Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ти Ай Ложистик ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бидний тухай

Олон улсын тээвэр зуучлалын "ТИ АЙ ЛОЖИСТИК" ХХК нь 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттайгаар 2011 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсын гадаад худалдаа, эдийн засгийн харилцаа, дэлхийн улс орнуудтай холбогдох тээврийн замналуудыгхамарсан тээврийн өргөн сүлжээг бий болгохоор гадаад, дотоодын тээвэр зуучлалын компаниудтай хамтран ажиллаж байна.

Манай байгууллага нь Зам Тээврийн Яамнаас олгодог Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий төмөр замын тээвэр зуучлалын эрхийн гэрчилгээтэй, Гаалийн ерөнхий газрын “Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч”, “Гаалийн зуучлагч”-ийн үйл ажиллагаа эрхлэгч, мөн Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд Mонголын Тээвэр Зуучлалын Нэгдсэн Холбоо болон Монголын Үндсэний Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимийн “Голд” гишүүн байгууллага юм.

Бид үйлчлүүлэгчиддээ авто, агаар, далай, болон төмөр замын бүх төрлийн тээврийн замналаар улс хоорондын болон орон нутгийн ачаа тээврийг хаалганаас хаалганд зуучлан үйлчилдэг. Мөн Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүс дэх өөрийн эзэмшлийн Нэг Цэгийн Тээвэр үйлчилгээний цогцолбор бүхий 3526кв метр талбайтай ердийн болон гаалийн баталгаат агуулах, 50 тоннын даацтай ачиж буулгах кран, авто ачигч, хүнд даацын авто тээврийн автомашин, мэргэшсэн баг хамт олонтойгоор гаалийн зуучийн үйлчилгээ, тээвэр логистикийн цогц үйлчилгээг хүргэж байна.

  • Алсын хараа

    “Инноваци шингээсэн, дэлхийн энтэй тээвэр логистикийн төгс шийдлийг бизнес бүрт хүргэнэ”

  • Эрхэм зорилго

    Тээвэр логистикийн салбарт олон улсын түвшинд өрсөлдөхүйц цогц үйлчилгээг нэвтрүүлсэн компани байж харилцагчдынхаа бизнесийн амжилтад бодитой хувь нэмрээ оруулна.

  • Уриа

    Итгэлцэл дээр суурилсан түншлэл, Инээмсэглэлээр угтаж сэтгэл ханамжаар үдье

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Тээвэр, Агуулах, Нефть

  • Үнэт зүйлс

    Өөриймсөг сэтгэлгээ, үнэнч шударга зарчим –Хамт олноо хүндэтгэн ил тод байдлыг эрхэмлэж, аливаад хариуцлагатай, зөв харилцаа, эерэг хандлагаар хамтран ажиллах, гар нийлсэн бүтээлч хамт олон Манлайлал –Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж чаддаг ажилдаа мэргэшсэн, санаачлагатай, оролцоотой ажилтан Харилцагч, үйлчлүүлэгч –“Итгэлцэл дээр суурилсан түншлэл” бүхий хамтын ажиллагаа, соёлтой, шуурхай үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    2011

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол Дүүрэг, 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, TIL бизнес центр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.