Hr Event #20 & Networking Night
2018, 2 сарын 5. 10:51 | 2,845
“Biznetwork Academy”-аас зохион байгуулдаг “HR Event” буюу хүний нөөцийн сургалт, зөвлөгөө бүхий арга хэмжээ маань 2018 оны 1 дүгээр сарын 31-нд "Өөрчлөлтийн энгэйжмент” сэдвээр Дэйл Карнеги Трэйнингийн Монгол дахь сургагч Э.Чинзориг багш урилгаар орлоо. Сургалтаар байгууллагын бүтэц систем өөрчлөгдөх, үйлчлүүлэгч харилцагч нарын хүлээлт болон хэрэгцээ өөрчлөгдөх зэрэг байнга тулгарч байдаг өөрчлөлтийн талаар ярьж, санал солилцон өөрчлөлт хийх бүрд тулгардаг хөгжилтэй жишээ, асуулт хариултаар дүүрэн сургалт боллоо.
Сургалт #Networking night-аар үргэлжлэн мэргэжил нэгт хүний нөөцүүд багштайгаа чөлөөт ярилцлага хийж, хоорондоо танилцан, мэдлэг мэдээллээ хуваалцсан үдэш боллоо. Сургалт, арга хэмжээнд урилгаар оролцсон багшдаа, хамтран ажилладаг байгууллагын бүх гишүүддээ, Premium Palace-н хамт олондоо баярлалаа. Дараагийн “HR EVENT”-н сонирхолтой сургалтаар уулзацгаая.







