Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Натурал текстайл групп ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Үйлдвэрлэл худалдааны “Эрдэнэт хивс” ХХК нь 1981 оны 10 сард ашиглалтанд орсноос хойш 37 жилийн туршид бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулагч, тэргүүлэгч компани юм.

1992 онд Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор Үйлдвэр худалдааны “Эрдэнэт хивс” Хувьцаат компани, 2010 онд Хязгаарлагдмал хариуцлагатай компани болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан.

2014 онд Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр “Натурал Текстайл Групп” толгой компанийг байгуулж, “Эрдэнэт Хивс” ХХК охин компанийн зохион байгуулалтанд орсноор цаашид хөгжлийн шинэ шатанд гарах боломж нэмэгдлээ.

“Эрдэнэт хивс” ХХК нь манай орны шавхагдашгүй баялаг болсон, хивс үйлдвэрлэлтэнд маш тохиромжтой монгол хонины ноосыг боловсруулан, жилд 300 орчим шинэ ба шинэчилсэн зураг загвараар, 80-100 хувийн хонины ноосон агууламжтай, Одод, Эрдэнэт, Юникарпет, Чингис, Хүннү, Атилла зэрэг нэр төрлийн 1,200.0 – 1,500.0 мян. м2 хивс, хивсэнцэрийг машинт аргаар үйлдвэрлэж байна.

Тус компани нь нийт 800 гаруй ажиллагсадтай, Улсын болон орон нутгийн төсөвт жилдээ 5.6 орчим тэрбум төгрөгийн татвар, НДШ-ийг төвлөрүүлдэг. Нийслэл Улаанбаатар хотоос 400 км зайтай оршдог.

“Эрдэнэт Хивс” ХХК нь Чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр Монгол улсын “Чанарын удирдлагын ISO 9001:2008” стандартыг хэрэгжүүлсэн 2 дахь компани, дэлхий дахинаа ноосон эдлэлийн хамгийн нэр хүндтэй “Woolmark” болон “Woolmark Blend” тэмдгийг эзэмшигч Монголын анхны компани тус тус болсон. Бид өнөөдөр ОХУ, БНХАУ–ын Бээжин, Шанхай хотуудад төлөөлөгчийн газартай, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад өөрийн нэрийн барааны томоохон дэлгүүрүүдтэй, Хөвсгөл, Увс, Говь-Алтай аймгуудад төлөөлөгчийн газартай, Монгол орны бүх аймаг сум дахь гэрээт борлуулагчдаараа дамжуулан бүтээгдэхүүнээ түгээн борлуулж байна.

‘’Эрдэнэт Хивс’’ХХК нь сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, гадаад болон дотоодын зах зээлд олон улсын чанарын стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор техник технологийн шат дараалсан шинэчлэлүүдийг эрчимтэй хийсний үр дүнд дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэн алхаж, бүтээгдэхүүний чанар нь олон улсын стандартын шаардлагад хүрч дотоодын хивс хивсэн бүтээгдэхүүний хэрэгцээний 75,0 хувийг дангаараа ханган нийлүүлэхийн зэрэгцээ нийт борлуулалтынхаа 20 орчим хувийг Япон,Герман,Хятад, Австрали Испани, Иордани, Катар, Казахстан, ОХУ Австрали, Швед зэрэг гадаадын 20 гаруй улс оронд экспортолж байна.

2014-2015 онд техник технологийн үсрэнгүй шинэчлэлт хийж, Бельги улсад үйлдвэрлэсэн,хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэлтэй, 4-5 м өргөнтэй, компьютерийн автомат удирдлагатай, 8-16 өнгөтэй нэхэх машинуудыг суурилуулж, ашиглалтанд оруулснаар задгай, гогцоо, хавтгай зэрэг олон төрлийн нэхээстэй, олон улсын чанарын стандарт шаардлагыг хангасан, дээд зэргийн чанартай, "АТИЛЛА" болон "ЮНИКАРПЕТ" брэндийн цоо шинэ нэр төрлийн хивс, хивсэнцэр, өргөн дорожийг дотоод болон гадаад зах зээлд нийлүүлж эхэллээ.

  • Уриа

    Бидний уриа: Таны амьдралын тав тухтай агшин бүрт!!!

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    2014

  • Ажилтны тоо

    800

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, “Номин Юнайтед” 3-р давхар, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот 17042 Монгол улс, Ш/х 2316 wwww.ntg.mn/

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.