Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Чиглэл ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ХУУЛЬЧ

Компанийн дүрэм, дотоод журам, хөдөлмөрийн харилцаатай холбоотой гэрээ, тушаал, шийдвэр, баримтын төсөл боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулах, Компаниас бусад төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй байгуулах гэрээ хэлцлийн хууль, эрх зүйн үндэслэлийг хянаж санал өгөх, гэрээний үүргийн биелэлтэд санал өгөх, тодорхой асуудлаар хууль зүйн дүгнэлт, зөвлөгөө өгөх, Компанийн нэр хүнд, эрх ашиг сонирхол хөндөгдсөн үед түүнийг хамгаалах, хуулийн байгууллагад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, компанийн нэрийн өмнөөс хэрэг маргааныг шийдвэрлүүлэх, Аливаа хууль бус үйлдлээс хамгаалах, таслан зогсоох, хүчин төгөлдөр хууль, тогтоомж, байгууллагын дотоод дүрэм, журам зөрчсөн ажилтанд олгогдсон эрх хэмжээний дагуу сахилгын арга хэмжээ авах, Компанийн үйл ажиллагаатай холбоотой хууль зүйн зөвлөгөө өгөх, ажилтнуудад ,холбогдох хууль, дүрэм журмын талаар сургалт зохион байгуулах,  Удирдлагын багийг хууль эрх зүйн чиглэлээр заавар зөвлөгөөгөөр хангах, Худалдан авалт, борлуулалт, хөрөнгө оруулалттай холбоотой гэрээний төсөл, хэрэгжилт, хяналт дүгнэлт хийх болон бусад ажлыг зохион байгуулах, Тендерийн бичиг баримт боловсруулахад хууль зүйн талаас дэмжлэг үзүүлэх.

тендерийн менежер

Тендерийн судалгаа хийх, Дүгнэлт анализ боловсруулах, Албан бичиг, тендерийн материал боловсруулж илгээх, Харилцагч байгууллагуудтай холбоо тогтоох, гэрээ уулзалт зохион байгуулах, Баримт бичиг, мэдээллийн санг эмх цэгцтэй хадгалах

Засварын туслах

Хүнс хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн  засварын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Хэрэглэгчийн гал тогоо болон үйлдвэрт очиж засвар, үйлчилгээ хийхэд туслах, Өөрийн засварын цехд засвар үйлчилгээ хийх, туслах Хэрэглэгчийн худалдан авсан бараанд холболт хийхэд туслах, Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.

Хүргэлтийн жолооч

Захиалагчийн барааг хаягийн дагуу хүргэж өгөх, Өөрийн сүлжээ дэлгүүрүүдэд агуулахаас бараа хүргэх, Авто машины хэвийн ажиллагааг хангах, Хариуцан хүргэж буй бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангах, Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэнэ.

ХАБЭА, ЧАНАРЫН МЕНЕЖЕР

Түүхий эд болон үйлдвэрийн стандартуудыг сайжруулах, Үйлдвэрлэж буй бүх тоног төхөөрөмжийн  явцын болон эцсийн чанарын хяналтыг хийж бэлэн бүтээгдэхүүн болгож хүлээн авч няравт хүлээлгэн өгөх, Бүтээгдэхүүний чанар шалгахтай холбоотой бичиг баримтыг бүрдүүлж сар бүр гүйцэтгэлийн тайлан гаргах, Орц, норм стандартын дагуу үйлдвэрлэл явуулах тал дээр хяналт тавьж, хэрэглэгчийн гар дээр очихоос өмнө гологдол, доголдлыг бүрэн арилгасан байх, Осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог хөгжүүлэн, мөрдүүлэх, ХАБЭА, чанарын ажлын  төлөвлөгөө, эрсдэлийн үнэлгээг хийх, Байгууллагын ажилтнуудад сургалт хийх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах  

Архив, Бичиг хэргийн ажилтан

Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу хөтлөн явуулах, Албан бичиг төлөвлөх, боловсруулах, хүргэх, хүлээн авах, түгээх, архивлах, Захирлын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Оффисын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, Хүний нөөцийн чиг үүргүүдэд дэмжлэг үзүүлэх Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд

Маркетинг борлуулалтын албаны дарга

Маркетинг борлуулалтын албаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, компанийн богино, дунд, урт хугацааны зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого, стратеги боловсруулж холбогдох үйл ажиллагааг хууль, дүрэм журамд нийцүүлэн оновчтой үр дүнтэй зохион байгуулах Компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх Маркетинг, борлуулалтын идэвхжүүлэлттэй холбоотой судалгаа шинжилгээнд харьцуулалт хийн дүгнэх Маркетинг, борлуулалтын зардлыг төлөвлөх, зардал үр ашгийг тооцож харьцуулалт хийн дүгнэлт хийх Бүтээгдэхүүнийн борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлох, хэрэгжүүлэх  

Хөргөлтийн тоног төхөөрөмжийн засварчин механик

Үйлдвэрт Хөргөлтийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, угсралт хийнэ. 

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Хоол, хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний дуудлага хүлээн авч багуудад хуваарилах, хянах, бүртгэл хөтлөх зэрэг хэрэглэгч, үйлчлүүлэгчийн тоног төхөрөмжийн засвар үйлчилгээний ажлыг түргэн шуурхай зохион байгуулж ажиллах ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргийг хийж гүйцэтгэх  

Үйлдвэрийн Дарга

Үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаа болон үйлдвэрийн ажилтан, ажилчдыг удирдан зохион байгуулах, чиглүүлэх, удирдлагаар ханган ажиллах, Үйлдвэрийн үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлыг ханган ажиллах, Тайлан, төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах, Удирдлагыг мэдээллээр бүрэн хангаж ажиллах, Инженер, механик мэргэжилтэй бол давуу тал болно.

Хяналтын механик

Үйлдвэр, агуулах, засвар, дэлгүүр болон байгууллагын холбогдох газар, нэгжийн үйл ажиллагаанд шаардагдах чанарын удирдлагын тогтолцоог хангаж, ХАБЭА хэрэгжүүлэх, Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явц болон бэлэн бүтээгдэхүүний чанарын хяналтыг хэрэгжүүлж, үл тохирол гаргуулахгүй байх, залруулах, Чанар болон ХАБЭА үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, Компанийн холбогдох газар, нэгжид төлөвлөгөөний дагуу тогтмол хяналт, шалгалтыг хийх, шаардлага тавих, зөрчлийг арилгуулах, Холбогдох байгууллагын хяналт шалгалтад урьдчилан бэлдэх, холбоотой ажилчдыг удирдан зохион байгуулж, байгууллагын төлөөлөн оролцох, Ажлын тайлан, төлөвлөгөө боловсруулах, танилцуулах

ГРАФИК ДИЗАЙНЕР

Компанийн дүр төрх, брэндбүүктэй холбоотой дизайны ажлуудыг хийж гүйцэтгэх, Маркетингийн идэвхижүүлэлтийн контент бэлдэх, веб болон сошиал сувгуудын контент, баннер, реклам зар сурталчилгааны эх бэлтгэл хийх,  Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх.

Агуулахын нярав

Агуулахад бараа бүтээгдэхүүн хүлээн авах, Бараа материалын үлдэгдэл нэгтгэх, Зарлагын баримтын дагуу бараа бүтээгдэхүүнийг дэлгүүрт гаргах, Агуулахын бараа бүтээгдэхүүний бүртгэл тооцоо хийх, эмх цэгцтэй байлгах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хороо, Эх нялхсын эмнэлгийн урд, "Очир" хотхоны өмнө "Чиглэл" ХХК-ийн оффисийн байр. Холбоо барих утас: 9615-5333

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.