Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Их говь энержи ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Өрмийн техникийн төвлөвлөгч

Уурхайд ашиглагдах өрмүүдийн бэлэн байдлын коэффициентыг 85%-аас дээш байлгах.

УУЛЫН МАСТЕР

Уулын инженерээс өгсөн чиг үүргийн дагуу, хариуцсан хэсгийн уулын аюулгүй байдал, төлөвлөгөө гүйцэтгэлийг хариуцна. Уулын ажлын зураг, төлөвлөгөөг боловсруулж, ажлын гүйцэтгэлийг тайлагнах Уул ашиглалтын нөхцөл, технологийн шаардлагыг хангуулахад санал санаачилгатай ажиллах. Ажлын байрны бусад чиг үүргийн хүрээнд ажиллана. 

Кранист 25тн

Техникийн үзүүлэлтэд тохирсон ачааг өргөх буулгах болон техник задлах, угсрах, ачих, тээвэрлэх зэрэг өргөлтийн ажлуудыг төлөвлөгөөний дагуу, аюулгүй ажиллагааны хууль дүрэм журмыг мөрдөн аваар осолгүй гүйцэтгэх

НЯРАВ /ҮНДСЭН ХӨРӨНГӨ/

Компанийн үндсэн хөрөнгийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдал эмх цэгц байдлыг хариуцах. Тооллого болон бусад холбогдох бүртгэл тайлан, тооцооны ажлыг хийж гүйцэтгэх.  Үндсэн хөрөнгийн санхүүгийн анхан шатны баримтын дагуу хөтлөх.  Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад чиг үүргийн хүрээнд ажиллана.

НЯГТЛАН БОДОГЧ /УУРХАЙД/

Өдөр тутмын ажил гүйлгээг цаг тухай бүр татвар болон бусад хууль тогтоомжийн дагуу үнэн зөв бүртгэх. Санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах. Удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах. Ажлын байрны тодорхойлолтонд заасан бусад чиг үүрэгүүд.

Ахлах механик /CAT 772/

Удирдлагын өгсөн үүрэг даалгаврын дагуу засварын талбай болон work shop-д хийгдэж буй засварын ажлуудыг зөв зохион байгуулж, засварчин механикуудыг зааварчилгаа болон удирдлагаар ханган засварын ажлын гүйцэтгэлийг стандартын дагуу гүйцэтгэж, сайжруулахад оршино.

ЗАСВАРЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН /Хөнгөн тэрэг хариуцах/

-Экскаватор,дамп техникийн явах эд анги, дугуй, шанага, тэвшний төлөвлөлт, ашиглалтын үйл ажиллагааг бүрэн хариуцах -Хариуцаж буй албаны ажилтнуудыг шууд удирдлагаар хангах -Техник ашиглалт, засвар үйлчилгээний ажлын гүйцэтгэлийг сайжруулах төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах

ЗАСВАРЫН ТӨЛӨВЛӨГЧ

Уурхайн хүнд машин механизм, тоног төхөөрөмж, үйлчилгээний машин, техникийн бэлэн байдлын коэффициентыг 85%-аас дээш байлгах.  

ӨРМИЙН МЕХАНИК-Epiroc,Atlas,Copco

1-р түвшний механик Уурхайн өрмийн техникүүдийн задаргаа, угсаргаа, засвар үйлчилгээ хийх 

ТЕХНИКИЙН АХЛАХ ТӨЛӨВЛӨГЧ

ХММЗХ-ийн нийт албаны ажиллах техникийн төлөвлөгөө болон засварын төлөвлөгөө түүний гүйцэтгэлд хяналт тавьж, техникийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх, техник ашиглалтыг сайжруулах үргүй зардлыг бууруулахад оршино  

ХЯТАД ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ, СУДЛААЧ

Мэдээ мэдээлэл орчуулах  Шаардлагатай тохиолдолд гэрээ, баримт бичиг орчуулна. Хятад -Монгол - хэлний бичгийн орчуулга хийх, шаардлагатай үед Монгол-Хятад орчуулга хийнэ.

АХЛАХ ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР

Уурхайн  төлөвлөгөө, зураг төсөл, тайлан бусад холбогдох төсөл төлөвлөлтүүдийн боловсруулалт, хэрэгжилт болон уурхайн технологитой холбоотой тооцоо судалгаа төлөвлөлт, тайлангийн ажлуудыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх зохион байгуулах. Тоон мэдээлэл боловсруулах, тайлан гаргах. Төслийн төлөвлөлт боловсруулах, төслийн багийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих.

ГЕОТЕХНИКИЙН ИНЖЕНЕР

Уурхайн үйл ажиллагааны явцад ажилчид болон техник, тоног төхөөрөмжийг хамгийн бага эрсдэлийн замаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх мөн ул суурьтай ухаалгаар нөөц бололцоог ашиглахад геотехникийн багийн авч явуулж байгаа ажлуудыг хэрэгжүүлэх, гүйцэтгэх, Уурхайн ба хөрсний хаягдлын овоолгын хажуугийн зөвшөөрөгдсөн геометр хэмжээсүүдийн хэрэгжилтэнд хяналт тавих, Геологи, гидрогеологи, чулуулгийн механик шинж чанарын мэдээлэл цуглуулах, Геотехникийн аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө зураг хийн, байнга шинэчлэн уурхайн ажилчдад танилцуулах, Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад чиг үүргийг гүйцэтгэнэ.

ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ

Компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийг холбогдох стандарт, хууль журам, салбарын зохицуулалтын нийцлийн хүрээнд хөтөлж явуулах. Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах. Санхүү нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих.  Тооцоооны нягтлан бодогч нарыг өдөр тутмын удирдлагаар ханган чиглүүлэх. Бусад ажлын байрны тодохрхойлолтод заагдсан бусад чиг үүргүүд.

АНГЛИ ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ, СУДЛААЧ

Киноны орчуулга хийх Видео контентийн орчуулга Удирдлагаас өгсөн бусад чиг үүрэг.

ЗАСВАРЫН СУРГАГЧ БАГШ

Хүнд машин механизмын засвар, техник ашиглалтын горим, заварчилгаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг байнга мөрдүүлж хэвшүүлэх. Хичээлийг онол практик хослуулан мэргэжлийн өндөр түвшинд, заах дадлагжуулах, үнэлгээ өгөх, хяналт тавих, хөрвөж ажиллах чадварлаг техникийн операторуудыг бэлтгэх.

УУЛЫН СУРГАГЧ БАГШ

Уулын мастер, инженер техникийн ажилтнуудад сургалтын төлөвлөгөөний дагуу сургалт үйл ажиллагааг зохион  байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг байнга, мөрдүүлэх, хэвшүүлэх. Хичээлийг онол практик хослуулан мэргэжлийн өндөр түвшинд, заах дадлагжуулах, үнэлгээ өгөх, хяналт тавих, хөрвөж ажиллах чадварлаг техникийн операторуудыг бэлтгэх.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Central tower оффис 12 давхар

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.