Үндсэн хувилбар
77200089
Монгол улс, Улаанбаатар хот, Ард даатгал ХХК “Ард Холдингс”-ын байр 2-р давхар, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14200, Монгол улс Утас: 77200088, 77200089 what3words:цэнэг.эрдэмт.өнгөлөх

“АРД ДААТГАЛ” КОМПАНИЙНХАН UIB ASIA КОМПАНИЙН ТРИТИ ДАВХАР ДААТГАЛЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

1 сарын 24. 17:56   |   933

Тал бүрийн эрсдэлийг өөр дээрээ авч байдаг даатгалын компаниудын нөхөн төлбөр хязгаартай байдаг. Даатгалын компаниуд их хэмжээний нөхөн төлбөрийг төлөх боломжгүй болох эрсдэлээс урьдчилан сэргийлж давхар гадны томоохон даатгагчдад даатгуулдаг байна.

Давхар даатгалын трити гэрээний чиглэлээр дэлхийд зургаадугаарт эрэмбэлэгддэг  UIB ASIA Давхар Даатгалын Брокер Компанийн Трити давхар даатгал хариуцсан Ахлах менежер Tэ Чин Фон  “Ард даатгал” компанийнханд танилцуулах сургалт хийлээ.

Тэрбээр “Бидний үйл ажиллагааны зорилго бол харилцагч даатгалын компаниуддаа нэмэлт үйлчилгээ үзүүлэх юм.

Монголын даатгалын зах зээлийг олон улсын зах зээлтэй харьцуулахад жижиг. Тиймээс даатгуулах гэж буй томоохон  компаниудын хувьд Монголын даатгалын компаниудад даатгуулах боломжтой эсэх дээр эргэлздэг хэдий ч  үнэндээ тухайн даатгалын компани  том байна уу, жижиг байна уу гэдэг нь чухал биш юм. Яагаад гэвэл олон улсын томоохон давхар даатгалын компаниуд /жишээлбэл:манай UIB ASIA/ тэдгээр жижиг  компаниудын ард байдаг. Ингэснээр бид тухайн даатгалын компанид тэдний даатгах хүчин чадлаас хэтэрсэн эрсдэлийг хариуцаж авах боломж олгож байгаа юм.
Тэгэхээр UIB ASIA давхар даатгалын зуучлагчийн хувьд бид ард даатгалыг монголын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж том хэмжээний эрсдэлийг хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлж байгаа юм. Гэхдээ энэ нь “Ард даатгал” эрсдэл дааж чадахааргүй жижиг компани гэж хэлж байгаа биш юм шүү. Харин “Ард даатгал” олон улсын хэмжээний даатгалын компаниудтай харьцуулахад жижиг ч тэдэнтэй эн зэрэгцэн их хэмжээний эрсдэлийг даатган авах хүчин чадалтай болоход давхар даатгалын зуучлагч UIB ASIA тус болж байгаа гэсэн үг” гэлээ.
“Ард даатгал” компани UIB ASIA давхар даатгалын брокер компанийн нэгэн харилцагч юм байна. Тиймээс “Ард даатгал”-ын ажилчдыг трити давхар даатгалын сургалтад хамруулж тэднийг трити давхар даатгалын хувьд илүү мэргэшүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж байгаа ажээ.

Трити давхар даатгалын үр дүнд “Ард даатгал” олон улсын шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн бэрхшээлгүй хамтарч ажиллах чадвартай болж байгаагаас гадна санхүүгийн хувьд илүү хүчирхэгжиж байгаа юм байна.
Энэ талаар “Ард даатгал” компанийн дэд захирал Н.Эрдэнэтулга “Сүүлийн жилүүдэд манай бизнес эрхлэгчид их хэмжээний хөрөнгөтэй болж, бизнесийн үйл ажиллагаа нь өргөжиж байна. Тэдгээр томоохон компаниудын зүгээс дотоодын даатгалын компаниудыг жижиг, хөрөнгийн хэмжээ багатай байна гэж голох тохиолдолууд гардаг.

Дотоодын даатгагчид хөрөнгийн хувьд томоохон компаниудаас бага ч гэсэн тэдгээрийг эрсдэлийг давхар даатгах үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой. Даатгалын компани бусдын амь нас, эрүүл мэнд, хөрөнгийг даатгадаг ч гэсэн өөрсдийгөө бас эрсдлээс хамгаалж, давхар даатгуулнаар өөрийгөө болон харилцагчдаа эрсдэлээс хамгаалах юм.

Давхар даатгалын олон арга хэрэгслүүд байдаг. Тэдгээрийн нэг нь трити давхар даатгалын гэрээ юм.  Трити даатгалын гэрээгээр дамжуулж жижиг даатгалын үйлчилгээ эрхлэгчид дэлхийн хэмжээний том даатгагчдад даатгуулах боломжтой байдаг” хэмээн ярилаа.

Ажлын байрны зарууд

  1. Маркетингийн менежер (Ард Санхүүгийн Нэгдэл ХК)10 сарын 10. 11:14
  2. Брокер (Ард Секюритиз ҮЦК)10 сарын 5. 18:42
  3. Санхүүгийн шинжээч (Ард Секюритиз ҮЦК)10 сарын 5. 18:35
  4. Зээлийн мэргэжилтэн (Ард Актив ХЗХ)10 сарын 5. 18:20
  5. Нягтлан бодогч (Ард Актив ХЗХ)10 сарын 5. 18:16

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Ард Даатгал ХХК. 1994-2018 он

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2018.