Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Алтангадас ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Алтангадас Трейд ХХК нь 1996 онд гадаад худалдааны чиглэлээр байгуулагдан өнөөг хүртэл бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулан ирсэн. Байгуулагдсан цагаасаа хойш чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг өндөр байлгахыг зорилгоо болгон ажиллаж, олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг монголын зах зээлд нийлүүлж байгаагаараа бид бахархадаг. Анх бид БНСУ-аас цөөхөн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн импорлодог байсан бол одоогоор Америк, Голланд, Япон, Герман, Итали, Франц зэрэг орнуудаас хүнсний болон гоо сайхны бүтээгдэхүүн, цахилгаан бараа, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө импорлодог болоод байна. Бид эрүүл ахуйн шаардлага хангасан буюу НААСР, ISO 9001, 9002, сертификатуудад нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг гадаад болон дотоодын үйлвэрүүэдэс нь шууд импортлон хэрэглэгчиддээ хүргэдэг. Манай компани нь ашиг, сонирхлыг чухалчлахыг бус хэрэглэгчдийнхээ хүсэлт шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг чанартай, хямд үнээр түргэн шуурхай хүргэхийг илүүд үздэг. Гадаад харилцаанд бид найдвартай түншлэл, итгэлцэл, урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэдэг ба үүний үр дүнд бидний гадаад дахь харилцагчдын хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байгаад үргэлж баяртай байдаг. Өдгөө Алтангадас Трейд ХХК нь 70 гаруй ажилтан албан хаагчидтайгаар эх орныхоо бүтээн байгуулалтанд өөрсдийн зохих хувь нэмрээ оруулан нэг баг болон ажиллаж байна. Тус компани нь ажилчдынхаа цалин хөлсийг тогтмол нэмэгдүүлснээр ажилчдын амьжиргаанд бодит хөрөнгө оруулалт оруулаад зогсохгүй, улс орны төсөвт төлөх ХХОАТ, ЭМД, НДШ тухайн хэмжээгээр нэмэгдсээр байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    1996

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Хаяг: БЗД-чулуун овооны автобусны буудал өнгөрөөд Гэр бүл худалдааны төв ‘Алтангадас Трейд ХХК’

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.