Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Гэгээнтэн төв, Фидес цамхаг, 802 тоот

Инноваци буюу шинэ санаачилга хэрхэн бий болдог вэ?

4 сарын 24. 16:00   |   856

Сэтгэхүйн тогтолцоо

Хүний тархины сэтгэхүйн тогтолцоо нь бүтээлч буюу эрх чөлөөт сэтгэхүй (Ногоон гэрлийн сэтгэхүй) ба аналитик (Улаан гэрлийн сэтгэхүй) буюу задлан шинжлэх сэтгэхүй хэмээх хоёр хэсгээс бүрдэнэ.

"Ногоон гэрлийн сэтгэхүй" нь санал санаачилга гаргахад хамгийн тохирсон сэтгэхүйн үйл явц юм. Таны санал санаачилга бүтэшгүй мөрөөдөл, хийсвэр зүйл байсан ч болно. Энэ тохиолдолд санал санаачилгын чанар бус тоо хэмжээ нь чухал. Багийн бүх гишүүд үүнд оролцож аль болох их санал санаачилга гаргах нь чухал. Энэ үед хэний ч саналыг дэмжиж хүлээж авах хэрэгтэй. Дараагийн оюун ухааны аналитик хэсэг нь бүтээлч сэтгэхүйгээс гарсан санал, сэтгэмжийг үнэлж, түүнд дүн шинжилгээ хийнэ. Энэ тохиолдолд санал, сэтгэмжийн тооноос илүү чанарт илүү ач холбогдол өгөх хэрэгтэй. "Улаан гэрлийн сэтгэхүй" нь энэхүү үйл явцыг дэмждэг. Бид аль нь илүү хэрэгжих боломжтой вэ гэдэгт дүн шинжилгээ хийж тэр олон санаанаас хэрэгжиж болох зөөн хэдэн санааг дэвшүүлэх ярилцах нь ажил дээрээ инновацийн аргыг хэргэжүүлэх хамгийн гол үндсэн бүрдэл юм.  

Боловсролын систем, үйл явцын дийлэнх нь аналитик сэтгэхүйг хөгжүүлэхэд (жишээ нь, шийдвэр гаргах чадвар, нөхцөл байдлыг харьцуулж, үнэлэх, зөв ба буруу зүйлийг ялгаж салгах гэх мэт) илүү анхаарсан байдгаас ихэнх хүмүүс өөрсдийн бүтээлч сэтгэхүйн цар хүрээг төдийлөн ухаарч мэддэггүй. Хэдий тийм боловч бидэнд бүтээлч сэтгэхүйгээ тохирох коучингийн тусламжтайгаар маш хурдан хугацаанд өндөр түвшинд хөгжүүлэх боломж байдаг.

Ногоон ба улаан гэрлийн сэтгэхүй нь хоорондоо харилцан адилгүй боловч бидэнд ашиг тусаа өгдөг. Харин хоёуланг нь нэгэн зэрэг ашиглах боломжгүй юм. Хэрвээ та энэ аргын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч ажил дээрээ хэрэгжүүлэх арга, техникүүдийг эзэмшхийг хүсвэл Дэйл Карнегийн манлайллын сургалтад хамрагдаарай.

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Дэйл Карнеги Трэйнинг Монгол. 2013-2018 он

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2018.