Компанийн бүртгэл тайланг стандарт болон хууль, дүрэм, журмын дагуу үнэн зөв, алдаагүй бүртгэх удирдлагын чиг үүргийг дэмжиж бусад хэлтэстэй хамтран ажиллах; Компанийн НББ-ийн үйл ажиллагааг зохион байгуулж, мэргэжилтний ажил үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах, шууд харьяалагдах албан тушаалтанд хянуулах, тайлагнах; Санхүүгийн программ дахь бүртгэл, тайлан, мэдээллийн үнэн зөв байдлыг тогтмол хянаж, хөгжүүлэх санал боловсруулах, дансны алдаатай мэдээлэл, зөрүүг тухай бүр холбогдох эрх бүхий ажилтнаар засварлуулж, зөрчлийг арилгуулах, алдаа гаргахгүй байх чиглэл өгч ажиллах, санхүүгийн программ дахь бүртгэл, тайланг сайжруулах санал гаргах, танилцуулж, хэрэгжүүлэх, холбогдох байгууллага, газар хэлтсүүдтэй хамтран ажиллах; Группийн компаниудын хоорондын тооцооны үлдэгдлийг тулгаж, тайлангийн нэгтгэл хийх; Холбогдох нягтлан бодох бүртгэлийг НББОУС, холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэх; Компанийн санхүүтэй холбоотой тушаал заавар, журмын биелэлтийг хангаж ажиллах;
Барилгын төслүүдэд хэрэглэгдэх материалын шаардлагыг тодорхойлж гэрээт Гүйцэтгэгчийн барилга угсралтын бүхий ажлыг аюулгүй ажиллагааны мэргэжлийн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь технологийн, чанарын, гүйцэтгэлийн хяналт тавих * Хариуцсан төслүүдийн барилга угсралтын ажлын зураг төсөл, төлөвлөлт, инженерийн бэлтгэл ажил, материал хангамжийн асуудлыг хариуцах * Хариуцсан ажлын өдөр тутмын бүртгэл хөтөлж холбогдох тайланг гаргах
Хяналтын систем төлөвлөх, гүйцэтгэх, хянах Компанид ашиглагдаж буй мэдээллийн сүлжээ, мэдээллийн систем, дэд системүүдийн тасралтгүй, найдвартай хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах Компьютер болон компьютерт тоног төхөөрөмжүүдийн програм хангамж болон техник хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, тохиргоо хийх Сүлжээний тоног төхөөрөмжүүдийн тохиргоог хийх Бусад ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлэх
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, сургалт, хуваарьт үзлэг үйлчилгээ, засварүйлчилгээ хийх Бусад ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлэх
Гаалийн бүрдүүлэлт хийх Бараа материалын татан авах Тоног төхөөрөмжийн угсралт суурьлуулалт хийх
Гадны харилцагч байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох * Бараа бүтээгдэхүүний судалгаа хийж, захиалга, татан авалтыг хариуцах * Импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хяналт тавих * Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай судалгаа тоон мэдээлэл бэлтгэх * Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх