ОФФИС, АЛБАН ТАСАЛГААНЫ ҮНЭР
Аз жаргалтай ажилтнууд илүү бүтээмжтэй шаргуу, урам зоригтой ажилладаг. Та тухтай оффис, албан тасалгаатай ажилтнууд ажилдаа сэтгэл хангалуун байдаг билээ. Үнэр нь бүтээмжийг нэмэгдүүлсэн, стрессийг бууруулсан, үр дүнтэй ажиллах боломжтой тухлаг оффисын орчныг бий болгоход чухал үүрэгтэй.
Бидний хувьд томоохон оффисуудын агааржуулалтын системд ҮТМ (үнэр түгээх машин) байршуулж бүхий л орчиндоо үнэрийг жигд тархаахыг зөвлөдөг. Ингэснээр зөвхөн ажилтнууддаа төдийгүй зочид, бизнес түншүүдтэйгээ хамтын зөв шийдвэрт хүрэхэд эерэг нөлөөтэй гэж үздэг. Мөн үүдний хэсэг, хүлээлгийн танхим томтой бол ажлын орчноос тусдаа, тухайн орчинд тохирсон ҮТМ болон үнэрийг сонгох нь зүйтэй юм. Учир нь ажилтнуудад эрч хүчтэй ажиллах орчин хэрэгтэй бол үүдний хэсэгт хүлээлгийн танхимд буй зочдод танай байгууллагын тухай эерэг бодол, та бүхний нэрийн хуудас болох үнэр байх нь чухал. Мөн хурлын зал, уулзалтын өрөөндөө анхаарал төвлөрүүлэх үнэр сонгохыг оффис менежерүүд зөвлөж байна.
Нимбэгийн үнэр ажилтнуудын бичгийн алдаа гаргах магадлалыг 54% бууруулдаг.
Судалгаагаар анхилуун үнэртэй орчинд ажилладаг хүмүүс илүү үр дүнтэй, бүтээмж дүүрэн байдаг. Нимбэгийн болон лаванданы үнэртэй орчин нь алдааг мэдэгдэхүйц багасдаг бол гааны үнэр ажлын хурдыг нэмэгдүүлж, илүү дитайль хэсгүүдэд анхаарлаа хандуулах чадварыг нь нэмэгдүүлдэг юм.
эх сурв: https://goo.gl/Tfh2GE