Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Арвайн Үндэс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Анх 2009 онд хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр "Арвайн үндэс" компани үүсгэн байгуулагдсан. Манай компани “Хүнсний салбарт-Хөгжил дэвшлийг” уриатайгаар дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн, салбартаа тэргүүлэгч болох зорилт тавин ажиллаж байна. Бид хүний нөөцийн бодлогыг оновчтой тодорхойлон хөгжүүлж, ажилтан бүрийг байгууллагын баялаг болгосноор байгууллагын тогтвортой хөгжлийг хангана гэсэн зарчмыг баримталж ажилладаг бөгөөд одоогоор гар сэтгэл нийлсэн үндсэн 300 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бид үйл ажиллагаандаа оновчтой бодлого чиглэл, бүтээгдэхүүний аюулгүй чанар, баталгаат байдлыг хангаж ажилласнаараа жил бүр Татварын Ерөнхий Газраас шилдэг татвар төлөгчдөд олгодог “Хөх дэвтэр”-ийн эзэн, топ аж ахуйн нэгж болсон.
“Арвайн үндэс” компани байгуулагдсан цагаасаа үйлдвэрлэлийнхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөх тал дээр анхаарч ажиллан дараах ажлуудыг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байна. Үүнд:

2009 он- Сонгино хайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд архины үйлдвэрлэлд зориулсан үйлдвэрийн барилгыг шинээр байгуулж Герман, Хятадын хамтарсан “King” фирмийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн хүнсний үйлдвэрийг байгуулсан. Үйлдвэрлэлдээ ОХУ-ын технофильтр компаний мөнгөжүүлсэн шүүлтүүрийг нэвтрүүлэн “Арвай” брэндийг зах зээлд гаргасан.

2010 он- Үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж “King” фирмийн бүрэн автомат, жилдээ 8-10 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай савалгааны шинэ шугамаар архи цэвэр усны үйлдвэрээ өргөтгөсөн.
Мөн энэ ондоо дотоод хяналтын лабораторит техник технологийн шинэчлэл хийж мэргэжлийн байгууллагуудаар итгэмжлүүлж “Монгол Улсын итгэмжлэгдсэн лаборатори”-той болсон.

2011 он- ISO 9001:2008 MNS ISO 9001:2010 чанарын үйлдвэрлэлийн тогтолцоог архины үйлдвэрлэлдээ нэвтрүүлж Монгол Улсын стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс ISO 9001 стандартын гэрчилгээгээ гардан авсан. Ингэснээрээ Арвайн үндэс компани үйлдвэрлэлийнхээ бүхий л нэгж бүтээгдэхүүн бүрт тавих хяналт нь олон улсын стандартад нийцэж чанар, эрүүл, аюулгүйн баталгаа болж өгсөн юм.


2012 он- Хүнсний салбарт улсдаа хамгийн томоохон хөрөнгө оруулалтыг хийж жилдээ 15-20 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 300 гаруй ажилтан ажиллах ажлын байртай пивоны үйлдвэрийг ашиглалтанд оруулж олон улсад нэртэй хүнсний үйлдвэрийн техник тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж хамгийн орчин үеийн бүрэн автомат тоног төхөөрөмжтэй шинэхэн үйлдвэрийг нээн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    2009

  • Ажилтны тоо

    300

Алтан Жолоо Трейд ХХК-н салбар компаниуд

  • Алтан Жолоо Трейд ХХК
  • Арвайн Үндэс ХХК
  • Алтан Жолоо Импекс ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, СХД, 4-р хоро, Их Нарангийн уулзвар Арвайн Үндэс ХХК-ийн өөрийн байр /21 Содон хорооллоор хойшоо иргээд Толгойт руу явах замд Их нарангийн уулзвар дээр Арвайн Үндэс ХХК/

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.