CORPORATE TRAINER - Сургагч багш бэлтгэх ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
СУРГАЛТЫН ЗОРИЛГО
Ажилтныхаа гүйцэтгэлийг сайн удирдах нь байгууллага зорилго төлөвлөлтдөө хүрэх хялбар арга байдаг билээ. Харин гүйцэтгэлийг удирдахын тулд шаардлагатай мэдлэг ур чадваруудыг богино хугацаанд эзэмшүүлнэ гэдэг аливаа байгууллагын тулгамдсан асуудал.
Тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд байгууллага дотоод сургалтын нэгж, хэлтсийг үүсгэн эсвэл дунд болон дундаас дээш түвшний менежерүүд ажлын байран дахь сургалт хөгжлийн ажлыг байнгын тасралтгүй хэрэгжүүлдэг туршлага нэвтрээд байна. Иймээс ч манай байгууллагын зүгээс энэхүү туршлагыг хэрэгжүүлэн ажилтнаа хөгжүүлэх үйлийг дэмжих зорилгоор “CORPORATE TRAINER” Сургагч Багш Бэлтгэх Тэтгэлэгт Хөтөлбөрийг зарлаж байна.
Сургагч багшийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар байгууллагынхаа гол ЦӨМ МЭДЛЭГИЙГ БҮТЭЭХ, СУРГАХ, СУРГАЛТ УДИРДАХ АРГА ЗҮЙН цогц мэдлэгт суралцаж, сургалтын арга зүйн тэргүүн туршлагуудтай танилцах болно.
“CORPORATE TRAINER” тэтгэлэгт хөтөлбөрт албан байгууллагын хүний нөөц, сургалт хариуцсан ажилтан, менежерүүд сургалтын төлбөрийн 50 хувь хүртэл хөнгөлөлтийг эдлэх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.
Сургалт 2017 оны 12-р сарын 01-ний өдөр эхэлнэ. Сургалтын талаарх нэмэлт мэдээллийг 70001123, 94061123 дугаарын утсаар холбогдож авна уу.