Нягтлан бодогч
- Сар, улирал бүрт санхүүгийн болон түүнтэй холбогдох тайлан мэдээг тогтоосон хугацаанд удирдлагад үнэн зөв, стандартын дагуу хурдан шуурхай гаргаж өгөх
- Санхүү бүртгэлийн үйл ажиллагааг батлагдсан процесс, журмын дагуу хийх, хяналт тавих,
- Санхүүгийн тайлан, татварын тайлан, бусад мэдээг тогтоосон хугацаанд гаргахад ерөнхий нягтлан бодогчид туслах
-Байгууллагын өдөр тутмын төлбөр, тооцоог удирдан зохион байгуулж гүйцэтгэх, үлдэгдлийг өдөр бүр тулган баталгаажуулах
Дотоод хяналтын ажилтан
Байгууллагыг эрсдэлд орохоос сэргийлэх, өмч хөрөнгийг хамгаалах, процесс, дүрэм, журамд үнэлгээ хийж сайжруулах, санхүүгийн тайлагналын үнэн зөв байдал болон хуулийн нийцлийг хангуулах дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлж ажиллах
Өвөрхангай салбарын захирал
- Өвөрхангай аймаг дахь салбарын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
- Даатгалын бүтээгдэхүүнүүдийн борлуулалтыг хийх, ашигт ажиллагааг хангах
- Салбарын ажилтнуудыг нэгдсэн удирдлагаар хангах, гүйцэтгэлд хяналт тавих