Үндсэн хувилбар

Монголын цогц сургалт хөгжлийн академи

МОНГОЛЫН ЦОГЦ СУРГАЛТ ХӨГЖЛИЙН АКАДЕМИ
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Монголын Цогц Сургалт Хөгжлийн Академи" нь 2015 оноос эхлэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Яамны тусгай зөвшөөрөл, Мэргэжлийн боловсрол сургалт, Үнэлгээний төвийн хамтын ажиллагаагаар боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Манай академийн

- Гадаад хэлний сургалт,

- Мэргэжлийн чадамж олгох сургалт,

- Ерөнхий эрдмийн сургалт,

- Хүүхэд хөгжүүлэх сургалт гэсэн үндсэн 4 чиглэлийн хүрээн 60 гаруй төрлийн сургалтыг зохион байгуулж суралцагчдыг амжилттай сургаж, төгсөгсөн байна.

 Ерөнхий эрдэмийн 12 хичээл болон, Англи, Солонгос, Хятад, Япон, Орос, Герман хэлний сургалтанд хамрагдаж төгссөн суралцагчид маань дотоод, гадаадын их дээд сургуулиудад хүссэн мэргэжлээрээ, хүссэн сургуулиуддаа засгийн газрын болон тухайн бус нутгийн, сургуулийн, мужийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд 30-100% тэтгэлэгтэйгээр амжилттай суралцаж байна.

Сургалтын онцлог нь анхан шатнаас эхлэн дээд түвшинд тэнцтэл нь бэлтгэж цаашлаа тухайн хэлний түвшин тогтоох шалгалтын оноог амлах байдлаар баталгаа олгож сургаж байна. Жишээ нь Солонгос хэлний сургалт гэхэд Нэг төлбөрөөр бүх түвшингүүдэд бэлтгэж Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд түвшин буюу 5,6-р түвшинг амлан бэлтгэж, энэ түвшинд тэнцээгүй тохиолдолд тэнцтэл нь үнэ төлбөргүй бэлтгэх амлалтыг өгч сургаж байна.

 Мэргэжлийн чадамж олгох сургалтанд хамрагдаж байгаа суралцагчиддаа төрийн байгууллагаас тус чадамжийг эзэмшсэнийг нотлох мэргэжлийн чадамжийн гэрчилгээтэй төгсгөж байна. Тэд маань төгсөөд ажлын байранд үнэ төлбөргүй зуучлуулахаас гадна хариуцлагатайгаар өөрийгөө хөгжүүлж амжилт гаргасан суралцагч бүртээ сургалтын төгсгөлд СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ БУЦААН ОЛГОЖ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сурах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл мэргэжил, ур чадвараа эзэмшээд чадамжийн гэрчилгээтэй төгсөөс гадна нь төлбөрөө буцаан авч ҮНЭГҮЙ ТӨЛБӨРГҮЙ СУРАХ боломжтой юм аа. Үүнд:

МЭРГЭЖЛИЙН ЧАДАМЖ ОЛГОХ СУРГАЛТУУД:

  1. Тогоочийн мэргэжил олгох сургалт
  2. Гоо засалч олгох сургалт
  3. Хүний нөөцийн менежер бэлтгэх сургалт
  4. Архив, бичиг хэргийн ажилтан бэлтгэх сургалт
  5. Харилцагчийн зөвлөх бэлтгэх сургалт
  6. Нягтлан бодогч няравын мэргэжил олгох
  7. Үсчин мэргэжил
  8. Цэцэрлэгийн туслах багшийн мэргэжил олгох
  9. Оёмол бүтээгдэхүүний оёдолчин
  10. Хувцасны загвар зохион бүтээгч
  11. Кофе бэлтгэгч чанагч
  12. Нарийн бичгийн дарга – албан хэргийн ажилтан
  13. График дизайнч
  14. Гурил гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологийн ажилтан
  15. Зочид буудал зоогийн газрын үйлчилгээний ажилтан
  16. Аялал жуулчлалын үйлчлэх ажилтан
  17. Зөөгч,бармен
  18. Массажчин
  19. Эмчилгээний бариа засалчин
  20. Нүүр хувиргагч
  21. Төлбөр тооцоо цалин хөлсний нярав
  22. Веб мультмедиа зохиогч
  23. Төлбөр тооцоо цалин хөлсний нягтлан бодогч
  24. Загвар зохион бүтээгч
  25. Хувцасны дизайнч
  26. Гэр ахуйн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин
  27. Гар утас телефон аппаратын засварчин
  28. Бэлэг дурсгалын зүйл урлаач
  29. Номын санч
  30. Гагнуурчин
  31. Агаарын тээврийн үйлчилгээний ажилтан
  32. Автомашины засварчин
  33. Автомашины кузов засварчин
  34. Барилгын засал чимэглэлчин
  35. Зураач чимэглэгч
  36. Цахилгаанчин

 Хүүхэд хөгжүүлэх сургалтанд 3 настайгаас эхлэн 16 нас хүртлэх хүүхдүүдийг хамруулж урлаг, спорт, хувь хүний хөгжил, харилцаа, хэл яриа хөгжүүлэх, гадаад хэлний суурь мэдлэг эзэмшүүлэх зэрэг бага насны хүүхдүүдэд заавал эзэмүүлэвэл зохих чадваруудыг системтэйгээр олгох 12 төрлийн сургалт явагдаж байна.

Багш нарынхаа талаар товч танилцуулахад, тухайн салбарын болон мэргэжлийн хэл шинжлэлийн дээд түвшний мэдлэг, чадварыг хилийн чанадад эзэмшиж, эрдмийн зэрэг цол хамгаалсан Гадаад-Монгол чадварлаг багш нар хичээлийг удирдан явуулдаг. Манай багш нар нь мэргэжлээрээ 3-11 жил хүртэл хугацаанд их, дээд сургуулиудад багшилсан дадлага туршлагатай. Мөн багш нарын улс, бүсийн заах арга зүйн ур чадварын олимпиад, уралдаанд удаа дараалан эхний 3 байрт шалгарч байсан докторант, магистр зэрэгтэй шилдэг багш нар багшилдаг.

  • Уриа

    Бодит үр дүн, Бодит амжилтын эзэдтэй

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Байгуулагдсан он

    2015

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо 11-р хороолол сэлбэ плаза 305 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.