HR Event #18 & Networking night боллоо

9 сарын 26. 9:14   |   1,087

“Biznetwork Academy”-аас “HR Event” буюу хүний нөөцийн сургалт, зөвлөгөө бүхий арга хэмжээг сар бүр зохион байгуулдаг. 

18 дахь удаагийн “HR EVENT” сургалтыг 2017 оны 9 дүгээр сарын 22-нд "Өнөөдрийн эдийн засгийн байдал ба хүний нөөцийн бодлого" сэдвээр De Facto Д.Жаргалсайхан багш урилгаар орлоо. Сургалтаар өнөөдрийн эдийн засгийн байдал, хүний нөөцийн бодлого ямар түвшинд байгаа талаар ярьж, санал солилцон асуулт хариултаар дүүрэн оройг өнгөрөөлөө. 
Сургалт #Networking night-аар үргэлжлэн мэргэжил нэгт хүний нөөцүүд багштайгаа чөлөөт ярилцлага хийж, хоорондоо танилцан, мэдлэг мэдээллээ хуваалцан, халуун дулаан яриа өрнөлттэй хөгжөөнтэй нэгэн үдшийг өнгөрүүллээ. Сургалт, арга хэмжээнд урилгаар оролцсон багшдаа, хамтран ажилладаг байгууллагын бүх гишүүддээ, Premium Palace-н хамт олондоо баярлалаа. Дараа дараагийн “HR EVENT” маань илүү өгөөжтэй сургалтаар үргэлжлэн тантай уулзах болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

© Бизнетворк Консалтинг ХХК. 2009-2017 он

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2017.