүүлэн хэрэгжүүлж, гэрчилгээ авах шатандаа ажиллаж байна.

  • Уриа

    АМЬДРАЛД АМТ НЭМНЭ....

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хүнсний үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    1992

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, УБ хот БГД 20-р хороо Эрчим хүчний гудамж 52 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.