Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бидний тухай

“Женко Тур Бюро” Хувьцаат Компани нь 1997 онд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан бөгөөд аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч компаниудын нэг юм.

Үйл ажиллагааны чиглэл

Манай компани нь аялал жуулчлалын үйл ажиллагааны чиглэлээр доорх үйлчилгээнүүдийг гадаад, дотоодын аялагч, жуулчдад үзүүлж байна.

Үүнд:

· Гадаад, дотоодод аялал зохион байгуулах

· Зочид буудлын өрөө захиалга

· Олон улсын болон орон нутгийн нислэг, галт тэрэгний билет захиалга

· Гэр жуулчны бааз

· Рестораны үйлчилгээ

· Хурал, семинар, уулзалт зохион байгуулах

· Бусад

Өнөөдөр тус компани нь дотоодын өндөр зэрэглэлийн арав гаруй зочид буудал, 20 гаруй ресторан, зоогийн газар, байгалийн үзэсгэлэнт газруудтай 50 гаруй жуулчны бааз, бусад үзвэр үйлчилгээ, соёл амралтын томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн гадаад харилцаагаа өргөжүүлэн ази, европын орнуудтай холбоо тогтоон Япон, Сингапур, Солонгос, Хятад, Орос, Германы аялал жуулчлалын бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

Тус компани нь дотоодын болон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт жил бүр амжилттай оролцож, жилээс жилд гадаад харилцаагаа өргөжүүлсээр байна. Манай хамт олон салбарынхаа анхдагч, шинийг санаачлагч байхын төлөө хүчин чармайлт гаргаж ажиллаж ирсэн.

Бид ч зорьсондоо хүрч ажиллаж байна. Улаанбаатар-Сингапур чиглэлийн анхны чартерийн нислэг, анхны хувьцаат компани, анхны Их эзэн Чингис хаантай холбоотой аялал жуулчлалын цогцолбор гээд олон зүйлийг дурьдаж болно. Бид ямагт шинийг санаачлагч, анхдагч байхын төлөө үйл ажиллагаагаа явуулж байна.

КОМПАНИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО, УРИА

Гадаад дотоодын жуулчдын эрэлт, хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүнээр чанартай үйлчилгээг өгч, олон улсын түвшинд хүрсэн үндэсний тур оператор болох.

Бидний уриа:

Тухлах газрыг та сонго Туулах замыг бид хөтөлье

  • Уриа

    Тухлах газрыг та сонго Туулах замыг бид хөтөлье

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    1997

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол зочид буудал, Женко Тур Бюро ХК

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.