Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Гоёо ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Гоёо ХХК нь 1993 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэний дараа үйл ажиллагаагаа эхэлсэн ноос ноолуурын салбарын анхны хувийн хэвшлийн компаниудын нэг юм. Өдгөө "Goyo", "Cashmere KIDS" брэндийг дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлээд байна.

Өнөөдөр Гоёо нь ноос, ноолуураар анхан шатны боловсруулалт хийхээс эхлэн сайн чанарын бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх иж бүрэн шат дамжлага бүхий Итали, Англи, АНУ-ын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон орчин үеийн үйлдвэртэй бөгөөд жилдээ 500 тонн түүхий ноос ноолуурт анхан шатны боловсруулалт хийж, 250 тонн самнасан ноос ноолуур, 160 тонн ноос ноолууран утас, 350 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

Гоёо компани нь Итали, Герман, Орос, Австрали болон Швейцарь зэрэг арав гаруй орны 200 дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Европ, Хойд Америк, Азийн олон орны 40 гаруй компанитай хамтран ажилладгаас гадна Москва, Алмата хотод нэрийн дэлгүүрээ ажиллуулдаг юм.

Гоёо ХХК-ийн үйл ажиллагааг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, төрийн ба төрийн бус байгууллагуудаас өндрөөр үнэлэн "Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага", "Үндэсний үйлдвэрлэлийг тэргүүлэгч энтрепренёр" зэрэг цол, тэмдгээр удаа дараалан өргөмжилсөн юм.

  • Уриа

    Монгол ноолуураар дэлхийг гоёно

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Оёдол, сүлжмэл, ноос ноолуурын үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    1993

  • Ажилтны тоо

    1200

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ХУД, 19 дүгээр хороолол, 3 дугаар хороо, Гоёо ХХК-ийн үйлдвэрийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.