Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монгол мал органик хүнс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
  • Монгол улсын нийт хүн амын 67.2 хувь нь төв суурин газар амьдардаг. Гэтэл бид нүүдлийн соёл иргэншлийн үеийн мал, мах бэлтгэх аргаар орчин цагт мал, мах бэлтгэж байгаа нь суурин соёл иргэншилтэй уялдахгүй байна. Үүнийгээ орчин цагтайгаа уяж "модернизаци" хийх цаг нь болжээ.

  • Бид малаас голдуу махыг нь сорчилон идэж, толгой, шийр, арьс, яс, гэдэс дотор, дайвар бүтээгдэхүүн зэрэг нийт 70 орчим хувийг эзэлдэг хэсгүүдийг хүнсэндээ хэрэглэхгүйгээр хот суурин газрын ахуйн хог, хаягдлын цэгүүд дээр шууд хаяж байгаль орчноо бохирдуулж байна.

  • Нэг малд хийсэн шинжилгээгээний хариуг бусад малд дагалдуулан борлуулж өөрсдийгөө хуурч байна. Бруцеллёз, ям, сүрьеэ, трихнелл зэрэг малын өвчтэй эсэхийг мэдэхгүйгээр шууд хүнсэндээ хэрэглэдэг. Мөн өвчтэй малаа таргалуулахын тулд малын эмчийн зөвшөөрөлгүйгээр элдэв төрлийн антибиотик, ивермектин (ивомек) тарьж, түүнийг биеэс гадагшлахаас өмнө малаа борлуулдаг.

  • Энэ төсөл бүрэн хэрэгжсэнээр малчны хотонд байгаа малыг худалдан авагч цахимаар шууд захиалж, Монгол Улсын стандартад нийцсэн мэргэжлийн байгууллагууд (лаборатори, мал эмнэлэг, махны үйлдвэр, агуулах хөргүүр, тээвэрлэгч)–аар эрүүл чанартай аюулгүй эцсийн бүтээгдэхүүн бэлтгүүлж авах юм.

  • Мах боловсруулах, хадгалах, тээвэрлэх ажиллагаанд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан ажилчдыг оролцуулахад хяналт тавина.

  • Хөлдүү махтай ноцолдож цаг алдахгүй, махны шүүс нь гоожиж амт шимт алдагдахгүй, нэг гэр бүлийн нэг удаагийн хэрэглээнд зориулан ангилж, савласан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд бэлдэж өгнө.

  • Малчин, мал эмнэлэг, лаборатори, махны үйлдвэр, тээвэрлэгч, худалдан авагчдын гинжин хэлхээ үүсгэн, өөрийн нэгдсэн системтэй болж, мал махны үйлдвэрлэлийн технологийг шинэ түвшинд гарган ажиллах нь энэ төслийн гол зорилго юм.

  • Энэ төслийг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газар, "Хөвсгөл Мах маркет" ХХК, "Монгол мах органик хүнс" ХХК санаачлан эхлүүлж, Хөвсгөл аймгийн 75 мал эмнэлэг, махны үйлдвэр, 128 багийн 197 малчид хамрагдаж, олон хүн ажилтай, орлоготой болно.

  • Энэ төслийн хүрээндwww.khuvsgullake.mn мал махны төрөлжсөн цахим дэлгүүрийг туршилтаар ажлуулж эхэллээ. Цаашид 24 аймгийг хамруулан ажиллах зорилготой байна.
  • Туршлагатай залуу хамт олон та бүхнийг урьж байна.
  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    2016

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатар Дүүрэг 8 -р хороо Бага тойруу 14200 Сити тауэр, В2 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.