Үндсэн хувилбар

Танилцуулга

“Бизнетворк Академи” гэж юу вэ?

"Бизнетворк Академи" нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, онцлогт тулгуурлан ажилладаг. Бид ажил горилогч нарт чиглэсэн үйл ажиллагаа буюу тэднийг чадваржуулах, сурч хөгжих боломжоор хангах, тэдний давуу талыг ажил олгогч нарт таниулах зорилготой.

“Бизнетворк Академи” нь үндсэн 2 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

  1. Хүссэн ажилдаа орохыг зорьж буй ажил горилогч нарыг дэмжиж, тэдний мэдлэг ур чадварыг баталгаажуулан ажил олгогчдод таниулах;
  2. Ажил горилогч нарын сургалт, хөгжилд анхааран Компьютер, Microsoft Office, Хүний нөөцийн анхан шатны үндсэн сургалтууд мөн гоо зүй, ажилд орох бэлтгэл, анкет бөглөх заавар зэрэг сургалтуудыг тогтмол зохион байгуулна.

“Бизнетворк Академи”-д шалгалт өгч, үнэлгээгээ баталгаажуулах нь ямар давуу талтай вэ?

“Бизнетворк Академи” нь ажил горилогч нараас Мicrosoft Office болон Англи хэлний мэдлэг тодорхойлох шалгалтуудыг авч, оноог баталгаажуулах болно. Та “Бизнетворк Академи”-д шалгалт өгч, өөрийн үнэлгээг анкетад хавсаргаснаар, таны ажилд орох магадлал 5-10 дахин нэмэгдэнэ. Энэхүү боломжийг Монголд анх удаа "Бизнетворк Академи" танд олгож байна.

Манай бүх шалгалтууд олон улсын стандартын дагуу бэлтгэгдсэн. Англи хэлний шалгалтыг дэлхийд хамгийн олон салбартай "inlingua" гадаад хэлний сургуулийн албан ёсны тестээр авах болно.

Шалгалтын дүн, өөрийн ур чадварын үнэлгээгээ хэрхэн дээшлүүлэх вэ?

Microsoft Office болон Англи хэлний мэдлэг баталгаажуулах шалгалтыг тодорхой хугацааны давтамжтай дахин өгч өөрийн үнэлгээг өсгөж болно.“Бизнетворк Академи”-д явагдах сургалтуудад хамрагдаж өөрийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх бүрэн боломжтой. 

 



Шалгалтууд

  • English
  • Microsoft Word
  • Microsoft Excel
  • Microsoft Power Point
  • Хурдан бичих

(Бүх шалгалтын материалууд олон улсын стандартын дагуу боловсруулан бэлтгэгдсэн.)

Шалгалтын хуваарь

Даваа-Баасан гарагт 14:00 цагт авч байна.

Төлбөр

  1. English - 9,900 ₮ - 0 ₮
  2. Microsoft Word - 9,900 ₮ - 0 ₮
  3. Microsoft Excel - 9,900 ₮ - 0 ₮
  4. Microsoft Power Point - 9,900 ₮ - 0 ₮
  5. Хурдан бичих - 1,000 ₮ - 0 ₮

(Шалгалтын үндсэн үнийг 1-р сарыг дуустал төлбөргүй болголоо. Та амжиж бүртгүүлээрэй)

Бүртгүүлэх

Та шалгалтад бүртгүүлэхдээ өөрийн анкетаар нэвтэрч, шалгалтын төрөл болон цагаа сонгон бүртгүүлнэ. Хэрэв та БИЗНЕТВОРК сайтад бүртгэлгүй бол анкетаа шинээр үүсгээрэй.

Бүх шалгалтыг Biznetwork Academy-н байранд авна.



Сургалтууд

“Бизнетворк Академи” нь Компьютерын анхан шатны сургалт, оффисын хэрэглээний программын сургалт, ажлын ярилцлагад хэрхэн бэлдэх, анкет хэрхэн бөглөх зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулна. Сургалтыг мэргэжлийн багш нар сүүлийн үеийн техник онолоор заах болно. Та сургалтад хамрагдан, өөрийн ур чадвар, мэдлэгээ дээшлүүлээрэй.

 

 MS-Excel программын анхан шатны сургалтдаа элсэлт авч байна. Сургалт 1 сарын 21-нд эхэлнэ.

Та уг сургалтад хамрагдсанаар Excel-н үндсэн функцуудын хэрэглээг мэдэх, тоон мэдээлэл боловсруулах, хүснэгт график байгуулах зэрэг анхан шатны хэрэгцээний шаардлагатай мэдлэгийг эзэмшинэ.

  • Сургалтын үргэлжлэх хугацаа: Ажлын 5 өдөр
  • Хичээлийн хуваарь: 09:00-10:40
  • Тавигдах шаардлага: Компьютерын анхан шатны мэдлэгтэй байх
  • Анги дүүргэлт: 10-12 хүн
  • Төлбөрийн урамшуулал: 80000 - 30,000 төгрөг боллоо.

 

Нэхэмжлэгч байгууллагын нэр: Бизнетворк Консалтинг ХХК

Дансны дугаар: 5124032265 (ХААН БАНК)

Э-шуудан: bizacademy@biznetwork.mn

(Та гүйлгээний утга дээр нэр болон утасны дугаараа заавал бичнэ үү. Төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажна)



Холбоо барих

Хаяг

Хан-Уул дүүрэг, 19-р хорооллын автобусны буудлын чанх урд байрлах "Хаан банк" 3-р давхарт 304 тоот

Утасны дугаар

9980-8080

ТУСЛАМЖ 7010 1132, (976) 8003 2200

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ (976) 8005 2200

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.