Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Шинэ Гэр Түншлэл ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР

Компанийн удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах,  төслүүдийн төлөвлөгөөг хангаж ажиллах Компанийн зүгээс явуулж буй төслүүдийн үйл ажиллагаанд оролцох, төслийн явцыг үнэлж, тодорхойлох ба төслүүдэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэх, мөн төслийн бичиг хэргийн ажлыг хөтлөн гүйцэтгэх Хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх төслүүдэд шаардлагат зураг төслийг норм дүрмийн дагуу боловсруулах Төслүүдтэй холбоотой гэрээ хэлэлцээрт оролцох, мөн гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах, гэрээний хэрэгжилт дээр хяналт тавих Эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл ашиглалтад хяналт тавьж хагас, бүтэн жилийн тооллого, тооцооны ажилд оролцох, хянах Тогтоосон цаг хугацаандаа чанартай хийгдээгүй ажлын үр дүнг бодитойгоор, шударгаар шинжлэн дүгнэж, цаг алдалгүй удирдлагад танилцуулан өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллах, үр дүнг тайлагнах Ажлын байрны тодорхойлолтын дагуу

Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн

Барилгын материалын худалдан авалтыг хариуцаж ажиллах Компанийн худалдан авалтын бодлого журмын дагуу худалдан авалтыг гадаад, дотоодын эх үүсвэрээс бүрдүүлэх Бараа материалыг ханган нийлүүлэгчдээс авахдаа тоо хэмжээ, материалын шинж чанар шалгах, загвар болон хэлбэр хэмжээг захиалгын дагуу шалгаж баталгаажуулах Ханган нийлүүлэгч нарын үйл ажиллагаа болон худалдан авалтын зохих үнэлгээ, шалгуурыг үндэслэн чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн боломжит үнээр худалдан авах Худалдан авалтын захиалгын тайланг бэлтгэн танилцуулах Худалдан авах үйл ажиллагааны нэгдсэн бодлого төлөвлөлтийн дагуу худалдан авалтыг гүйцэтгэж, сайжруулж, зардлыг хэмнэж, найдвартай тогтвортой нийлүүлэгчтэй гэрээлэх замаар захиалагчийн шаардлагад нийцсэн худалдан авалтыг цаг тухайд нь гүйцэтгэх

ЗАСЛЫН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР /Захиалагч компани/

Барилгын төслийн дотор заслын ажилд мөрдөгдөх норм дүрэм, стандартын дагуу явагдаж буйд хяналт тавих, чиглүүлэх, чанар стандартыг хангаж ажиллах,  Туслан гүйцэтгэгч компаниудын өдөр тутмын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, тэднийг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах, Бараа материал орц нормын дагуу хийгдэж буйд хяналт тавих, зарцуулах, захиалах

ГЭРЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН /Барилга, үл хөдлөх/

Шаардлагатай гэрээний төсөл боловсруулах, батлуулахад хяналт тавих, гэрээний дугаар олгох, бүртгэх мэдээллийн  сан үүсгэх Компанийн архивын үйл ажиллагааг хариуцан ажиллах Өдөр тутмын үйл ажиллагаанд ажилтнуудад эрх зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх Гэрээний хэлцэл, гэрээ байгуулах , хянах-Компанийн үйл ажиллагаатай холбоотой  гэрээ хэлэлцлийг хянан, хуульд нийцүүлэн боловсруулах, гэрээ  дүгнэх, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй үед холбогдох арга хэмжээ авах, хуулийн маргаанд компанийг төлөөлөн оролцоно Эрх зүйн нийцэл хангуулах ажлын хүрээнд - Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журамд компанийн үйл ажилагааг нийцүүлэх

ТӨСЛИЙН АХЛАХ ИНЖЕНЕР

Төслийн менежментийн дагуу ажлыг удирдан зохион байгуулах Барилгын ажлын график төлөвлөгөө боловсруулах, Төлөвлөгөөний дагуу ажиллах Барилга угсралтын ажил технологийн горимын дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих Гэрээт туслан гүйцэтгэгч компаниудын ажилд хяналт тавих, ажлыг шалгаж хүлээж авах, зөрчил дутагдлыг арилгуулах Хөдөлмөрийн аюулгүй  байдлыг зөрчилгүй байлгаж аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллах  Барилгын материалын тоо хэмжээ, зарцуулалтанд хяналт тавих Үйлдвэрийн болон менежментийн ажилтнууд бусад инженерүүдтэй байгууламжийн дизайн, барилга угсралтын ажлуудын талаар захиалагчийн зөвлөгөө өгөх; Барилга угсралтын явцад үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэх, гарсан доголдлын шалтгааныг судалж тодорхойлох, сэргийлэх арга хамжээ авах; Барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгөх, холбогдох бичиг баримтын бүрдүүлэлтэд хяналт тавих; Материал, тоног төхөөрөмж, ажиллах хүчний тоо хэмжээ, үнэ өртгийг тооцоолон төслийн бодит хэрэгжих боломжийг тооцоолох;

БАРИЛГА УГСРАЛТЫН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР /Захиалагч компани/

Барилгын зураг төсөл, норм, дүрэм, стандартын дагуу угсарч барих ажилд инженерийн хяналт тавих; Үйлдвэрийн болон менежментийн ажилтнууд бусад инженерүүдтэй байгууламжийн дизайн, барилга угсралтын ажлуудын талаар захиалагчийн зөвлөгөө өгөх; Барилга угсралтын явцад үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэх, гарсан доголдлын шалтгааныг судалж тодорхойлох, сэргийлэх арга хамжээ авах; Барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгөх, холбогдох бичиг баримтын бүрдүүлэлтэд хяналт тавих; Материал, тоног төхөөрөмж, ажиллах хүчний тоо хэмжээ, үнэ өртгийг тооцоолон төслийн бодит хэрэгжих боломжийг тооцоолох; АБТ-ын дагуу бусад үүргүүдийг хэрэгжүүлж ажиллах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүргийн 5 дугаар гудамж 125 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.