Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ди Жи Би ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА



КОМПАНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай компани 2004 оны 8-р сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдан Монгол улсад эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрлийн дагуу Солонгос, Япон, Франц улсын эм, эмнэлгийн хэрэгсэлээр тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулан Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж байна.

Үйл ажиллагааний чиглэл:
  • Улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх, импортлох
  • Гадаад дотоод худалдаа
  • Улс хоорондын ачаа тээвэрлэлт
  • Худалдаа үйлчилгээний төв /хүнс барааны/
  • Зочид буудал, аялал жуулчлалын бааз
  • Ресторан паб

GREEN CROSS Corporation
Солонгос улсын вакцин биобэлдмэл үйлдвэрлэгч Green cross кампанитай 2009 оноос эхлэн ханиад томууны эсрэг GC FLU вакциныг жил бүр тасралтгүй импортлон магадлан итгэмжлэгдсэн УБ Сонгдо, Буянт ээж, Зуун нас, Ачтан, Зуун нас эмнэлгүүдтэй хамтран ажилладаг.


KOREA VACCINE Corporation
Тус корпориацаас Балнадын эсрэг вакцин 2013 оноос хойш жил бүр импортлож байна.


KIRAMS - Солонгосын хавдрын улсын төв эмнэлэг
Солонгос улсын хавдрын улсын төв эмнэлэгийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр 2 дахь жилдээ ажиллаж байна.


SANOFI PASTEUR LLC
Дэлхийн тэргүүлэгч Франц улсын “SANOFI PASTEUR” компанитай 2014 онд хамтран ажиллах гэрээ байгуулан Vaxigrip ханиад томууны вакцин импортлон Гранд мед, УБ Сонгдо, Буянт ээж, Зуун нст зэрэг эмнэлэг, албан байгууллагуудтай хамтран сайн дурын дархлаажуулалтанд ард иргэдийг амжилттай хамруулсан.


JAPAN BIO PRODUCT CO.,LTD
JBP (Japan Bio Products Co. Ltd. буюу Японы Био Бүтээгдэхүүн ХХК) компани нь 1954 онд анх байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааны үндсэн чиглэл нь эхэсийн судалгаа байдаг юм. Энэхүү компани эхэсийн судалгааг шинжлэх ухааны өндөр түвшинд хийдэг бөгөөд хүний эхэсийг боловсруулж хийсэн эмийн бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн, эхэсийн тарилга нь нийт зах зээлийн 80%-ийг эзэлдэг.
Манай компани нь JBP компаний хүний ихэсийн тарилга Laennec-ыг Эрүүл мэндийн яамны эмийн бүртгэлд бүртгүүлэн албан ёсны эрхтэйгээр Монгол улсад анх удаа оруулж ирээд байна.


SUNGDO CO.,LTD
Sungdo компаний Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагчаар 2010 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд энэ компанид үйлдвэрлэсэн “Био” цахилгаанаар халдаг шалны “PVC” хулдаасыг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажилд хувь нэмэрээ оруулан Монголын зах зээлд нийлүүлж байна.

Гэх мэт компаниудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.


Уул уурхайн тээвэрлэлт
Энержи Ресурс ХХК, Эрдэнэс таван толгой ХХК-тай нүүрс тээвэрлэлтийн гэрээний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уул уурханй тээвэрлэлт хийж байна.


Худалдаа үйлчилгээний төв
“Баянзүрх” худалдаа үйлчилгээний төвийг 2011 онд шинээр ашиглалтанд оруулсан. Манай худалдааний төв нийт 3000 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, 4422 м2 газар бүхий байгууламжтай, 400 аад түрээслэгчтэй, гаднаа 100 автомашины зогсоолтой бүх төрлийн үйлчилгээг цогц байдлаар бүрдүүлсэн зүүн бүсийн 20 гаруй хорооны 200 гаруй мянган иргэдэд хямд үнэтэй өргөн хэрэглээний бараа, эрүүл хүнсээр үйлчилж байна.


“MIAMI” Зочид буудал
Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлах Миами зочид буудал нь 2007 оноос эхлэн 47-н өрөө бүхий 4 давхар гаднаа 60-70 автомашины зогсоолтой гадаад, дотоодын зочидод үйлчилж байна.


Спорт паб (“World cup pub”)
Манайх худалдааны төвийнхөө хажууд нэг ээлжиндээ 150 гаруй хүн хүлээн авах зориулалттай спорт паб ажиллуулж байна.


Зочид буудал, лоунж (“Zaisan Gate”)
Улаанбаатар хотын хамгийн эрүүл бүс болох зайсангийн энгэрт байрлах Zaisan gate лоунж зочид буудал маань нэг ээлжиндээ 60-70 хүн хүлээн авах чадалтай.


Жуулчны бааз
Хөвсгөл нуурын эрэг дээр "Далай ээж" амралтын цогцолбор, хүдрийн аж ахуй
  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

  • Байгуулагдсан он

    2006

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан Дүнжингарав гудамж 12-1 тоот, LAENNEC CENTER 3 давхар, "Ди Жи Би" ХХК-ийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.