Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

“КРИСТАЛ ТОП ГРУПП” ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Уул уурхайн чиглэлээр 2013 онд үүсгэн байгуулагдсан Кристал Топ Групп компани Монголын үндэсний хөрөнгө оруулалттай хурдацтай өсөн дэвжиж, өргөжин тэлж буй компани юм.

Бид ашигт малтмалын ордын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт, нөхөн сэргээлт, геологийн зөвлөх үйлчилгээ, геологи хайгуулын тойм судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өдгөө үйл ажиллагааны цар хүрээг тэлж уул уурхай, алт олборлолт, нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлт, замын бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгө, харуул хамгаалалт болон бусад бизнесийн чиглэлд 8 охин компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид уул уурхайн салбарын туршлагатай мэргэжлийн хамт олон, дэвшилтэд техник, технологи, програм хангамжийн тусламжтайгаар сүүлийн 10 жил ашигт малтмалын ордын эрэл хайгуул, уул уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа, нөхөн сэргээлтийн ажлыг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэж байна. 2022 оноос эхлэн барилга, зам ангийн мэргэжлийн баг хамт олноор цар хүрээгээ өргөжүүлж Монгол улсын бүтээн байгуулалтын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Манай хамт олон хөрс хуулалт, ус ихтэй, уул, геологийн хүнд нөхцөлд ашиглалт явуулж, шороон ордыг анх удаа 4 улирал тасралтгүй, аюул осолгүй, эдийн засгийн үр өгөөжтэй ажиллуулсан нь Монголын шороон ордын түүхэнд анхдагч гэдгээр бахархдаг.

Аливаа улс орны хөгжлийг шинэ шатанд хүргэдэг дэд бүтэц, уул уурхай, нийгмийн сайн сайхан, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, хөрөнгө оруулалт, байгаль орчны хамгаалал, ажлын байрыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлж ажиллаж байгаа нь улс орныхоо өмнө хүлээх бидний үүрэг хариуцлага юм.

Бид улсдаа нийт 3,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 87.27 га газарт мод, зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байгаль орчны хөгжилд бодитой, том хувь нэмрийг оруулж байна.

  • Уриа

    ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭНЭ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Байгуулагдсан он

    2013

  • Ажилтны тоо

    300

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-хороо, Махатма Гандигийн гудамж, Галакси тауэр 10 давхар 1003 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.