Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 6, Стадион оргил 1. Улаанбаатар 17010. Хаан тауэр 4 давхарт 401 тоот. Утас: 77009099

"ТАЙВАН ЗОГСООЛ" АВТО ЗОГСООЛЫН ЦОГЦОЛБОРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

10 сарын 24. 11:18   |   279

"Тайван зогсоол" авто зогсоолын цогцолбор нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт Таван толгой-Гашуун сухайтын замын дэргэд байрлалтайгаар үйл ажиллагаа явуулах бөгөөд тус цогцолбор үйл ажиллагаа явуулж эхэлснээр 2500 хүнд даацын авто машины зогсоол, жолооч нарын амрах байр/буудал/, хоолны газар, халуун ус угаалгын газар, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт тоглоомын төвүүд, автозасварын газар, техникийн сэлбэг хэрэгсэл, хүнс барааны худалдаа, эмийн сан, эмнэлгийн анхан шатны үйлчилгээ зэрэг цогц үйлчилгээг эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд чанартай, хурдан шуурхай үзүүлэн ажиллахыг зорьж байна. Тус цогцолбор нь үйл ажиллагаа явуулж эхэлснээр 300-350 ажлын байр шинээр бий болж, нүүрс тээврийн жолооч нар эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амрах, чанарын болон эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнс хэрэглэх түүнчлэн зам дагуу үүсдэг хог хаягдал, сэлбэг хэрэгсэл, дугуй, шатах тослох материалын үлдэгдэл буурч, ногоон байгууламж бий болох зэрэг олон талын эерэг үр дүнг авчрах өндөр ач холбогдолтой юм. 

"Тайван зогсоол" цогцолбор 2019 оны 3 сард ашиглалтанд орохтой холбоотойгоор 300 орчим ажлын байр зарлагдаж, бүрдүүлэлт хийгдэж эхлээд байна. 

© Түгээмэлтүмэн Хишиг ХХК. 2018 он

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2018.