Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Гурван Билэг ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“ГУРВАНБИЛЭГ” ХХК-ИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай компани 1996 онд байгуулагдсан.

Барилга угсралт, Их дэлгүүр, үсчин гоо сайханы салон, эмэгтэй дотуур хувцас үйлдвэрлэл, түрээс, Харуул хамгаалалтын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Нийт 88 үндсэн ажилтан, албан хаагчтай, Монгол улсдаа “чанартай бүтээгдэхүүн, чадварлаг боловсон хүчнээрээ тэргүүлэгч” болох үндсэн зорилготой, Монгол улсын Төрийн хууль дүрмийн дагуу үйл ажиллагааг эрхлэн явуулдаг, Татвар төлөгч аж ахуйн нэгж билээ.

Бид үүсгэн байгуулагдснаас хойш өнөөдрийг хүртэл дараах бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

Бүтээн байгуулалт:

  1. 2006 онд Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Дамдинбазарын гудамжинд зоорьтой 7 давхар 32 айлын орон сууцны барилга 2 ширхэг
  2. 2007 онд Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргө чөлөөний гудамжинд зоорьтой, үйлчилгээтэй, 8 давхар 32 айлын орон сууц 1 ширхэг
  3. 2008 онд Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргө чөлөөний гудамжинд зам дагуу зоорьтой, 6 давхар оффисын барилга
  4. 2009 онд Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Дамдинбазарын гудамжинд зоорьтой, 12 давхар 132 айлын орон сууцны барилга-1 ширхэг
  5. 2010 онд Нийслэлийн хан-Уул дүүрэг, ТЭЦ 4-р цахилгаан станцын өмнө талбайд цэвэр ус, оёдлын үйлдвэрийн барилга /650 мкв орон сууц/
  6. 2011-2012 онд Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороололын нутаг дэвсгэрт зоорьтой, 12 давхар 66 айлын орон сууцны барилга
  7. 2012-2013 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн гудамжинд зоорьтой, 12 давхар 60 айлын орон сууцны барилга
  8. 2013-2014 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороололын нутаг дэвсгэрт зоорьтой, үйлчилгээтэй 12 давхар, 58 айлын орон сууцны барилга
  9. 2006 оноос өнөөдрийг хүртэл иргэдийн захиалгаар хувийн орон сууц /хаус/ барьж ашиглалтад оруулж байгаа зэрэг нөр их бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгээд байна.

Монголын “Victory secret”:

2006 оноос эмэгтэй дотуур хувцас, эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гарган /АНУ, Сингапур/ худалдан авагчидад хүргэснээр үйлчлүүлэгчдийн дунд “Mongolian Victory Secret” хэмээн алдаршиж, богино хугацаанд байр сууриа олсон.

Монголчууд манай үйлдвэрлэсэн эмэгтэй, эрэгтэй дотуур хувцас, бэлтгэлийн хувцас хэрэгслийг 2011 оны “Шилдэг загвар” номинацийн эзэн “GB” брэнд нэрээр андахгүй.

Одоогоор бид 500 нэр төрлийн эмэгтэй, эрэгтэй дотуур хувцас, 200 шахам нэр төрлийн эмэгтэй унтлагын хувцас, 250 нэр төрлийн өдөр тутмын болон гоёлын даашинз, 10 нэр төрлийн усны хувцас, 30 нэр төрлийн эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн майк, подволк үйлдвэрлэж байна.

“Гурванбилэг” их дэлгүүр ба түрээсийн үйл ажиллагаа:

2008 онд “Гурванбилэг” их дэлгүүрийг барьж ашиглалтад оруулснаар өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагааг явуулж байна.

Тус барилгын 1-3 давхарт худалдааны чиглэлээр талбай түрээслэн, хувь хүн, албан байгууллагатай түрээсийн гэрээ байгуулан, бараа бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний соёлд хөндлөнгийн хяналт тавин ажиллаж ирлээ. Манай дэлгүүрт бараа бүтээгдэхүүний чанар, эдэлгээ, үйлчилгээгээрээ хэдийнэ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн “Верёзка” орос барааны дэлгүүр, “Zara” брэндийн нэрийн дэлгүүр, “dwytree” солонгосын эмчилгээний гоо сайхан, “OHUI” гоо сайханы барааны албан ёсны борлуулагч зэрэг дэлхийн нэртэй бараа бүтээгдэхүүнүүд өргөнөөр худалдаалагддаг юм.

“Папаминго” кофе шоп

2014 оны Нийслэлийн Баянгол дүүргийн “Тэргүүний кафе”, 2015 оны Нийслэлийн “Тэргүүний кафе”-р шалгарсан манай кофе шоп нь Итали улсын Mocaflor фирмийн 100% Arabica кофег эх нутгаас нь шууд хэрэглэгчидийнхээ гарт хүргэн үйлчилдэг Монгол улс дахь цорын ганц албан ёсны борлуулагч юм. Кофе шопод Монголд цорын ганц кофегоор үйлчилэхээс гадна нарийн боов, шек, смүти зэрэг амтат ундаагаар үйлчилдэг залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тусласан кафег 2013 оноос эрхлэн явуулж байна. Одоогоор 2 салбартай. Кофе шоп бие даасан байдалтай үйл ажиллагаа явуулдаг ба нийт 12 үндсэн ажилтантай.

Харуул хамгаалалтын алба:

Манай компани 2010 оноос өнөөдрийг хүртэл өөрийн дотоод үйл ажиллагаанд зориулан “Харуул хамгаалалтын алба” үүсгэн байгуулж, Цагдаагийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагааг эрхлэн явуулж ирлээ.

Одоогоор “Харуул хамгаалалтын алба”-нд нийт 6 алба хаагч 24/48 цагаар үүрэг гүйцэтгэж “Гэрээт харуул хамгаалалтын тухай” хууль, Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа өдөр тутмын үүрэгтээ чанд мөрдлөг болгон ухамсарлаж, хариуцлагатай ажиллаж ирсний үр дүнд өөрийн дэлгүүрийн түрээслэгч нарт болон үйлчлүүлэгчидэд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж шуурхай ажиллаж чадаж байна.

Харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхэд ур чадвартай хүн хүчнээс гадна сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий 24 цагийн хяналтын камер, гэрэлтүүлэг чухал тул 2014 онд өөрийн эзэмшлийн обьект болон талбайн эргэн тойронд хяналтын камерын тоог хэд дахин нэмэгдүүлж 180 градусаар харах хяналтын камерын тоог 28 ширхэг болгон өсгөлөө.

Мөн хяналтын камерын бичлэг хуулах багтаамж DVR-ийг нэмэгдүүлж, бичлэг хураах хугацааг 2 сар болгон сунгасны үр дүнд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчил гарсан даруйд хяналтын камерын бичлэгээс хуулбарлан холбогдох байгууллага, хувь хүнд гарган өгч хуулийн байгууллагатай шуурхай хамтран ажиллаж байна.

“Гурванбилэг” ХХК-ий Захиргаа

  • Уриа

    Эзэн хичээвэл Заяа хичээнэ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    1998

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10 дугаар байр, Гурванбилэг их дэлгүүр

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.