Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“НҮҮДЭЛЧНИЙ СОЁЛ” ХХК

БИДНИЙ ТУХАЙ
Бүтээлч сэтгэлгээ, төгс шийдэл, чанартай гүйцэтгэлийг бид эрхэмлэн ажилладаг.

Манай компани нь Монголчуудын уламжлалт соёлын өвийг орчин үеийн хэв маяг, чиг хандлагатай хослуулан өвөрмөц дахин давтагдашгүй контентыг бүтээн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчдэд үнэ цэн бүхий хайр шингэсэн бүтээлийг хүргэхийг зорин ажилладаг хамт олон юм.

ЭРХЭМ ЗОРИЛГО:
Өв тээсэн, ур ухаан шингэсэн үндэсний бүтээлийг тасралтгүй хөгжүүлэх замаар оролцогч талууд харилцан үнэ цэнийг бүтээнэ.

АЛСЫН ХАРАА:
Уламжлалт, орчин үеийн технологи ашиглан үл давтагдах донж маягийн үндэсний бүтээлээр салбартаа тэргүүлнэ

ҮНЭТ ЗҮЙЛС:

  • Ө /Өв соёл/
  • Ө /Өвөрмөц байдал/
  • Р /Рационал шийдэл/
  • Ө /Өндөр гүйцэтгэл/
  • Н /Нэгдмэл байдал/
  • Ц /Цэгцтэй сэтгэлгээ/
  • Ө /Өөрчлөлт/
  • Г /Гарц/

ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗАРЧИМ:

Анх бид импортын худалдаагаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр өөрсдийн нэрийн брэндийг хөгжүүлж монголчуудынхаа ахуй, сонирхолд нийцсэн загвар, дизайнтай бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж байна.

Бид ёс зүйтэй бүтээлч бизнесийг бий болгохын төлөө ямагт тэмүүлнэ. Иймд өндөр гүйцэтгэл, бодит төлөвлөгөө, алдаагүй шийдэл гурвыг эрхэмлэн эрч хүчтэй манлайллыг үйл ажиллагааны үндсэн зарчим болгоно.

  • Хамт байх биш, хамт бүтээх нь бидний зорилго гэж үзэн сайн биш шилдэг хүмүүсийн нийлбэр байна. Монгол хүн, Монгол мэдлэг, Монгол бахархал гурвыг чиг хандлагаа хэмээн мэдлэгт суурилсан шинэчлэлийг бүтээнэ.
  • Бүхий л үйл ажиллагаанд цоо шинэ, эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч байхыг чиг шугамаа болгож, минут тутамд хувьсан өөрчлөгдөж буй энэ ертөнцөд хөгжлийн хурдаас үл хоцрох бизнесийг бий болгоно.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

  • “URUHAN” gift shop
    • Орчин үеийн залууст чиглэсэн шинэлэг цувралуудыг санал болгож ажилладаг.
    • Байгууллага, хувь хүний хүссэн загвараар чанарын
      өндөр түвшинд хэвлэх үйлчилгээ
  • “URUHAN COFFEE”
    • Манай кофе шоп нь гадаадын жуулчдын төдийгүй дотоодын хэрэглэгчдийн сонирхлыг татахуйц орчныг бүрдүүлнэ. Мөн үндэсний өв соёл, уламжлалаа бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчдэдээ сурталчлах зорилготойгоор ажиллаж байна.
      Түүнчлэн URUHAN кофе шоп маань Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран жуулчдад мэдээлэл хүргэх үйлчилгээг хэрэгжүүлж байгаагаараа давуу талтай юм.
  • "ӨВӨГ ҮР ХИЙЦ"
    • Утсан сүлжмэл, мөнгийг мөнгөөр гагнах технологи, паалан суулгац чимэглэлийн аргаар мөнгөн аяга, хэт хутга зэрэг тусгай захиалгын бүтээгдэхүүнийг урлан гүйцэтгэдэг.
      Мөн орчин үеийн хэв маяг бүхий гоёл чимэглэл, ахуйн эд хэрэглэл, металл эдлэлийн засвар өнгөлгөө зэргийг хэрэглэгчийн хүссэн захиалгын дагуу өндөр ур чадвараар урлан гүйцэтгэдэг.
  • Уриа

    BRILLIANCE TO SIGNATURE

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    2001

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Гутал ХК, 8-1 тоот /Номин Юнайтедын зүүн талд Nomadic Culture/

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.